ХУН нуураа цэвэрлэж, Хун шувуудаа угтацгаая!
Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан уулын зүүн бэлд /Шинэ авто худалдааны төвийн хажууд/ “Хун” нуур шувуу ажиглагч, сонирхогч залуусын нэрлэсэн "Хун" нуур гэж байдаг. “Хун” нуур гэж нэрлэсэн шалтгаан нь 2009 оноос хойш хос хун жил бүр нууранд үүрлэдэгтэй холбоотой юм.Нууранд ганц хос хун үүрлэхээс гадна Отгот шунгуур, Улаан хөлт хөгчүү, Эгэл хараалай, Бор нугас зэрэг олон зүйлийн усны шувууд үүрлэдэг онцлогтой.Манай хотод усны шувуудыг ойроос харах боломжтой сайхан газруудын нэг нь Хун нуур юм. Тус нуур нь шинээр баригдсан Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын хажууд байрлах бөгөөд хог хаягдал ойр орчимд нь маш их төвлөрсөн байдалтай байна.
2017 -оны 3 -р сарын 24
1690
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг энэ сарын 25-нд зохион байгуулна
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.
2017 -оны 3 -р сарын 24
1027
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эерэг сэтгэлгээний давалгаа” 800 оюутны гала сургалт зохион байгуулна
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” 800 оюутны гала сургалтыг энэ сарын 26-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус сургалтад “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эерэг сэтгэлгээний давалгаа” сэдвээр JCI байгууллагын Ерөнхийлөгчийн Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан зөвлөх С.Эрдэнэболд, “Шударга зан” сэдвээр
2017 -оны 3 -р сарын 24
1393
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүнсчдийн алдар-2017” спортын наадам боллоо
“Хөнгөн, хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр”-ийг тохиолдуудан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Монголын хүнсчдийн холбооноос “Хүнсчдийн алдар-2017” спортын наадамыг зохион байгуулж нийт 18 томоохон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн 400 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорьлоо. Мөн Монголын Хүнсчдийн Холбооны дэргэдэх Талх, гурилан бүтээгдэхүүн болон бялуу үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран хүнсний салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор бялуу үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн дунд “Бялуу чимэглэх туршлага солилцох уралдаан”-ыг зохион байгууллаа.
2017 -оны 3 -р сарын 24
993
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр ням гарагт тохионо
Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар 08 дугаар тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол батлагдан гарсан. Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжрах, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаврууд гарах юм.
2017 -оны 3 -р сарын 24
1125
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шар усны үерт өртсөн айлыг авран хамгаалах дадлага сургууль болов
Сүхбаатар дүүрэгт явагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хоёр дахь бодит дадлага шар усны үерт өртсөн айлыг авран хамгаалах дадлагаар үргэлжиллээ. Уг дадлага сургуулийг дүүргийн 15 дугаар хороо Шадивлангийн гүүрний орчимд зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор шилжиж ирсэн айлууд зуслангийн бүс ялангуяа горхи, булгийн эх, шар усны үерт өртөж болзошгүй гуу, жалга дагуу газарт буух нь бий.
2017 -оны 3 -р сарын 24
939
ДЭЛГЭРЭНГҮЙ
Витаминжуулалтын өдөрлөг зохион байгуулж байна
Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Хаврын ядаргаа-Стресс тайлах” витаминжуулалтын өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилт болон эмийн зохистой хэрэглээний талаар мэргэжлийн эмч нар сургалт зохион байгуулав. Мөн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдыг цусны даралт үзэх, ясны сийрэгжилт тодорхойлох, арьсны оношлогоо, цусан дахь сахарын хэмжээ тогтоох зэрэг үзлэг оношлогоонд хамруулах, витамины хямдралтай худалдаа зэргийг Мэргэжлийн хяналтын хэлтэс,
2017 -оны 3 -р сарын 24
1000
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БИ МОНГОЛ ХҮН” уулзалт боллоо
Хүүхдийн номын өргөөнийн уламжлалт “Би Монгол хүн” чөлөөт ярилцлага, уулзалтыг 2017 оны 03 дугаар сарын 23-нд номын өргөөний 5-р давхарт хөдөөгийн малчны хотноос төрөн гарсан яруу найрагч, хүүхдийн зохиолч Дэмбэрэл гуай хөтлөн явууллаа. Эх оронд минь хаврын улирал айлсан бууж буй энэ цаг үед хүүхэд багачуудад мал төллөлт, хэрхэн төлөө эсэн мэнд бойжуулах, малчин хүн хаврын улиралд ямар бэлтгэлтэй байх зэрэг олон талын мэдлэг өгч, хүүхдүүдийн сонирхсон асуултанд хариуллаа.
