“Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэдэд үйлчлэх төвийн танхимд “Хэрэглэгчийн эрхийг дээдлэе” өдөрлөгийг энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн зорилго нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэрэглээний талаарх тэдний мэдлэг боловсрол, соёл, хандлага, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулахад оршиж байгаа юм. Уг арга хэмжээний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг,
2017 -оны 3 -р сарын 14
1432
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулав
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвөөс үйлдвэрлэл эрхлэгчдэд Сошиал медиа маркетингийн сургалт зохион байгуулав. Уг сургалтын гол зорилго хувь хүний хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдэд олон нийтийн цахим сүлжээг ашиглан борлуулалтын зах зээлээ өргөжүүлэх, онлайн зах зээл, хэрэглэгчдийн худалдан авах ажиллагааг тандан судалж маркетингийн төлөвлөгөө боловсруулан үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд Сошиал медиа маркетингийн онолын болон практикийн мэдлэг олгоход оршиж байгаа юм.
2017 -оны 3 -р сарын 14
1304
ДЭЛГЭРЭНГҮЙ
100 буудалт даамны өсвөрийн аваргууд тодорлоо
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил” хүрээнд 100 буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа. Өсвөр үеийнхний аварга шалгаруулах уг тэмцээн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн Урлаг зааланд болсон бөгөөд нийт 9 сургуулийн 145 тамирчин оролцов. Багийн дүнгээр тэргүүн байрт 39, удаах байрт 57, гуравдугаар байрт 61 дүгээр сургууль шалгарлаа
2017 -оны 3 -р сарын 14
1222
ДЭЛГЭРЭНГҮЙ
“5 Tones” тоглолт болно
Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтоо 2017 оны 3-р сарын 18-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаа дахин үзэгч олондоо толилуулахад бэлэн болоод байна. Тоглолтонд Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болох хийлч Дээгий, ятга хөгжимчин Отгоо, ёочин хөгжимчин Бараа, лимбэчин Мийгаа, эвэр бүрээч Чинбаа нар болон “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олондоо хүргэх юм.
2017 -оны 3 -р сарын 13
1476
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын орчны бохирдлыг байгалийн аргаар бууруулах боломжуудыг танилцуулна
Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан “Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ургамлын үзүүлэх нөлөө, ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад хөл газрын ургамал, олон наст ургамал, бут, сөөг болон модны үзүүлэх нөлөө, ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж, суурьшлын бүс, ой болон ногоон байгууламжид тарьж ургуулах ургамлын төрөл зүйлийг сонгохдоо орчны бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөллийг давхар тооцож тарих, энэ талаарх ойлголтуудаа нэгтгэх зорилготой аж.
2017 -оны 3 -р сарын 13
3083
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд 1560 хүнийг хамрууллаа
Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрөгч хоёрдугаар сарын 13-наас эхлэн 24-нийг хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Энэхүү үзлэгт НЗДТГ-ын харьяа 35 агентлаг, байгууллагын 1560 хүн хамрагдсан бөгөөд нийт хамрагдвал зохих ажилтны 92.3 хувийг нь хамруулсан байна.
2017 -оны 3 -р сарын 13
1892
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шүүхээс 94 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл” оногдуулахаар заасан.
2017 -оны 3 -р сарын 13
1385
ДЭЛГЭРЭНГҮЙ
Менингококкт халдвараас сэргийлье !!!
-Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
2017 -оны 3 -р сарын 13
1252
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр барина
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.
2017 -оны 3 -р сарын 13
1681
ДЭЛГЭРЭНГҮЙ
“МОНГОЛ ХҮН” аяны анхдугаар зөвлөгөөн болно
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.
2017 -оны 3 -р сарын 13
1000
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ТЭТГЭВЭР УРЬДЧИЛАН ОЛГОХ ЖУРАМ” батлагдлаа
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хоёрдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа. Тус журам нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.
