С.Батболд: Бүх бүтээн байгуулалт хуульчлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу явагдана
Бүтээн байгуулалтыг бүхэлд нь ярья гэвэл маш их хугацаа орно. Тиймээс гол гол салбарын тодорхой тоо баримт хэлэхийг хүсч байна. 2018 оныг нийслэлийн зүгээс “Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулах жил” болгон зарласан. Амьдрах орчноо сайжруулна гэдэг орон байр, гудамж, талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байрнаас эхлүүлээд бүхий л зүйл орно. Энэ жилийн гол онцлог нь иргэдийн оролцоотой, тэдний байр суурь, санал, санаачилгын дагуу байгаа хөрөнгөөр юуг хийх вэ, нэн түрүүнд юу хийлгэхийг та хүсч байна вэ, иргэд өөрсдөө ямар үүрэг оролцоотой явах вэ гэдэгт анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Ингээд нийтдээ 363.1 тэрбум төгрөгөөр 466 ажил хийхээр төлөвлөсөн.
2018 -оны 3 -р сарын 6
ДЭЛГЭРЭНГҮЙ