“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан болно
Нийслэлийн нийт хүн амын тоо 2017 оны байдлаар 1,417,396 байсан бөгөөд үүнээс 15-34 насны 477,249 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33,6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран зохион байгуулж байна.
2018 -оны 11 -р сарын 28
361
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, “Эрдэнэ тав” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн ахлах ангийн 150 сурагчдын дунд “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” “Эерэг хандлага” зэрэг сэдвүүдээр цогц сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
2018 -оны 11 -р сарын 28
315
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд 79.419 хүн хамрагджээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 27-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 80.361 хүн хамрагдахаас 79.419 хүнийг хамруулжээ.
2018 -оны 11 -р сарын 27
321
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжээрэй
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж байгаа хэрэг юм шүү.
2018 -оны 11 -р сарын 27
315
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Байгаль орчны газар шилдгээр шалгарлаа
Байгаль орчны иргэний зөвлөлийн 6 дугаар чуулган өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд болж байна. Байгаль орчны 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн тус зөвлөлийн 10 жилийн ой мөн энэ өдрүүдэд тохиож байгаа аж. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү чуулганаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, цаашид хийх ажлаа тодорхойлон ярилцдаг юм. Энэхүү чуулганаар салбарын шилдгүүдээ тодруулж урамшуулсан байна. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэний зөвлөлөөс үнэлж шилдгээр тодруулжээ.
2018 -оны 11 -р сарын 23
398
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодын ажилтнууд номын дуу сонслоо
Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос нийслэл, дүүргийн салбарын төрийн байгууллагуудын удирдлага, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд өнөөдөр буюу 2018.11.21-ний өдөр хууль тогтоомж, эрх зүйн чиглэлээр сургалт зохион байгууллаа.
2018 -оны 11 -р сарын 23
341
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хариу нэхдэггүй сэтгэл” аянд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Баянгол дүүргийн 22, 23-р хороод нэгдлээ  
"Сэлэнгэпресс" хөлбөмбөгийн клуб, "Их Талын Дуулиан" ТББ-аас зарласан хотын төвөөс алслагдсан гэр хороололд амьдардаг, хөлбөмбөг тоглох дуртай хүүхдүүддээ туслах сайн санааны "Хариу нэхдэггүй сэтгэл" аяны II үе шат өнөөдөр буюу 2018/11/22-ны өдөр эхэллээ.
2018 -оны 11 -р сарын 23
269
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон Хавдрын кабинет шинээр нээгдлээ
Нийслэлийн Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон Хавдрын кабинет шинээр байгуулагдсаны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-нд боллоо. Эмэгтэйчүүдийн хавдрын кабинет нь 2018 оны долдугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 236 үйлчлүүлэгчийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
2018 -оны 11 -р сарын 23
278
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн дэд сайд томуу, томуу төст өвчний асуудлаар дүүргийн эмнэлгүүдэд ажиллалаа
Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа болон холбогдох мэргэжилтнүүд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, “Энэр-Ази” өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцлаа.
2018 -оны 11 -р сарын 23
244
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуучуудыг эерэг хандлагад уриалсан цогц сургалтууд эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуучуудад иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн хөгжил тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог дэмжих тогтолцоо бүрдэж эрүүл чийрэг оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот” болох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тус зорилтын хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аяныг зохион байгуулж байна.
2018 -оны 11 -р сарын 22
347
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Залуучууд судлал 2018” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг судлаачид тодорлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.5-д “Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.2-т “Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, түүх, соёл, хөгжлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг хөгжүүлэх” зорилтууд тусгагдсан.
2018 -оны 11 -р сарын 22
404
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны шилдгүүд тодорлоо  
Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, алсын харааг мэргэжлийн хүмүүс, олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар гаруй хугацаанд зарласан.