2017 -оны 3 -р сарын 10
2521
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалт маргааш болно
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” цуврал сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь нийслэлийн Иргэний танхимд маргааш 16.00-18.00 цагт зохион байгуулах бөгөөд сонирхсон залуус хүрэлцэн ирж, арга хэмжээнд оролцох боломжтой.
2017 -оны 3 -р сарын 10
1774
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэрлийн шон сурталчилгааны самбар биш
Шуурхай зээл олгоно, Компьютер форматлана, Ууц чанана, Массаж хийнэ зэрэг утас, хаягаа бичсэн реклам, ажил үйлчилгээний зарууд улаанбаатар хотын гэрлийн шонгуудыг бүрхжээ. Энэ бүх зарын цаана олон хүний ажил амьдрал явж байгаа ч их хотынхоо өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө өвөл зун, өдөр шөнийн алинд нь ч бэлхэн зогсдог тохижилт үйлчилгээний компаниудын ажилчдыг хүндэлж иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн зориулалтын зөвшөөрөлтэй газар зараа наах хэрэгтэй байна.
2017 -оны 3 -р сарын 9
2119
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг залуучуудад уриалав
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээний үзэл санааг дэмжин “Даван туулагчдын дуу хоолой” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Энэхүү арга хэмжээг жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэн зохион байгуулдаг билээ.
2017 -оны 3 -р сарын 9
2249
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БӨӨР ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдлаа
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна. “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр “Grandmed” эмнэлэгийн хамт олон өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо, байгалийн ямар ч үзэгдэлийн үед замын голд зогсон ажил үүргээ гүйцэтгэж байдаг Замын цагдаагийн алба хаагчдыг төлөөлүүлэн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 56 алба хаагчийг үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамрууллаа.
2017 -оны 3 -р сарын 9
1865
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл явагдаж байна
Дүүргийн Засаг даргын А/123 дугаар захирамжийн дагуу “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл хийгдэж байна. Сургалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж ахлан ажиллаж байгаа юм. Бүртгэлд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын оюутнууд хамрагдана.
2017 -оны 3 -р сарын 9
1928
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг гаргалаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран уриалга гаргалаа. Уг уриалгад: “Монголчууд бид байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, амьдралын хэв маягтай ард түмэн билээ. Гэвч эртнээс нааш хүндэтгэлийн зан үйлд л хэрэглэж ирсэнхадгийг эрхэмлэх явдал сүүлийн үед алдагдсанаас мод, овоо, гүүр, хашаа зэрэгт хадаг уяж, улмаар энэ нь ой мод, ургамлыг гэмтээх, орчныг бохирдуулах нэг хүчин зүйл болж байна. Иймд иргэд, сүсэгтэн олон та бүхнийг байгалиа хамгаалж уламжлалт бус, хуулиар хориглосон арга хэлбэрээр ёс үйлдэж, аливаа хэлбэрээр эх дэлхийдээ гэм хор учруулахгүй байхыг уриалж байна” гэжээ.
2017 -оны 3 -р сарын 6
1875
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд 239 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ
Дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” 04 дүгээр тушаалыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” А/43 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газарт ажиллах Хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталж Сар шинийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллалаа. Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 22 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.
2017 -оны 3 -р сарын 3
2598
ДЭЛГЭРЭНГҮЙ
2020 он гэхэд зэрлэг амьтдын гуравны хоёр нь устах аюултай байна
Нийслэл хотоос “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийн хүрээнд ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран, хадгийг модонд зүүж гэмтээдэг, орчныг бохирдуулдаг явдлаас сэргийлэх зорилготой “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг Гандантэгчинлэн хийд, Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран, нийслэлд өвөлждөг шувуудын тооллого, шувуу сонирхогчдын танин мэдэхүйн сургалтыг Шувуу хамгаалах төвтэй хамтран зохион байгууллаа.
2017 -оны 3 -р сарын 3
2705
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа
Замын цагдаагийн алба иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчуулах зорилгоор баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Сар шинийн баяраар буюу Битүүн, Шинийн 1,2,3-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
2017 -оны 3 -р сарын 2
2467
ДЭЛГЭРЭНГҮЙ