Баярын өдрүүдэд болзошгүй эрсдлээс сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, болзошгүй байдлын үед үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллах, “Хамтдаа суралцья” туршлага солилцох аяныг эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулах, улаанбурхан, улаанууд өвчин болон хепатитийн В вирусын халдвар, тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 7 -р сарын 9
419
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас хамгаалах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарыг энэ сарын 10-ны 09:00 цагаас 16-ны 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай тушаал гаргалаа.
2019 -оны 7 -р сарын 9
472
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөөврийн болон шугамын худгууд баяр наадмаар ажиллах хуваарь
Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар нь нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тус хэсэгт цэвэр усыг зөөврөөр болон шугамаар түгээж, 228339 хэрэглэгчдийг унд ахуйн усаар хангаж байна.
2019 -оны 7 -р сарын 9
306
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төр захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг шагналаа
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон Нийслэлийн Засаг даргын Захирамжаар нэр бүхий иргэдийг нийслэлийн Төр, захиргааны болон олон нийт, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”, Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн хүндэт өргөмжлөл, Нийслэлийн хүндэт үнэмлэхээр нийт 11 иргэнийг шагналаа.
2019 -оны 7 -р сарын 9
389
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн дээд одон медаль гардууллаа
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 114 иргэнд Төрийн дээд одон медаль гардууллаа.
2019 -оны 7 -р сарын 9
530
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш “Дээлтэй Монгол” наадам болно
"Дээлтэй Монгол" наадам, "Улаанбаатарын үдэш" цэнгүүнийг зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долоодугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг зохион байгуулах ажээ. Энэ үеэр Сөүл хотын захиргаанаас Пёнчанийн өвлийн олимпд үзүүлсэн лазер шоуг үзүүлэх юм байна.
2019 -оны 7 -р сарын 9
446
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ.
2019 -оны 7 -р сарын 9
633
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурвалжингийн гүүр, Ажилчдын соёлын ордон орчмын дулааны шугам сүлжээний шинэчлэлийн үеэр Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан долдугаар сарын 13-ны өдрийн 05.00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн дөрөв, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаахын зэрэгцээ Хан-Уул дүүргийн хоёр, гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг долдугаар сарын 13-ны өдрийн 24.00 цагаас долдугаар сарын 16-ныг дуустал авто замын хөдөлгөөнийг хааж, сэтэлгээ хийх юм.
2019 -оны 7 -р сарын 9
309
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний дараа 18 чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ
Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний дараа нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Цэнгүүний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.
2019 -оны 7 -р сарын 9
309
ДЭЛГЭРЭНГҮЙ
100 айлын зам засварын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-ээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг хааж засч шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг зам дээр ажиллаж зарим үүрэг даалгавар өглөө.
2019 -оны 7 -р сарын 9
279
ДЭЛГЭРЭНГҮЙ