Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж байна
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
2019 -оны 7 -р сарын 29
1358
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд гурван дүүрэгт мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
2019 -оны 7 -р сарын 26
354
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах ажиллагааны хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар уулзалт зохион байгууллаа
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Сангийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2019 оны долдугаар сарын 25-ны өдөр хуулийн нэмэлт, өөрчлөлт, хэрэгжилтийн талаар уулзалтыг зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 26
380
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хепатитийн эсрэг дэлхийн өдрийг “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор тэмдэглэнэ
Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн долдугаар сарын 27-нд ДЭМБ-ын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд Д.Сүхбаатарын төв талбайд энэ сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран өдөрлөг зохион байгуулна.
2019 -оны 7 -р сарын 25
387
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Энэ хүрээнд тус газрын үйл ажиллагаатай танилцаж, 2019 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.
2019 -оны 7 -р сарын 23
381
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бээжин хоттой эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Улаанбаатар хотоос Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга тэргүүтэй нийслэлийн болон Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл оролцов.
2019 -оны 7 -р сарын 23
346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний “БММЗ” нэрийн автобусны эцсийн зогсоолыг Мишээл экспо руу шилжүүлэх төлөвлөлт
Мишээл групп ХХК нь 2019 оны зургаадугаар сараас эхлэн “Мишээл фүүд стрийт” энтертаймент гудамжны шинэ төслийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусны эцсийн зогсоолыг Мишээл 2 объектын хойно шилжүүлсэн.
2019 -оны 7 -р сарын 22
650
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БУЯНТ-УХАА 2” 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл 17:00 цагаас эхэлнэ
“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Бүртгэл өнөөдөр 17.00 цагаас эхэлнэ. Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх юм.
2019 -оны 7 -р сарын 22
1610
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0,8 км авто замын барилгын ажил дууслаа
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн 0,8 км урт, 1,5м өргөн явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замыг “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна.
2019 -оны 7 -р сарын 19
489
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дараах байршлын газруудыг цахим дуудлага худалдаагаар худалдана
Нийслэлийн Засаг даргын 2019 оны зургадугаар сарын 05-ны өдрийн А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдааг газрын биржийн цахим систем /www.mle.mn/ -ээр 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна.
2019 -оны 7 -р сарын 19
499
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын материалын олборлолт, тээвэрлэлтийн талаар оролцогч талуудын уулзалт болов
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны 2019 оны 04/01 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоон, тодорхой асуудлуудаар Засгийн газарт чиглэл өгсөн. Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны, жолооч нарын тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Байгаль орчны газраас төрийн захиргааны байгууллагууд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд болон барилгын материал олборлогч, үйлдвэрлэгч, тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах мэргэжлийн холбоодыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 18
468
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЭКО дүүрэгт Хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ
БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын ИТХ-ын дарга Паг Юун Сун, Засаг дарга Жу Гын Жэ тэргүүтэй тус сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт албан айлчлал хийсэн бөгөөд уг айлчлалын гол зорилго нь ихээхэн ач холбогдолтой байлаа.
2019 -оны 7 -р сарын 17
416
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөхүүрийн айраг” наадам гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр монголын уламжлалт исэг цагаан идээ болох айрагны соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон болон гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах, цаашид наадмын томоохон эвент арга хэмжээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор “Хөхүүрийн айраг” наадмыг гурав дахь жилдээ буюу долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 17
462
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар –Дархан чиглэлийн авто замын ажилтай холбогдуулж хийгдэх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт
Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
2019 -оны 7 -р сарын 16
574
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-18-нд түр хаана
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-ны 23:00 цагаас долоодугаар сарын 18-ны өдрийн хооронд хааж, Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн ХХК нь дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
2019 -оны 7 -р сарын 16
522
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг хаах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарийг танилцуулж байна
Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төв болон Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн А4 магистрал төв шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн шугам сүлжээг өргөтгөн сольж, шинэчлэхээр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Төв шуудан”-ийн зүүн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замын зүүнээс баруун зүгт чиглэх хөдөлгөөнийг 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагаас эхлэн 2019 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хаахаар болоод байна.
2019 -оны 7 -р сарын 16
430
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын тасалбарыг цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр ННҮТ-ийн Дүнжингарав салбараас биечлэн очиж аваарай
Үндэсний их баяр наадмын тасалбарыг 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn -ээр дамжуулан цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас биечлэн очиж "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан авах боломжтой.
2019 -оны 7 -р сарын 10
515
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд болзошгүй эрсдлээс сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, болзошгүй байдлын үед үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллах, “Хамтдаа суралцья” туршлага солилцох аяныг эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулах, улаанбурхан, улаанууд өвчин болон хепатитийн В вирусын халдвар, тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 7 -р сарын 9
505
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөөврийн болон шугамын худгууд баяр наадмаар ажиллах хуваарь
Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар нь нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тус хэсэгт цэвэр усыг зөөврөөр болон шугамаар түгээж, 228339 хэрэглэгчдийг унд ахуйн усаар хангаж байна.
2019 -оны 7 -р сарын 9
384
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ.
2019 -оны 7 -р сарын 9
759
ДЭЛГЭРЭНГҮЙ