Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг угааж өнгө үзэмжийг сайжрууллаа
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглол буюу хогийн сав, сандал, авто замын хязгаарлах зурвасын хайш хашлагуудын арчлалт, цэвэрлэгээг хариуцан ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг нойтон угаалга, цэвэрлэгээг 14 хоног тутамд хийж байна. 2017 оны есдүгээр сарын 12-нд “Бөмбөгөр” худалдааны төв, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамжинд байрлах хогийн сав, автобусны буудлуудын сандал болон Нарны гүүрний шат, Нарны гүүр /Барс захын ар/, Геологийн лаборатороос 21-р хороолол хүртэлх замын хязгаарлах зурвасын хайш хайшлагуудыг угааж, өнгө үзэмжийг сайжруулав
2017 -оны 9 -р сарын 13
1951
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон бүсэд зөгийн аж ахуй эрхлэхийг уриалж байна
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын зөгийчдийн нийгэмлэг хамтран “Балт болон тоост ургамлын тархалтыг нэмэгдүүлэхэд зөгийн үр нөлөө” сэдэвт сургалтыг байгаль хамгаалагчдын дунд зохион байгууллаа. Нийслэлийн нутаг дэвсгэрийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаатай холбоотойгоор ногоон бүсийн иргэдэд зөгийн аж ахуй эрхлэх давуу тал, эдийн засгийн болон байгаль хамгаалах үр нөлөөг сурталчлах зорилгоор цуврал сургалтууд явагдана.
2017 -оны 9 -р сарын 13
1844
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд авто худалдааны төвүүдийг хотоос нүүлгэхийг дэмжиж байна
Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн саруудад дээд цэгтээ хүрч амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлэн, иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулаад олон жилийг өнгөрөөж байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэх төрийн бус байгууллагууд ч нэмэгдэн, төр засагт хүчтэй нөлөө үзүүлдэг болж байгаа нь сайшаалтай. Гэвч Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ зуны цагт гамшгийн хэмжээнд хүрч байгааг мэргэжилтнүүд чимээгүй тахалтай зүйрлэх болжээ.
2017 -оны 9 -р сарын 12
12113
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Учиртай гурван толгой” дуурийг хүүхэд багачуудад зориулан тоглоно
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар УДБЭТ-тай хамтран хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох зорилгоор хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 5 удаагийн тоглолт зохион байгуулсан юм. Энэ удаа театрын хамт олон соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан “Хүмүүнлэг монголын соёлтой ирээдүйн төлөө” зорилтын дор Үндэсний сонгодог бүтээл тоглоно.
2017 -оны 9 -р сарын 12
1873
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэд спорт явган аялалаар өрсөлдлөө
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг спортын 8 төрлөөр, хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 2017 оны дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулж байна. Энэхүү наадам нь ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт хүргэх” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, Нийслэлийн иргэдийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, нийтийн биеийн тамирын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
2017 -оны 9 -р сарын 11
1400
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхдийн автобус”–нд үзлэг, шалгалт хийж, холбогдох үүрэг чиглэл өгөв
Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалтыг 2017 оны наймдугаар сарын 28-30-нд явууллаа. 2016-2017 оны хичээлийн жилд 52 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 107 хүүхдийн автобус бүртгэлтэй байгаагаас шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 44 сургууль,1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагдсан байна.
2017 -оны 9 -р сарын 11
1189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халаасанд багтах нийтийн тээврийн хөтөч бий боллоо
Их хотын завгүй амьдралд нийтийн тээврийн тухай мэдээллийг хялбархан авч хэрэглэхэд танд туслах “UB Smart Bus” аппликэйшны дараагийн хувилбарыг “Улаанбаатар смарт карт” компаниас гаргаад байна. Та тус аппликэйшнээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг, U money карт цэнэглэх борлуулах цэгүүдийн байршлын мэдээллийг авах боломжтой.
