Улаанбаатар хотод байршуулах 4,820м авто замын урсгал тусгаарлах хайсыг хүлээн авч байна
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 90,100м хайс хашлага байдаг бөгөөд өдөр ирэх тусам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хөдөлгөөн тусгаарлах хайсыг шинээр байрлуулах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.
2019 -оны 3 -р сарын 28
434
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эвдэрч сүйдсэн өмч хөрөнгийг нөхөн төлүүлэх, арчлалт хамгаалалтад хяналт тавих ажлыг онцгой анхаарч байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2019 оны 03 сарын 06-ны өдрийн А/54 дугаар бүхий “Эд хөрөнгийг үнэлэх зөвлөмж, аргачлал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдаж Нийтийн эзэмшлийн эвдэрч сүйдсэн өмч хөрөнгийг нөхөн төлүүлэх, арчлалт хамгаалалтад хяналт тавих ажлыг онцгой анхаарч эхэлсэн.
2019 -оны 3 -р сарын 28
503
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Жижиг, дунд бизнесийн логистикийн хөгжил, хандлага” зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг дунд бизнесийн хөгжлийг дэмжих багтай хамтран “Жижиг, дунд бизнесийн логистикийн хөгжил, хандлага” олон улсын тэргүүн туршлагыг танилцуулах зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2019 -оны 3 -р сарын 28
684
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулж ажиллахыг даалгалаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/01 дүгээр захирамжаар 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласан болон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хурлаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Хотын Ерөнхий менежерээс 2019 оны 03-р сарын 26-ны өдрийн 02 тоот “Албан даалгавар”-ыг гаргалаа.
2019 -оны 3 -р сарын 28
439
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нүүлгэн шилжүүлэх болон нүүн шилжих дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын А/88 дугаар захирамжаар Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх аврах, дадлагажуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 04 сарын 24, 25, 26-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
2019 -оны 3 -р сарын 28
379
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно
Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа.
2019 -оны 3 -р сарын 27
437
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах доорх журмын төсөлтэй уншиж танилцаад санал ирүүлнэ үү
Улаанбаатар хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангах хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа хайс барьж ашиглах тухай” журмыг шинэчлэн 6 бүлэг бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын төслийг боловсруулаад байна.
2019 -оны 3 -р сарын 27
746
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халамж асрамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэх ажил зохион байгуулагдлаа
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах болзошгүй эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор хүүхэд хамгааллын мэдээллийн санд хүүхдийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэх ажлыг Нийслэлийн хэмжээнд хүүхдийн халамж асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа 17 байгууллагын 26 төвийн 717 хүүхдийг 2019 оны 03 сарын 01- 03 сарын 15-ны хооронд бүртгэлжүүллээ.
2019 -оны 3 -р сарын 27
385
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Барилгын хэмнэлтийн хурдасгуур” хөтөлбөр хэрэгжих 8 хотын нэгээр Улаанбаатар шалгарчээ
НҮБ-ын “Тогтвортой эрчим хүчийг бүгдэд” (SEforALL) санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа “Барилгын хэмнэлтийн хурдасгуур” (BEA) хөтөлбөр нь барилгын салбар дахь эрчим хүчийг 2030 он гэхэд 2 дахин хэмнэх зорилготой бөгөөд эрчим хүчний өртөг зардлыг бууруулах, зах зээлийн шинэ боломжийг бий болгох зэргээр нутгийн захиргааны байгууллагуудыг дэмжиж ажилладаг механизм юм.
2019 -оны 3 -р сарын 27
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, E-TAX.MTA.MN цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ Киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.
2019 -оны 3 -р сарын 27
655
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНСУ-н Ерөнхий сайд “Улаанбаатар Смарт Карт” ХХК-д зочиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 27-ныг хүртэл манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Наг Ён “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, зочиллоо. Уулзалтанд БНСУ-ын "Корей Смарт Карт" корпорацын ерөнхийлөгч Ким Тэ Гыг болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
2019 -оны 3 -р сарын 27
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөгийн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Сүрьеэ өвчин миний нүдээр” гар зургийн уралдаан, “Сүрьеэгүй нийгмийг бүтээхэд иргэдийн оролцоо” зохион бичлэгийн уралдаанд нийт 300-гаад бүтээл ирсэн бөгөөд шилдэг 50 бүтээлээр үзэсгэлэн дэлгэсэн юм.
2019 -оны 3 -р сарын 26
325
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Захирагчийн ажлын албаны төлөөлөгчид зочиллоо
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны төлөөлөгчид Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиглэлээр танилцаж, туршлага судаллаа. Туршлага, уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер болон Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар оролцож, 2018 онд хийгдсэн хот нийтийн аж ахуйн онцлох ажлууд болон 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа.
2019 -оны 3 -р сарын 26
360
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бялуу чимэглэх “ур чадвар”-ын улсын уралдаан болж байна
Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Технологийн Дээд Сургууль” -тай хамтран “Бялуу чимэглэх Ур чадварын улсын уралдаан”-ыг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж байна.
2019 -оны 3 -р сарын 26
418
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мах шулах, ангилах ур чадвар”- ын уралдаан боллоо
Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Траст трейд”ХХК-тай хамтран “Мах шулах, ангилах ур чадвар” мэргэжлийн уралдааныг зохион байгууллаа.
2019 -оны 3 -р сарын 26
400
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнсний 20-ийн нүхэн гарцыг засварлаж байна
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Хүнсний 20"-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Элит констракшн” ХХК хийж гүйцэтгэнэ.
2019 -оны 3 -р сарын 25
457
ДЭЛГЭРЭНГҮЙ
Спортын холбоодтой хамтран ажиллах гэрээ байгууллаа
Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо спортын холбоодтой хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж үзэглэлээ. Тус гэрээнд тухайн спортын төрлөөр спортын их наадам, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болон бусад арга хэмжээг хамтран зохион байгуулах, тамирчид, тэдний залгамж халааг бэлтгэх, өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын дунд анхан шатны болон давтан сургалт, семинар, уулзалт зохион байгуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлага зэрэг асуудлуудыг тусгасан
2019 -оны 3 -р сарын 25
321
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн амрагч хүүхдүүдэд ой, хээрийн түймэр болон гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо
Нийслэлийн Байгаль орчны газраас хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүс дэх зусланд амрагч хүүхдүүдэд ой хээрийн болон ахуйн гал түймэр, гамшгийн эрсдэл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгууллаа.
2019 -оны 3 -р сарын 25
350
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-2019” үйл ажиллагааны нээлт боллоо
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сантай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-2019” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.
2019 -оны 3 -р сарын 25
434
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ахисан түвшний сургалтад тэтгэлэгтэй хамрагдсан залуучууд сертификатаа гардан авлаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлүүлэн Жава хөгжүүлэгчийн ахисан түвшний 4 сарын хугацаатай сургалт зохион байгуулсан бөгөөд амжилттай хамрагдсан залуучууд сертфикатаа гардан авлаа. Эдгээр 12 залуу сар бүр 220,000 төгрөгний тэтгэлэгтэй суралцсан бөгөөд ажлын байранд шууд холбогдож байна.
2019 -оны 3 -р сарын 25
399
ДЭЛГЭРЭНГҮЙ