“Сайн туршлага-2019” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2019” арга хэмжээг өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгуулж байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жил НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв оролцож байна.
2019 -оны 10 -р сарын 11
637
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш бүх нийтээр мод тарих өдөр
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
2019 -оны 10 -р сарын 11
1030
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Creative design” арга хэмжээ зохион байгуулагдлаа
Улаанбаатар хотын 380 жилийн ойн “БҮТЭЭЛЧ ХОТ" хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” арга хэмжээг аравдугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар инновацын төв”-д амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
2019 -оны 10 -р сарын 11
655
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн С.Нямдаваатай хамтран Төр хувийн хэвшлийн түншлэлээр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын иж бүрэн тохижилттой талбайг байгууллаа. Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг “Элит констракшн” ХХК-тай хамтран Төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалтаар иж бүрэн засварлаж ашиглалтад оруулж байсан юм.
2019 -оны 10 -р сарын 11
804
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улирлын томуугийн эсрэг вакциндаа хамрагдаарай
Томуугийн эсрэг вакцин нь нэг жилийн турш хүний биед дархлаа тогтоож, томуугаас сэргийлдэг биологийн бэлдмэл юм.
2019 -оны 10 -р сарын 10
718
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгальд орхисон шашны эд зүйлсээ авахыг мэдэгдье
Нийслэлийн Байгаль орчны газраас олон нийтийн байгууллагуудтай хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг 2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах тул шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна
2019 -оны 10 -р сарын 10
812
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран өнөөдөр “Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Харвалт, шигдээсийн нэгжийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах”-аар тусгасны дагуу тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад “Тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2019 -оны 10 -р сарын 9
633
ДЭЛГЭРЭНГҮЙ
Саруул хотхоны дундуур явах хөдөлгөөнийг багасгах шинэ чиглэлийг танилцуулж байна
Нарны замаар Саруул хотхоны дундуур дамжиж, Гандийн гудамж болон Их монгол улсын гудамж руу ордог байсныг зурганд харуулснаар өөрчлөн зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Нарны замаас Соёолж худалдааны төвийн нүхэн гарцаар урагш гараад баруун гар тийш эргэж, шинэ гүүрний доогуур зурагт улаанаар тэмдэглэснээр явна гэсэн үг.
2019 -оны 10 -р сарын 9
2490
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн байгууллагууд өргөдөл гомдлыг цахим системээр хүлээн авч байна
“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Ө.Сарангуатай ярилцлаа.
2019 -оны 10 -р сарын 9
4101
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улирлын томуугийн эсрэг вакцинаар цэцэрлэгийн 87.130 хүүхдийг дархлаажуулна
Эрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 4-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна. “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87.130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6.150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна.
2019 -оны 10 -р сарын 8
662
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж
Хордлогын шинж тэмдэг илэрсэн үед Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт цаг алдалгүй дуудлага өгөх, түргэн тусламжийн эмч иртэл дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.
2019 -оны 10 -р сарын 8
790
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гуравдугаар цахилгаан станцын хойд уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа
Хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор дараах авто замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Тодруулбал өнөөдрөөс (10.7) эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна. Учир нь хэт их ачааллын үед өглөөд Яармаг талаас урдаас хойшоо чиглэлтэй, оройд ажил тарах үед Гурвалжингийн гүүрээс буюу хойноосоо урагшаа чиглэсэн хөдөлгөөн илүү түгжирдэг байсныг ийн зохицуулсан гэж
2019 -оны 10 -р сарын 7
797
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зориулалтын замаар тээвэрлэлт хийх боломжтой боллоо
Био комбинат - Шувуун фабрик чиглэлийн автозамыг түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх зориулалтаар даацын замын стандартаар барьсан боловч нийслэлийн Засаг даргын 2016 оны А/520 дугаар захирамжаар уг замаар явах ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарласнаар үүдэн хүнд даацын автомашинууд замгүй газраар тээвэрлэлт хийж, улмаар их хэмжээний тоосжилт, орчны доройтлыг үүсгэж байсан юм.
2019 -оны 10 -р сарын 4
683
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний урлагийн их театр Налайх дүүргийн төв талбайд тоглоно
Нийслэлийн түүхт 380 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн урлагийн байгууллагууд дүүргүүдийн төв талбайд тоглолтоо хийх гэж байна. Үүний эхлэл болж маргааш буюу 10 дугаар сарын 5-ны бямба гарагт Үндэсний урлагийн их театр алслагдсан дүүргийн иргэдэд зориулж Налайх дүүргийн төв талбайд бүрэн хэмжээний тоглолтоо
2019 -оны 10 -р сарын 4
709
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.
2019 -оны 10 -р сарын 4
1391
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн архивын нэгдсэн сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн үйлчилгээ анхан шатны нэгжид шилжүүлэх, цахим хэлбэрээр үзүүлэх” үндсэн зорилт, “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх” үндэсний хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх, дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг тодорхойлох зорилгоор нийслэлийн Архивын газар болон есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтарсан нэгдсэн сургалтыг аравдугаар сарын 4-ний өдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгууллаа.
2019 -оны 10 -р сарын 4
533
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
2019 -оны 10 -р сарын 4
602
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувийн тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн судалгаа хийгдэж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хувийн суудлын автомашинаар зорчигч тээвэрлэх сонирхолтой иргэдийн судалгаа явагдаж байна. Энэхүү судалгаанд өөрийн болон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийг 2019 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд www.transport.ub.gov.mnцахим хаягаар, ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд 11-312176 дугаарын утсаар тус тус хүлээн авч байгаа тул судалгаанд идэвхитэй хамрагдана уу.
2019 -оны 10 -р сарын 4
602
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн шалгалт эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/49 тушаалаар баталсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хангуулах ажлын хэсэг” өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, явцыг эрчимжүүлэх зорилгоор баталсан удирдамж, хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагад хийх шалгалтыг зохион байгуулж эхлээд байна.
2019 -оны 10 -р сарын 3
587
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Home plaza” орчмын хөдөлгөөний өөрчлөлт
“Home plaza“ орчмын хөдөлгөөнд хэрхэн зохицуулагдах талаар мэдээлэе. Олимпийн гудамж талаас буюу шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е-мартын гэрлэн дохиотой уулзварт хүрэх бол Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэл рүү явах хөдөлгөөн “Home plaza”-гийн хойд талд баруун гар тийш эргэж зорчдог хэвээрээ байх аж.
2019 -оны 10 -р сарын 3
1061
ДЭЛГЭРЭНГҮЙ