“Эерэг сэтгэлгээний давалгаа” Сонгинохайрхан дүүргээс эхэллээ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өөчигдөр Сонгинохайрхан дүүргээс эхлүүллээ. Тус сургалтад Сонгинохайрхан дүүргийн 23, 18 ,6, 19, 5, 27 дугаар хорооны иргэд нийт 100 гаруй хүн оролцов. Энэхүү сургалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нээж, “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр илтгэл тавьлаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Эерэг сэтгэлгээний давалгаа аян”-ы хүрээнд олон цуврал сургалт зохион байгуулсан бөгөөд одоогоор 3000 гаруй залуусыг хамруулаад байна.
2017 -оны 4 -р сарын 7
1139
ДЭЛГЭРЭНГҮЙ
900 орчим аж ахуйн нэгжийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Татварын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 4-ний өдрүүдэд нийт 900 орчим аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан байна.
2017 -оны 4 -р сарын 7
1047
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот “БАЙКАЛТУР-2017” үзэсгэлэнгээс “ЗОЛОТАЯ ЗВЕЗДА” өргөмжлөл хүртэв
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоотой хамтран 03-р сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкалтур-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож, “Золотая звезда” буюу “Алтан од” цом, өргөмжлөлийг хүртсэн байна. Тус өргөмжлөлийг шилдгийн шилдэг оролцогч улс, хотод олгодог бөгөөд үзэсгэлэнд БНСУ болон ОХУ-ын Эрхүү, Өвөр байгалийн нийт 8 муж, БНХАУ-ын 13 мужийн нийт 220 аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон байна.
2017 -оны 4 -р сарын 6
1310
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БӨМБӨГӨР” худалдааны төвийн замын хайсанд цацруулагч суурилууллаа
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба цацруулагч хийж 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын замын 78 ширхэг явган хайсанд 158 ширхэгийг суурилууллаа. Өмнө байсан цацруулагч нь мэдээлэх чадвараа алдсан тул ийнхүү дотооддоо үйлдвэрлэж, зардлаа хэмнэн ажиллаж байна. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцогчид сонор сэрэмжгүйгээсээ болж хайс, хашлага дайрч мөргөдгийг багасгах, цаашлаад урьдчилан сэргийлж чадах юм.
2017 -оны 4 -р сарын 6
1189
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийн үзэсгэлэн худалдаа болно
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэд олон нийтэд “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийг таниулах, иргэдийг мэдээ мэдээллээр ханган, ахуй амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоор “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийн үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаа маргааш 10 цагт ХУД-ийн Соёлын ордонд болно.
2017 -оны 4 -р сарын 5
732
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон байгууламжийн талбайн хаврын арчилгааг эхлүүллээ
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн хаврын арчилгааны ажлаа 2017 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүллээ. Уг ажлын хүрээнд хариуцсан нийтийн эзэмшлийн хуваарьт гудамж талбайн ногоон байгууламжийн мод, ургамлын хашлагын хог, навчийг цэвэрлэн мод, бут сөөгний тогооны хөрс сийрүүлэлтийг хийж байна. Мөн хаврын цэнэг усалгааг эхлүүлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Олимп, Нарны зам, Их Монгол зэрэг гудамжнуудын зүлэгт талбай болон мод, бут, сөөгний титэм салааг нийт 8 машин ашиглан угааж байгаа юм.
2017 -оны 4 -р сарын 5
640
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын автобусны чиглэл өөрчлөгдсөнд иргэд баяртай байна
Налайх дүүргийн нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөж төлбөрийн журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр автобусаар зорчигч иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Налайх-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг болсон.
2017 -оны 4 -р сарын 4
1032
ДЭЛГЭРЭНГҮЙ
Журмын төслийн хэлэлцүүлэг боллоо
“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хөтөлбөрийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэд оролцсоноос гадна холбогдох ажил хариуцсан дарга, мэргэжилтэн зэрэг 60 гаруй албан хаагч оролцов.
