Замын хайс угааж, цацруулагч суурилууллаа
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ -ын Үйлдвэрлэлийн албанаас төвийн зургаан дүүргийн замын тэмдэг, хайс хашлагыг арчилж цэвэрлэх ажлаа эрчимжүүлээд байна. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөө дагуу 483 ширхэг 1449 урт метр хайс, Чингисийн өргөн чөлөө дагуу 104 ширхэг 312 метр хайс, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлаас 32-н тойрог хүртэлх 243 ширхэг 729 урт метр хайс нийт 2491 урт метр замын голын эгнээ тусгаарлах цагаан хайсыг угааж арчиллаа. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу 576, Чингисийн өргөн чөлөө дагуу 171, Баянзүрх дүүрэг Дандарбаатарын гудамжинд 52 ширхэг тэмдэг, Доржийн гудамжинд 64, Их Тойруугийн гудамж Баянбүрдээс 13 дугаар хороолол хүртэл 83 нийт 946 ширхэг тэмдэг арчилсан байна.
2017 -оны 4 -р сарын 13
2626
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зөрчиж мод, бут, торлог тайрах, зөвшөөрөлгүй худаг гаргуулахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт хууль зөрчин мод тайрч, бут, сөөг, торлог устгаж барилга барих, зөвшөөрөлгүй худаг гаргуулах тохиолдол гарч байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах анхааруулгыг хүргэж байна.
2017 -оны 4 -р сарын 13
2670
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цармын бүргэдийг эмчилж, тэнхрүүлэн байгальд нь буцаан тавилаа
Нийслэлийн шуурхай утас болох 310005 утсанд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиж шалгахад цармын бүргэд хөл чанга уяатай удаан байсны улмаас яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж нисэх чадваргүй турж эцсэн байдалтай байсан тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр тухайн газраас шилжүүлэн авч явсан аж.
2017 -оны 4 -р сарын 13
1525
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр бүлийн номын өдөрт хүрэлцэн ирэхийг урьж байна
“Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2017.04.15 ны өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах,
2017 -оны 4 -р сарын 13
1765
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Камержуулалт" болзолт уралдаан зарлалаа
Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 60.000.000 төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг зарлалаа. Уралдаан ирэх зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай болох юм.
2017 -оны 4 -р сарын 13
1497
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлнэ
Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Одоогоор төрийн анхан шатны нэгж хорооноос иргэд 77 нэр төрлийн төрийн үйлчилгээг авдаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж энэ ажлын талаар 1-20 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнуудад мэдээлэл өгөв.
2017 -оны 4 -р сарын 13
575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 11.3 хувиар буурчээ
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргийн хяналтын цогц систем, эргүүлийн үйл ажиллагаа, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, хэв журмын урамшилт эргүүл зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээр ажил үр дүнгээ өгч нийслэлийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 556 хэргээр буюу 11.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
2017 -оны 4 -р сарын 13
535
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА ИННОВАЦИ” форум болно
Энэ сарын 14,15-ны өдөр “Корпорейт Конвеншн төв“-д болох “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнгийн үер “Зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага инноваци” сэдэвт форум зохион байгуулагдана. Энэхүү форумын гол зорилго нь зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд салбарын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн үр өгөөж, техник технологийн хувьсал, маркетинг сурталчилгааны арга барил, олон улсын сүлжээ зочид буудлуудын талаарх шинэлэг мэдээллийг хүргэхэд оршиж байна. Форумд дараах илтгэлүүд хэлэлцэгдэнэ.
2017 -оны 4 -р сарын 13
735
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриаллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх 4 дэх удаагийн сургалтыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 3-р сургууль дээр зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд тус сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1000 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Хорт зуршилд автсан хүний эрүүл мэнд хэрхэн доройтож байгааг та бүхэн миний бэлтгэсэн мэдээллээс харлаа. Хажуудаа байгаа найз нөхөд болон өөрийгөө хорт зуршилд автахыг бүү хүлээн зөвшөөр, эрүүл амьдралын хэв маягт суралцаарай таны ирээдүй таны гарт байна” гэж уриаллаа.
2017 -оны 4 -р сарын 11
773
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургалт зохион байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллагуудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан дүрмээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл үр дүнг сайжруулахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх, ажлаа бүрэн, зөв төлөвлөх, тайлагнах, байгууллага, нэгжид дотоодын хяналтыг сайжруулах замаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниулах зорилго бүхий “Мэргэжил арга зүйн зөвөлгөө” өгөх сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд 2 үе шаттай зохион байгууллаа.
