Бичил тохижилтын ажил дууслаа
Шар хадны эцсийн буудалд амралт, спорт, тоглоомын талбай бүхий бичил тохижилтын ажил хийгдэж дууслаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн буудлын хойно 430 м2 сул шороон хөрс бүхий газарт амралт чийрэгжүүлэлт, сагсан бөмбөг, тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий тохижилтыг хийжээ. Уг ажлыг өнгөрсөн сарын 15-аас энэ сарын 15-ны хооронд хийсэн байна. Нийслэлд бичил тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууц, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах
2017 -оны 6 -р сарын 16
1484
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголд нээгдэж буй ОЛЛЕ явган аяллын замын нээлтийн үйл ажиллагаа болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын Аялал жуулчлалын газар, “Жежу Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Олле гэдэг нь Жежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежу арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Олле явган аяллын чиглэл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг. Оллэ стандартын дагуу тэмдэглэгээ хийхдээ зам дагуу шар, цэнхэр өнгийн тууз бүхий нарийхан шон хатгаж, тэмдэглэгээ тавих бөгөөд зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбарууд байрлана. Үүнээс гадна Оллэгийн үндсэн бэлгэ тэмдэг болох морь хэлбэртэй кансейг чиглэл заасан тэмдэг болгон ашигладаг. Оллэ явган аяллын замд байгалийн өнгө үзэмжийг өөрчлөх сандал, амрах цэгүүд зэрэг тохижилт хийдэггүй бөгөөд энэ нь хүмүүс алхахдаа байгальд ямар нэгэн ул мөр үлдээх ёсгүй гэдгийг илтгэх аж.
2017 -оны 6 -р сарын 16
1709
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна тохижилтын ажил 80 хувьтай байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10865 м2 асфальтан хучилт бүхий автозам, 1667 м2 явган зам, 3876 м2 ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийгдэх бөгөөд бүх ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн өмнө нь тус эмнэлгийн орчимд автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэж, эмнэлгийн орц гарцыг 2 болгон өөрчилж Дилав хутагт Жамсранжавын гудамж руу нээж өгч байгаа юм.
2017 -оны 6 -р сарын 16
1268
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автозамын өргөтгөлийн ажил хийж байна
Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1.7 км автозамын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийж байна. Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх нийт замын хучилтыг энэ сарын 30 гэхэд дуусгаж, зорчих хэсгийг нээх юм. Замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол 2017 оны аравдугаар сарын 30 гэхэд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2017 -оны 6 -р сарын 15
1392
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал түймрийг бүрэн унтраалаа
Говь ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраасныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна. щГал түймрийг унтраахад онцгой байдлын газрын 300 гаруй аврагч, гал сөнөөгчид олон цагийн турш идэвхи зүтгэл гарган, эр зориг, авхаалж самбаагаа дайчлан, иргэдийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, багаараа шуурхай ажиллан, барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг газар авхуулалгүй, барилга доторхи үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, бүрэн унтраасныг онцолж байна.
2017 -оны 6 -р сарын 15
1328
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хүн амын усны хангамжийн талаар хэлэлцлээ
Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлээр салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг цаашид тогтвортой хөгжүүлэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг тодорхойлоход энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, тусгай газар, агентлагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулж хамтран ажиллахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм. Уг хэлэлцүүлгийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар санаачлан зохион байгуулж ЭМЯ, БХБЯ, БОАЖЯ, ДЭМБ хамтран оролцов.
2017 -оны 6 -р сарын 14
840
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хаана
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 16-ны 23.00 цагаас эхлэн 2017 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
2017 -оны 6 -р сарын 14
1265
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо
Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү, ХСҮТ-ийн дэд захирал С.Хүрэлсүх, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дотоод хяналтын чанарын албаны дарга н.Одончимэг, НЭМҮТ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Гантуяа, АШУҮИС-ийн дүрс оношилгооны эмч н.Байгальмаа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Байгаль нар оролцлоо.
2017 -оны 6 -р сарын 14
1002
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сөүл хотын Орон сууцны корпорацийн судалгааны ажил өндөрлөлөө
БНСУ-ын Сөүл хотын Орон сууцны корпораци нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын SH корпорациас 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан юм. Энэ хугацаанд Нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа болоод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, шинэ суурьшлын бүсүүд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбарууд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагууд, зарим иргэдийн төлөөлөлтэй уулзав. Энэ үеэр тэдний сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.