2017 -оны 4 -р сарын 4
841
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хамгаалал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр өрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг эхлүүллээ. Уг арга хэмжээг энэ сарын 3-30-ны өдрийг дуустал Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ,Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна.
2017 -оны 4 -р сарын 4
809
ДЭЛГЭРЭНГҮЙ
149-р цэцэрлэгийн өргөтөл ашиглалтанд орлоо
Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 149-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго болон ажил хариуцсан мэргэжилтнүүд эцэг эхийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийхан, хүүхэд багачуудын хамт оролцлоо.
2017 -оны 4 -р сарын 3
1056
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн өсөлтийн талаар эмч мэргэжилтнүүд зөвлөгөө өгөв
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хорт хүнд металлын хордлого болон эрдэс минералын дутагдлын талаар Баянгол дүүргийн “Залуучуудын хөгжлийн төвд” сургалт зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 4.6.3 дах хэсэгт Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахаар тусгагдсан байгаатай холбоотойгоор цаашид энэ сургалтыг нийслэлийн дүүргүүдэд шат дараатай зохион байгуулах юм.
2017 -оны 4 -р сарын 3
862
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтад хяналт тавих хамтарсан үзлэг шалгалт хийж байна
“Авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтад хяналт тавих” зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын хамтарсан үзлэг шалгалтыг жил бүрийн 03 сарын 20-ноос 04 сарын 20, 10 сарын 01-нээс 11 сарын 01-ний хооронд тогтмол явуулж, дүрэм, журам, стандартын биелэлтэд хяналт тавин, зөрчил дутагдлыг арилгуулан, эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилладаг.
2017 -оны 3 -р сарын 31
1247
ДЭЛГЭРЭНГҮЙ
Номоо солилцсон эхний 200 хүн гарын бэлэгтэй
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж байгаа бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номын бэлэг бэлдээд байна. Мөн хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж байгаа юм. Эрхэм уншигч та бүхнийг дөрөвдүгээр сарын 1-н буюу ирэх бямба гарагийн 12.00-14.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж,
2017 -оны 3 -р сарын 30
1456
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох нийслэлийн төлөвлөгөө боловсруулж эхэллээ
Монгол орны агаарын температур сүүлийн 65 жилд дунджаар 2,4 хэмээр дулаарч, газар нутгийн мөнх цэвдгийн зузаан 20-30 см-ээр багасч, ургамлын бүрхэвч сийрэгжин ус шингээх чадвараа алдсанаас үүдэн цөлжилт хүчтэй явагдаж, гамшгийн давтамж нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий бөгөөд Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн төвшнөөс 14%-иар бууруулах зорилт тавьсан юм.
2017 -оны 3 -р сарын 30
605
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АЗТАЙ БАДАРЧИН” хошин урлагийн их наадам эргэн ирлээ
Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.
2017 -оны 3 -р сарын 28
1023
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байна
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийгдэж байна.
2017 -оны 3 -р сарын 28
830
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж байна
Замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн
2017 -оны 3 -р сарын 28
995
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулна
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "MKIT" сургалтын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулж, онц, сайн үнэлгээтэй төгсөгчдийг гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь, мөн бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Мөн залуусыг богино хугацаанд эрчимтэй сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна 6 төрлийн нарийн мэргэшлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах юм.
2017 -оны 3 -р сарын 28
431
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэг бямба гариг бүрт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын албан даалгавараар энэ сарын 20-ноос тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна. Албан даалгаврын дагуу бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг даалгав.
2017 -оны 3 -р сарын 28
892
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хоггүй Хан-Уул” аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа
Дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/54 дугаар захирамжийн хүрээнд “Хоггүй Хан-Уул” аяныг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж ажиллаж байна. Аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хороод, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчит газруудын ажилтан албан хаагчдыг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг 917
2017 -оны 3 -р сарын 27
699
ДЭЛГЭРЭНГҮЙ