2017 -оны 4 -р сарын 11
781
ДЭЛГЭРЭНГҮЙ
“HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” болно
Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар зүй ёсоор орж, жил ирэх тутам ажлын байр, хөрөнгө оруулалт нэмэгдэх боллоо. Тус салбарын хөгжлийг даган олон улсын техник технологи нэвтэрч, гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл олшрох болсон байна. Үүнтэй уялдан Монголын зочид буудлуудын холбоо нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид, хүнс, ахуй хэрэглээний ханган нийлүүлэгч байгууллагуудын дунд “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнг жил зохион байгуулж ирсэн билээ.
2017 -оны 4 -р сарын 11
1346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, 2017 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал төлнө.
2017 -оны 4 -р сарын 11
832
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ТЕХНОЛОГИ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД - 2017” олон улсын үзэсгэлэн хурал
ҮЗЭСГЭЛЭН: Олон улсын үзэсгэлэн, хурал нь Монгол улсыг хөгжилд хөтлөх нэн тэргүүний салбарын дэлхийн дэвшилтэт шинэ технологи, шилдэг шийдлийг танилцуулах болно. Манай үзэсгэлэнд Австри, ХБНГУ, Швейцарь, Франц, Австрали, Өмнөд Африкийн шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна олон орны хөрөнгө оруулагчид нэг дор цуглах болно. Дэд бүтэц, барилга байгууламж, уул уурхай, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, мах сүү боловсруулалт, эрчим хүч, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг бол манай үзэсгэлэнд хүрэлцэн ирээрэй.
2017 -оны 4 -р сарын 10
1608
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бор гөрөөсны амийг аварч нийслэлийн Шуурхай албанд мэдэгджээ
Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс энэ сарын 4-ний өдөр олджээ. Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн хоёр эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх авсайн байна. Мөн бөгсөө хүчтэй савснаас болж нуруу, нугасаа гэмтээн, бөгсөн бие нь мэдээгүй болж, хашааны төмөр орооцолдсон байжээ.
2017 -оны 4 -р сарын 10
1000
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хачигнаас сэргийлээрэй
Жил бүрийн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарыг дуустал ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжилийн улирал эхэлдэг. Цаг агаар дулаарч, урин цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хөдөө амралт, чөлөөт цагаараа агаар салхинд гарах, хөдөө орон нутаг болон зуслан гарах зэргээр задгай агаарт гарах энэ үеэр хачигт хазуулах явдал ихээр гардаг. Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагад авч очин, шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох бүрэн боломжтой талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
2017 -оны 4 -р сарын 10
988
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ДҮНЖИНГАРАВ” худалдааны төвийн зорчих хэсгийн эвдрэлийг засварлалаа
2017 оны 04 дүгээрсарын 05-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэгт үүссэн эвдрэлийг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ачааны автомашин, бага оврын автомашин, бобкат, гар нягтруулагч ашиглан дайргаар дүүргэж нягтруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд 23м2 цөмөрсөн талбайн 12м3 тохиромжгүй хөрсийг ухаж мөн хэмжээний дайргаар дүүргэлт хийн нягтруулж зорчих хэсгийг аюулгүй болгосон байна.
2017 -оны 4 -р сарын 7
756
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зэрлэгшсэн нохойн устгалыг Богдхан ууланд явуулав
Богдхан уулын амуудад зэрлэгшсэн ноход элбэгшин зэрлэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрсан явдал удаа дараалан гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргаас шуурхай арга хэмжээ авах үүрэг өгч, Хот тохижилтын газар,
2017 -оны 4 -р сарын 7
548
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдаан зарлалаа
Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн Газрын алба “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөлтэй хамтран “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг угтаж судлаачид болон их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг шилдэг эссэ, илтгэл шалгаруулах уралдааныг зарлаж байна.
2017 -оны 4 -р сарын 7
1725
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох захирамж гаргалаа. Захирамжаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглолоо. Мөн дүүрэгт зохион байгуулах хурдан морины уралдааны талаар нэг сарын өмнө мэдэгдэж зөвшөөрөл авч зохион байгуулахыг албан ёсоор дүүргийн уяачдын холбоонд даалгав.
2017 -оны 4 -р сарын 7
1002
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг өрнүүлж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, Германы хамтын ажиллагааны байгууллагын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” төсөл зэрэг байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг нийслэлд эхлүүллээ. Тус аянд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдах бөгөөд өчигдөр Баянзүрх дүүргийн сурагчдын дунд зохион байгуулав.
2017 -оны 4 -р сарын 7
1223
ДЭЛГЭРЭНГҮЙ