“Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг сунгалаа
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлын хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хавдрын тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийсэн тухай болон халдварт саагийн идэвхгүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэх ажил, хепатитийн В вирусын эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.
2019 -оны 4 -р сарын 8
391
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ил задгай авто худалдаа эрхлэгчдэд шаардах хуудас хүргүүллээ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 3 нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай авто машиныхудалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2019 -оны 4 -р сарын 8
436
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үнс, лагийг ногоон байгууламж, нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой
Нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд жил бүр олон мянган тонн шаардагддаг хар шороог орлох ижил төсөөтэй бүтээгдэхүүнийг хаягдал түүхий эдээс гарган авах боломжийг бүрдүүлэх, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үр дүнг танилцуулах, мэдээлэл солилцох зорилгоор “Улаанбаатар хотын ногоон байгууламж, нөхөн сэргээлт, барилгын материалд үнс болон лагийг ашиглах арга зам, боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2019 -оны 4 -р сарын 5
382
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хашаа, хайс барих, ашиглах, буулгах доорх журмын төсөлтэй танилцаад санал ирүүлнэ үү
ийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтыг холбогдох хууль журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн хөдөлгөөний эрчмийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, тохижилт бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг боловсруулан олон нийтийн санал авах ажил хийгдэж байна.
2019 -оны 4 -р сарын 5
472
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” сэдэвт хоёр дахь шатны хэлэлцүүлэг зохион байгуулна
“Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа болон 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн судалгаа, шинжилгээнд суурилсан шинэ санал санаачилга, шинэлэг шийдэл бүхий ажил, арга хэмжээний /төсөл хөтөлбөр/-ийн мэдээлэл солилцох, танилцуулах, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан, бэрхшээлтэй асуудлыг нэгтгэж, ажлын санал боловсруулан
2019 -оны 4 -р сарын 5
378
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобус, троллейбусны үйлчилгээнд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан даалгавруудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас удирдамж гарган нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны гадна, дотор цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол чанартай гүйцэтгэсэн, техникийн засвар үйлчилгээг тогтоосон норм, нормативын хүрээнд хугацаанд нь хийж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлсэн байдалд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
2019 -оны 4 -р сарын 5
556
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв
Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс жил бүр зохион байгуулдаг “Талархлын өдөр” арга хэмжээг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрөөс үзүүлж буй үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тогтмол хамтран ажилладаг нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг албаны төлөөлөл, үйлчлүүлэгч иргэдийн ар гэрийн төлөөлөл, тус төвийн үйлчилгээнд хамрагдсан нийгэмшсэн иргэдийн төлөөлөл оролцлоо.
2019 -оны 4 -р сарын 4
410
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар: "Эцэг, эх хүмүүс хариуцлагатай байх ёстой"
Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал, банк болон боловсролын үйлчилгээг гэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн чухал зорилтыг дэвшүүлсэн нь биеллээ олж, 3 дахь жилдээ үр дүнтэй хэрэгжиж байна.
2019 -оны 4 -р сарын 4
515
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОХУ-д Монгол улсаа сурталчиллаа
ОХУ-ын Эрхүү хотод 2019 оны гуравдугаар сарын 28-30-нд Зүүн Сибирийн аялал жуулчлалын салбарын гол арга хэмжээний нэг “Байкалтур” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УБТЗ ХНН, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз болон Алекс тур, Барбарис тур, Грэйт Си тур, Далай тур, Дискавэр Монголия, Легенд Хубсугул, Лэтс трэйвэл, Саян радиан, Холидэй трэйвэл, Хөвсгөл мон трэйвэл компаниуд оролцсон байна.
2019 -оны 4 -р сарын 3
478
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орлоо
Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобуснуудын зарим маршрутад өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэсэн байна. Ямар ямар чиглэлд өөрчлөлт оруулсныг дор харууллаа.
2019 -оны 4 -р сарын 3
575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг даргын явуулын өрөөгөөр дамжуулан 170 гаруй иргэдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил", нийслэлийн ЗДТГ-аас "Иргэдийн оролцоотой хөгжлийн жил" болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор "Засаг даргын явуулын өрөө" -г хороодод зохион байгууллаа.
2019 -оны 4 -р сарын 2
601
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлж байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолоор сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсонтой холбогдуулан 3 дугаар сарын Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн бахархал” сэдвийн дор 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр И-Март худалдааны төвийн 5 давхар болон Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 150 гэр бүлийг хамруулаад байна.
2019 -оны 4 -р сарын 2
460
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт зохион байгууллаа. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгах, зарим бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох, мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр материалын төрлийг тогтоох зэрэг ажлууд хийгдэж байна.
2019 -оны 4 -р сарын 1
433
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эмнэлгүүдийн гадна зам талбайн тохижилтын тендер зарлагджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэх тендерийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарлаад байгаа аж. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлын тендер ч зарлагдсан байна.
2019 -оны 4 -р сарын 1
673
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйл ажиллагаа явуулах үйлдвэрүүд Налайх дүүрэгтэй гурвалсан гэрээ байгууллаа
Налайх дүүрэг, тус дүүргийн барилгын материал үйлдвэрлэл технологийн парк болон энд үйл ажиллагаа явуулах гэж байгаа 15 үйлдвэрийн удирдлагууд уулзалт хийж гурвалсан гэрээ байгууллаа. Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Ч. Раднаабазар,Засаг даргын орлогч С.Тунгалаг, НБМҮТП-ийн дарга С.Батжаргал, ТХХХ-ын дарга Н.Пүрэвсүрэн, инженер Г.Пүрэвдорж нар оролцжээ.
2019 -оны 4 -р сарын 1
477
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эх оронч худалдан авалт-үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэнд урьж байна
“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2019” үзэсгэлэн ирэх мягмар, лхагва гараг буюу 4 дүгээр сарын 2,3-ны өдрүүдэд “Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ үеэр төрийн байгууллага дотоодын үйлдвэрлэгчээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, эрэлт хэрэгцээний талаар болон үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр шинэчлэгдэн батлагдсан хууль эрх зүйн зохицуулалтыг танилцуулах юм. Мөн 150 гаруй үйлдвэрлэгч төрийн худалдан авалтад нийлүүлэх боломжтой чанар, стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулна.
2019 -оны 4 -р сарын 1
487
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өргөө амаржих газарт кесар хагалгааны 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа
Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өнөөдөр “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа.
2019 -оны 3 -р сарын 29
451
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эх дэлхийн цаг” арга хэмжээ маргааш болно
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад оршдог.
2019 -оны 3 -р сарын 29
515
ДЭЛГЭРЭНГҮЙ
Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх 34 ширхэг эхо аппаратыг ашиглаж эхэллээ
Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэж өгсөн.
2019 -оны 3 -р сарын 29
405
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа
Нийслэлийн хэмжээнд эрсдэлт нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч, гуйлга гуйдаг, хог түүдэг, тэнэмэл хүүхдүүдийн байж болох газар Сүм хийдүүд, ПС тоглоомын газрууд, Зочид буудал, дэн буудал, саун, сүлжээ хоолны газруудад хяналт шалгалт хийх, илэрсэн хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх, зөрчил илэрсэн газруудад хариуцлага тооцох зорилгоор “Илрүүлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүд хамтран 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллалаа.
2019 -оны 3 -р сарын 29
424
ДЭЛГЭРЭНГҮЙ