2018 -оны 11 -р сарын 22
390
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар инновацийн төвийн инкубаторын сонгон шалгаруулалт
Нийслэлийн инноваци, энтрепренершипийн экосистемийг хөгжүүлэх, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай, шинээр ажлын байр бий болгох, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, богино хугацаанд хурдан өсөн дэвших чадвартай компанийн ноу-хау, дэвшилтэт технологи, инновацид суурилсан бизнесийн шинэ санааг туршин хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргаж бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулах зорилгоор инкубаторт байрших гарааны компаниудыг сонгон шалгаруулалтад урьж байна.
2018 -оны 11 -р сарын 22
340
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэрлэгийн жишиг эко сургалтын орчны  танилцуулга, туршлага солилцох өдөрлөг болж байна
Сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан хүүхэд багачуудад юмс үзэгдлийн ойлголт болон байгаль орчныг хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх нь чухал нөлөөтэй. Учир нь хүүхэд 3-5 насандаа амьдралын туршид авах мэдээллийнхээ 70 хүртэлх хувийг авч төлөвшдөг гэсэн судалгаа байдаг боловч сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хүрээлэн буй орчны танин мэдэхүйн сургалтын хичээлийн хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлүүд цэцэрлэг бүрд харилцан адилгүй хангалттай бус байдаг.
2018 -оны 11 -р сарын 22
263
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол хүүхдүүдэд тусалж буй Их Британийн иргэн Жакулин Прайсд нийслэлийн засаг даргын талархлыг гардууллаа
Жакулин Прайс нь одоо 74 настай бөгөөд Кристина Ноблийн хүүхдийн сангаар дамжуулан Улаанбаатар хотын 7 дүүрэг, тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн нэн эмзэг бүлгийн, эрүүл мэндийн асуудалтай, гэмт хэрэгт өртсөн зэрэг зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор 18 дахь жилдээ хөрөнгө босгон илгээдэг ба нийт 100 гаруй хүүхдүүдэд сар бүр тогтмол мөнгөн тусламж үзүүлэн, нэг хүүхдийг дунджаар 10 жил орчим ивээн тэтгэн, бусад энэрэнгүй хүмүүст Монгол хүүхдүүдэд туслахыг санал болгож ажилладаг хүмүүнлэг үйлстэн юм.
2018 -оны 11 -р сарын 20
501
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-уул дүүрэг ангилагдсан дахивар хог хаягдлаа тээвэрлэж эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт амжилттай үргэлжлэн явагдаж байна.
2018 -оны 11 -р сарын 20
346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар мэдлэг олгов
Манай улсын хэмжээнд жилд дунджаар 1000 гаруй хүүхэд ямар нэгэн байдлаар зам тээврийн осолд өртдөг байна. Мөн зам тээврийн ослын улмаас 50 гаруй хүүхэд амь насаа алдаж байгаа харамсалтай тоо баримт байдаг. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх энэ явдал буурахгүй байгаа юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад ногоон гэрэл, цагаан шугмын талаар мэдлэг олгох, замын хөдөлгөөнд хэрхэн зөв, соёлтой оролцох талаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа. Өнөөдрийн сургалтад нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн 1-р ангийн 35 сурагч хамрагдсан юм. Цаашид энэхүү сургалтыг бага ангийн хүүхдүүд дунд уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
2018 -оны 11 -р сарын 19
340
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн үйлчилгээний цахим шилжилт нээлтийн үйл ажиллагаа болно
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байна.
2018 -оны 11 -р сарын 19
2014
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шинэ санаа-Шилдэг инноваци 2018” уралдааны мэдээ
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааныг 2018.11.16-2018.12.07-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уралдааны зорилго: Жижиг, дунд үйлдвэрийн салбар болон нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх, шинэ санаа, санаачилгыг дэмжихэд оршино.
2018 -оны 11 -р сарын 17
382
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа болно
Нийслэлийн Газрын албанаас энэ сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Газрын биржийн систем /www.mle.mn/ -ээр дамжуулан явуулах цахим дуудлага худалдаагаар дараах 10 байршлын газрыг худалдана.
2018 -оны 11 -р сарын 17
383
ДЭЛГЭРЭНГҮЙ