2017 -оны 6 -р сарын 14
1587
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд хийгдэж буй Авто замын урсгал засварын ажлын явц 90 хувьтай байна
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200 000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын засварын ажил хийхээр төлөвлөж, 6 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бүрэн дуусгасан байна. Мөн гол болон туслах 84 гудамж, замд 25 000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажил хийхээс 22 750 ам метр засварын ажлыг гүйцэтгэж, ажлын явц 90 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Их сургуулийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны засварын ажил хийгдэж байна.
2017 -оны 6 -р сарын 14
932
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ маргааш эхэлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод илрүүлэг шинжилгээг хийх эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинжилгээний материалын бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг зохион байгууллаа.
2017 -оны 6 -р сарын 14
976
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчин тээврийн автобус Д.Сүхбаатарын талбайн хаана зогсох вэ
Замын цагдаагийн алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналыг хүлээн авч Д.Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоолын зүүн, баруун талд жуулчны улиралд буюу жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн жуулчин тээврийн автобусыг зогсоож, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, жуулчин тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж байгаа юм.
2017 -оны 6 -р сарын 13
1048
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Багахангай марафон-2017” амжилттай болж өндөрлөлөө
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2017” Өсвөр үе насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ний өдөр боллоо. 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд Аврагч спорт хороо, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Од клуб, Үсрэлт XXI зуун клуб, Акелес клуб, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Орхон-Уул, Дархан-Уул, Булган, Дорнод, Хөвсгөл, Төв, Увс, Өмнөговь, Хэнтий, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймаг, ЗХ-310, 032, 311,017, Хилийн цэргийн 0306-р анги зэрэг 30 гаруй байгууллага, 7 дүүрэг, 13 аймгийн 600 гаруй тамирчид оролцлоо.
2017 -оны 6 -р сарын 13
881
ДЭЛГЭРЭНГҮЙ
Минж нутагшуулах төслийнхөнтэй хамтарч ажиллана
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид энэ сарын 10-нд “Минжтэй танилцъя” арга хэмжээ зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй Минж нутагшуулах, үржүүлэх төслийн үйл ажиллагаатай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг НМТГ үзүүлэн ажиллаж байна.
2017 -оны 6 -р сарын 13
1197
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо
Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 05-р сарын 19-ны А/321 дүгээр захирамжийн хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан батлагдсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага Монгол улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэнд 2017 оны 06-р сарын 05-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдрийг хүртэл нийт 24 хүүхдийн зусланд хяналт шалгалт хийсэн.
2017 -оны 6 -р сарын 12
826
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аяллын замын ажил зогсчээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2605 км автозамыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг байна. Тус замд 1975 онд баригдсанаас хойш засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар зорчих, ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм.
2017 -оны 6 -р сарын 12
1083
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлх автозамыг хаана
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг хийнэ. Тиймээс 2017 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал, Халдвартын эцсээс “Нарантуул” хүртэлхь 300м автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
2017 -оны 6 -р сарын 12
1502
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 дугаар хорооллын туслах замын тохижилтын ажил дууслаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажлыг 04 дүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн.
2017 -оны 6 -р сарын 10
3051
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шөнийн гудамжийг камержууллаа
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Нийслэлийн цагдаагын газартай хамтран гэрэлт шөнийн гудамж буюу Циркийн уулзвараас 45 дугаар сургуулийн уулвар хүртэлх замд нийт 9 цэгт хяналтын 17 камер суурилуулсан. Тодруулбал, эргэдэг хөдөлгөөнт камер 2, чиглэлийн камер 15-ыг сурилуулаад байна. Эдгээр хяналтын камерыг ашиглаж Нийслэлийн цагдаагын газар хяналт тавьж ажиллах юм. Мөн гэрэлт шөнийн гудамжид нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Kewiko компанитай хамтран үнэгүй, хөдөлгөөнт интернэтийн бүс байгуулах зорилгоор wifi төхөөрөмж суурилуулсан байна.
2017 -оны 6 -р сарын 9
1493
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталсан. Дэд хөтөлбөрийн төслийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/86 дугаар захирамжаар 9 дүүргийн Засаг дарга, харьяа байгууллага, агентлагуудын дарга нараас бүрдсэн ажлын хэсгийн 2 удаагийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд олон нийт, хувиараа бизнес эрхлэгч, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлийн холбогдох харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын саналыг тусган боловсруулав.
2017 -оны 6 -р сарын 9
1477
ДЭЛГЭРЭНГҮЙ