Эерэг хандлага-Чанартай үйлчилгээний жил болгон зарлалаа
Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд 2017 оныг Эерэг хандлага-чанартай үйлчилгээний жил болгон зарлах тухай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр гарсан юм. Нийгмийн даатгалын үйлчилгээг ажил олгогч, даатгуулагчдад чанартай түргэн шуурхай үзүүлэх, үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхааран ажиллана.
2017 -оны 1 -р сарын 6
186
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Номоо солилцъё” өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг энэ сарын 7-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү өдөрлөгийг “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцоно.
2017 -оны 1 -р сарын 5
583
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас ЧД-ийн 72-р сургуулийн халаалтын зууханд хэмжилт хийлээ
Нийслэлийн Засаг Даргын А/805 захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын халаалтын болон уурын зуухуудад хяналт шалгалт хийх ажлыг 2016 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн тогтмол хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 157 байршилд 317 зуух үйл ажиллагаагаа явуулдаг. Хэмжилтийн ажлын хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар нь халаалтын зуухнаас ялгарч буй агаар бохирдуулагч бодисуудын хэмжилтийг 10 зууханд хийгээд байна.
2017 -оны 1 -р сарын 4
1437
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээ явагдаж байна
Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын
2017 -оны 1 -р сарын 4
309
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.
2017 -оны 1 -р сарын 4
4019
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд 10 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна
2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 508 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 416 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 өртсөн. Зам тээврийн осолд 10 хүүхэд өрсөн.
2017 -оны 1 -р сарын 2
154
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлах тухай
Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна Нэг. Тавигдах шаардлага Иргэний зөвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 /Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна./ дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн нэр дэвшинэ.
2017 -оны 1 -р сарын 2
482
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой байдлын газрын дуудлага 37 хувиар буурчээ
Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ. Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 42 дуудлага ирж, объектын гал түймрийн 38, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 4 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлээ.
2017 -оны 1 -р сарын 2
155
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк цэвэрлэгдсэн усыг ашиглана
Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк нь байгаль орчинд ээлтэй байх эрхэм зорилгыг урдаа тавин ажиллаж байгаа. Зорилгодоо хүрэхэд төлөвлөн хийж байгаа ажлуудын нэг нь цэвэрлэгдсэн усыг эргүүлэн ашиглах явдал юм. Паркийн газар доорхи инженерийн шугам сүлжээ нь хонгилын системтэй, хонгилын системд цэвэрлэгдсэн усыг буцаан ашиглах шугам төлөвлөн “Элста” ХХК-аар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэн дуусах шатандаа явж байна.
2017 -оны 1 -р сарын 2
160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ
Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл, гэр байшингийн галлагаа, обьектын
2016 -оны 12 -р сарын 28
100
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой байдлын газар шилдгээр шалгарлаа
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өнөөдөр 2016 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангаж, гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг
2016 -оны 12 -р сарын 28
129
ДЭЛГЭРЭНГҮЙ
Пиротехникийн хэрэгслийн үзлэг шалгалт үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах
2016 -оны 12 -р сарын 28
149
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана
Нийслэлийн онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын 31-ны үдэш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Баярт зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатар талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Сүхбаатарын Дамбын гүүр,
2016 -оны 12 -р сарын 28
153
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын шилдэгүүд тодорлоо
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж ажлын үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлсан “Нийслэлийн оны шилдэг тасаг”, “Нийслэлийн оны шилдэг байцаагч”, “Нийслэлийн оны шилдэг нягтлан бодогч”,“Нийслэлийн оны шилдэг ажилтан”-ыг тус тус шалгарууллаа. Шилдэгүүдийн өргөмжлөл, мөнгөн шагналыг нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх гардуулж, баяр хүргэлээ.
2016 -оны 12 -р сарын 28
208
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын үеэр 18 чиглэлд 32 автобус үйлчилнэ
Нийслэлийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/852 дугаар “Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна.
2016 -оны 12 -р сарын 27
124
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зураг төслийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг урьж байна
Нийслэлийн Засаг Даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн нийгэм эдийн засгийн 2017 оны зорилтонд тусгагдсан “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийг байгуулах ажлыг зөв оновчтой зохион байгуулах, бүтээн байгуулалтын хугацааг түргэтгэх, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаанд стратегийн түншлэлийн хүрээнд зураг төслийн байгууллагыг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.
2016 -оны 12 -р сарын 26
117
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уурхайчдын алдарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Налайхын нүүрсний их уурхай үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой өчигдөр тохиолоо. Уул уурхайн ажилчдын баярын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Налайх дүүрэгт байрлах Монгол улсын Хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажав болон Уурхайчдын алдрын хөшөөнд дүүргийн удирдлагууд болон уурхайчдын төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
2016 -оны 12 -р сарын 26
120
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр нь шатсан алба хаагчид тусламж үзүүллээ
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Алтангэрэлийнд гал гарч, гэр нь шатсан тул Замын цагдаагийн албанаас дээрх алба хаагчдаа дэмжлэг туслалцаа үзүүлэхээр хандив цуглууллаа. Цагдаагийн Ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо болон бусад цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гэр, эд материал, мөнгөн тусламж үзүүлэв
2016 -оны 12 -р сарын 26
99
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 24-нд шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар энэ сарын 24-ний өдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дүүргүүд болон дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниудад цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг зохион байгуулан бүх нийтийн их цэвэрлэгээнээ хийх юм. Түүнчлэн энэ сарыг дуустал цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлын ачилтын давтамжийг энэ хугацаанд 2
2016 -оны 12 -р сарын 23
112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элэгний вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.
2016 -оны 12 -р сарын 23
129
ДЭЛГЭРЭНГҮЙ