С.Сүх-Очир: Залуус эх орондоо амьдрангаа гадаадаас захиалга авч ажиллана
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар хамтран оюутан, залуусыг ажилд зуучлах “Хөгжлийн хөтөч” чуулганыг өчигдөр зохион байгуулав. Өнгөрсөн хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн 30894 оюутны 21.7 хувь нь тухайн жилдээ ажилтай болжээ. Төгсөгчдөд мэргэжлээрээ ажиллах орчин манай улсад хангалтгүй байгааг өөрчилж, төгсөгч ажил олгогч хоёрыг зуучлах ажлыг төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж чуулган зохион байгуулагчид онцолж байв. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар гэхэд залуучуудыг ажлын байранд зуучлахаас гадна тэдний хандлагыг өөрчлдөх “Эерэг сэтгэлгээний давалгаа” аяныг өнгөрсөн хугацаанд нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулжээ.
2017 -оны 5 -р сарын 16
ДЭЛГЭРЭНГҮЙ