Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”, мөн 2017 оны 67 дугаар тогтоол “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1, 2 дугаар байрны албан хаагчдад Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явуулж мэдлэг олголоо.
2017 -оны 3 -р сарын 20
763
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн залуучууд хөгжлийн хөтөлбөртэй болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.1 дэх хэсэгт “Нийслэлийн залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.
2017 -оны 3 -р сарын 19
592
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
Улаанбаатар хот болон БНСУ-ын Сөүл хотын хооронд найрсаг ах дүүгийн харилцаатай болсноос хойш 22 жилийн хугацаа өнгөрч байна.
2017 -оны 3 -р сарын 19
749
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарын утааг бууруулах цогц төсөлд хамтран ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын үеэр манай хоёр улс бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр барих төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан, манай Засгийн газар мөн эрчим хүч, дулааны чиглэлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих болно гэдгээ илэрхийлэв.
2017 -оны 3 -р сарын 17
693
ДЭЛГЭРЭНГҮЙ
Явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлнэ
Хүүхдийн номын өргөө Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ-тай хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллага нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж ардын дуу, хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг. Хүүхэд багачуудад урлаг соёлын үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, сургалт явуулдаг тус байгууллагын 7-16 насны 20 гаруй хүүхдэд “Номтой богц”явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх юм.
2017 -оны 3 -р сарын 17
710
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчид иргэний андгай өргөв
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан “Дөл” тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үеэр сурагчид Иргэний андгай өргөх арга хэмжээ боллоо. Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд зарласан “Эрүүл ирээдүй-Эх орны цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн 72 дугаар сургуулийн 12в ангийн сурагч О.Балжинням, 2 дугаар байр эзэлсэн 50 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Г.Балсандорж, 3 дугаар байр эзэлсэн 57 дугаар сургуулийн
2017 -оны 3 -р сарын 17
712
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлд ажиллана. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцах юм. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар, Баянгол дүүрэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нар, Хан-Уул дүүрэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү,
2017 -оны 3 -р сарын 16
492
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа НЭМГ-т ажиллалаа
Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ)-т ажиллаж, тус газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар энэ үеэр 2017 оны эхний улиралд нийслэлийн эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлсэн томоохон болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын чиглэлийн ажил,
2017 -оны 3 -р сарын 16
605
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ
Налайх дүүрэгт зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлож байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ. Зөвшөөрөлгүй 100 гаруй ам, цооногт 1000 орчим хүн ажилладаг байна. Өнгөрсөн онд л гэхэд 12 уурхайчин амь насаа алджээ Дүүргийн хоёрдугаар хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж эхэлсэн байна.
2017 -оны 3 -р сарын 16
629
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдаанд урьж байна
Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар–Хотын соёл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Удирдамжид заагдсан зан чанарууд болон багш нар өөрсдийн шинэ санал, санаачлагыг гаргаж, илтгэлээ боловсруулна. Илтгэлийг 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 19-ний өдөр хүртэл зохион байгуулах юм.
2017 -оны 3 -р сарын 15
1552
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриаллаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг. Энэ хүрээнд тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшилд байгаа гэрлийн шон, хайс хашлагад наасан заруудыг хуулж авах, орчноо цэвэр цэмцгэр байлгах, цэвэрлэх тохижуулах, ногоон байгууламжийн цэцэг зүлэг тарих ажлуудыг хариуцах үүрэгтэй.
2017 -оны 3 -р сарын 14
2840
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бумбардай”-н зохиолчтой уулзав
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө сүүлийн өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй, хүүхдийн дуу цангинаж өнжив. Өнгөрсөн долоо хоногт ахмад зохиолч, яруу найрагч Д.Юмжавын “Жигүүрт хүлгийн домог” хүүхдэд зориулсан номын баяраас гадна сүүлийн үед хүүхэд багачууд тэр дундаа бага ангийн сурагчдын сонирхлыг ихэд татаж байгаа “Бумбардай” цуврал номын зохиолч Н.Эрдэнэбаяр Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд ирж 23 дугаар сургуулийн 4-Ё ангийн 50 орчим сурагчтай уулзлаа.
2017 -оны 3 -р сарын 14
913
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэдэд үйлчлэх төвийн танхимд “Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөгийг энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн зорилго нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэрэглээний талаарх тэдний мэдлэг боловсрол, соёл, хандлага, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулахад оршиж байгаа юм. Уг арга хэмжээний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг,
2017 -оны 3 -р сарын 14
913
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулав
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвөөс үйлдвэрлэл эрхлэгчдэд Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулав. Уг сургалтын гол зорилго хувь хүний хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдэд олон нийтийн цахим сүлжээг ашиглан борлуулалтын зах зээлээ өргөжүүлэх, онлайн зах зээл, хэрэглэгчдийн худалдан авах ажиллагааг тандан судалж маркетингийн төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд Сошиал медиа маркетингийн онолын болон практикийн мэдлэг олгоход оршиж байгаа юм.
2017 -оны 3 -р сарын 14
833
ДЭЛГЭРЭНГҮЙ
100 буудалт даамны өсвөрийн аваргууд тодорлоо
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил” хүрээнд 100 буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа. Өсвөр үеийнхний аварга шалгаруулах уг тэмцээн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн Урлаг зааланд болсон бөгөөд нийт 9 сургуулийн 145 тамирчин оролцов. Багийн дүнгээр тэргүүн байрт 39, удаах байрт 57, гуравдугаар байрт 61 дүгээр сургууль шалгарлаа
2017 -оны 3 -р сарын 14
760
ДЭЛГЭРЭНГҮЙ
“5 Tones” тоглолт болно
Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтоо 2017 оны 3-р сарын 18-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаа дахин үзэгч олондоо толилуулахад бэлэн болоод байна. Тоглолтонд Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болох хийлч Дээгий, ятга хөгжимчин Отгоо, ёочин хөгжимчин Бараа, лимбэчин Мийгаа, эвэр бүрээч Чинбаа нар болон “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олондоо хүргэх юм.
2017 -оны 3 -р сарын 13
1044
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын орчны бохирдлыг байгалийн аргаар бууруулах боломжуудыг танилцуулна
Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан “Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ургамлын үзүүлэх нөлөө, ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад хөл газрын ургамал, олон наст ургамал, бут, сөөг болон модны үзүүлэх нөлөө, ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж, суурьшлын бүс, ой болон ногоон байгууламжид тарьж ургуулах ургамлын төрөл зүйлийг сонгохдоо орчны бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөллийг давхар тооцож тарих, энэ талаарх ойлголтуудаа нэгтгэх зорилготой аж.
2017 -оны 3 -р сарын 13
2254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд 1560 хүнийг хамрууллаа
Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрөгч хоёрдугаар сарын 13-наас эхлэн 24-нийг хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Энэхүү үзлэгт НЗДТГ-ын харьяа 35 агентлаг, байгууллагын 1560 хүн хамрагдсан бөгөөд нийт хамрагдвал зохих ажилтны 92.3 хувийг нь хамруулсан байна.
2017 -оны 3 -р сарын 13
1054
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шүүхээс 94 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан.
2017 -оны 3 -р сарын 13
949
ДЭЛГЭРЭНГҮЙ
Менингококкт халдвараас сэргийлье !!!
-Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
2017 -оны 3 -р сарын 13
757
ДЭЛГЭРЭНГҮЙ