2017 -оны 3 -р сарын 24
945
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар хотын Аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна. Тус хөтөлбөрийн хэлэлцүүлгийг энэ сарын 24 буюу маргааш Хангарди ордонд зохион байгуулах юм. Энэхүү хэлэлцүүлэгт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэд оролцож, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой
2017 -оны 3 -р сарын 23
607
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн штабын дадлага үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны А/11 дүгээр захирамж, Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн дагуу өнөөдөр, маргааш Сүхбаатар дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна. Өнөөдөр иж бүрэн дадлага сургуулийн нээлт болж, дүүргийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэг, штабын дадлага сургууль үргэлжилж байна.
2017 -оны 3 -р сарын 22
809
ДЭЛГЭРЭНГҮЙ
ШУУРХАЙ МЭДЭЭ: Жолооч иргэдийн анхааралд
Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байна. Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсийг тогтмол
2017 -оны 3 -р сарын 21
1288
ДЭЛГЭРЭНГҮЙ
НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч өнөөдөр замын цагдаагийн албанд айлчиллаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч, Автомобиль олон улсын холбооны Ерөнхийлөгч ноён Жийн Тод манай улсад албан ёсны айчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, даргын зөвлөлийн гишүүд ноён Жийн Тод тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.03.21/ хүлээн авч уулзлаа.
2017 -оны 3 -р сарын 21
911
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт хийлээ
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 1, 9, 13, 18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хамтарсан шалгалт хийлээ.
2017 -оны 3 -р сарын 21
822
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон байгууламжийн усалгаа хийгдэж байна
Цаг агаар өдөртөө нэмэх хэмд шилжиж, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан “Тохижилт үйлчилгээ” ХХК-ний зам, талбайн үйлчлэгч нар ногоон байгууламжийн цэвэрлэгээ, орон сууцын дундах болон гэр хорооллын дундах 45 бичил цэцэрлэгийн ногоон байгууламжийг 20 хүний бүрэлдэхүүнтэй тогтмол цэвэрлэн ажиллаж байна. Мөн зам, талбайн хайсыг угаан, ногоон байгууламжийн усалгаа хийгдэж эхлээд байна.
2017 -оны 3 -р сарын 21
817
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн 22 өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олголоо
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас “Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх” шийдвэр гаргасан. Энэ дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хороонымал бүхий айлуудаас тусламж, дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай 22 өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгууллаа.
2017 -оны 3 -р сарын 21
783
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ
“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны саналд зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг бүрэн багтаасан санал ирүүлсэн “Богда” ХК, “Жинхуа” ХХК-ийн түншлэлийг сонгох санал ирүүлжээ.
2017 -оны 3 -р сарын 21
1335
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо. 59 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж тооцоолжээ.
2017 -оны 3 -р сарын 21
986
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа
Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 13:15 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиход 2 давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж гал түймрийг унтраалаа. Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргалаа
2017 -оны 3 -р сарын 20
920
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшихийг зөвлөж байна
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал бүртгэгдэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг/ зэрэг нийтлэг зөрчлийн улмаас үйлдэгдэж байна.
2017 -оны 3 -р сарын 20
769
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын зөвлөгөөн боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ сарын 18-ны өдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын зөвлөгөөнийг UB palace-ийн их танхимд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон тус яамны газрын дарга нар оролцсон юм. Мөн ХНХЯ-ны харьяа агентлагууд газрын дарга нар болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Улаанбаатар хот дахь 2000 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.
2017 -оны 3 -р сарын 20
828
ДЭЛГЭРЭНГҮЙ