2017 -оны 9 -р сарын 11
1666
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын хүүхдийн ордны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Монголын Хүүхдийн ордны 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 8-нд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Чингүнжав, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар оролцож хүүхэд багачуудад баяр хүргэв. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын хүүхдийн ордны үе үеийн ахмад багш нарыг урин оролцуулж, Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ажиллагааны талаар санал бодлыг солилцсон юм.
2017 -оны 9 -р сарын 11
971
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн шилдэг жолооч нарыг шалгарууллаа
Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК хамтран "Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах нэг сарын аяныг зарласан билээ. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр шилдэг жолооч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн хурлын танхимд боллоо. Шагнал гардуулах үйл ажиллагаанд “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Юүн Жун И, үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Р.Ган-Эрдэнэ, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал болон бусад албаныхан оролцлов.
2017 -оны 9 -р сарын 8
1528
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн бүсийн хаягжилтад технологийн дэвшлийг ашиглаж эхэллээ
Нийслэлийн Байгаль орчны газраас зуслангийн бүсийг технологийн шийдэл ашиглан хаягжуулах ажлын хүрээнд зусланд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээний байгууллагууд, байгаль хамгаалагчийн байр, худаг, хогийн цэг зэрэг 200 байршилд “Гурван үгт хаяг” байрлуулж, иргэдэд энэхүү шийдлийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.
2017 -оны 9 -р сарын 8
1525
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол-Солонгосын компаниудын хамтарсан нээлттэй ажлын байрны өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-гийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлэх, богино хугацаанд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой төсөл хэрэгжүүлж байна.
2017 -оны 9 -р сарын 7
1965
ДЭЛГЭРЭНГҮЙ
64 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлалаа
Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоотой хамтран өдгөө хоёр дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 2016 онд тус холбооноос Шүд, эрүү, нүүрний төвийн Нүүр амны эмчилгээний тасагт ISO стандартыг бүрэн хангасан, “Western dental standard”-аар үйлчлэх кабинетыг иж бүрэн тохижуулж суурилуулан хүлээлгэн өгч байсан юм.
2017 -оны 9 -р сарын 7
1419
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эко бүлэг” цэцэрлэг нээлтээ хийлээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Эко бүлэг” цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ цэцэрлэгийн “Эко бүлэг”-ийг нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээгээд байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэцэрлэг буюу “Эко бүлэг”–ийг байгуулснаар Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадуудын ажилчин албан хаагчдын 60 гаруй хүүхэд эхний байдлаар хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах боломж бүрдлээ.
2017 -оны 9 -р сарын 6
1691
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аялал жуулчлалын замын ажил 65 хувьтай явж байгаа ч авто зогсоолын цогцолбор байгуулах ажил зогсоод байна
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна.
2017 -оны 9 -р сарын 6
1730
ДЭЛГЭРЭНГҮЙ
113 дугаар цэцэрлэгийн хашаанд олгосон газрыг хүчингүй болголоо
Нийслэлийн Засаг дарга нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан.
2017 -оны 9 -р сарын 5
1271
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,2 км автозамыг бүрэн нээлээ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн
2017 -оны 9 -р сарын 5
1135
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарантуул худалдааны төвийн арын автозамыг нээлээ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В
2017 -оны 9 -р сарын 5
1160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 214 орчим ерөнхий боловсролын сургуулиас зөвхөн 44 нь “ХҮҮХДИЙН АВТОБУС”-тай байна
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгуулсан билээ.
2017 -оны 9 -р сарын 5
1096
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны газрын маргааныг шийднэ
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн төлөөлөл хандаж тус хороонд үүсээд байгаа газрын маргаантай асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Газрын албаны дарга болон ажлын хэсгийн төлөөлөл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны маргаантай газруудад очиж, иргэдийн санал гомдлыг сонсож, асуудлыг хэрхэн шийдэх талаар иргэдтэй ярилцлаа.
2017 -оны 9 -р сарын 4
1382
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эзэмшил газраа өмчлөх аян өнөөдрөөс эхэллээ
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм.
2017 -оны 9 -р сарын 4
1160
ДЭЛГЭРЭНГҮЙ