Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 18 аж ахуйн нэгж хэрэгжүүлнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй урьсаны дагуу дахин төлөвлөлтийн 12 байршил дээр төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ 32  аж ахуй нэгж байгууллага илэрхийлж 52  төслийн санал ирүүлсэн.   
2013 -оны 3 -р сарын 29
1428
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооны Засаг дарга нар номын дуу сонслоо
Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дүүргийн хороодод шинээр томилогдсон Засаг дарга нарын чадвар, ажлын идэвхи багагүй үүрэг гүйцэтгэнэ.
2013 -оны 3 -р сарын 29
689
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа”
3 сарын 31 -ны Ням гараг нь “Автомашингүй өдөр буюу машинаас татгалзах өдөр” бөгөөд 7 хоногийн үйл ажиллагааны хамгийн гол арга хэмжээ нь юм. Энэ өдөр Улаанбаатар хотын нийт иргэдийг автомашингүй, тайван орчин болсон хотын төв гудамжуудаар тааваараа алхаж, дугуй унаж, дугуйн парад, гүйлтийн тэмцээн болон талбайн хүүхдийн гар зургийн уралдаан, урлагийн тоглолт, бөмбөрийн хамтлаг, дугуйн үзүүлэх тоглолт үзэж, эрүүл мэндийн мэдээлэл сургалтанд хамрагдахыг урьж байна.
2013 -оны 3 -р сарын 29
863
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийг дэмжих өдөр
Автомашингүй өдөр болон Автомашингүй өдрийг угтсан 7 хоног өнөөдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр”-өөр үргэлжилж байна. Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниуд, "Монгол даатгал" компани, ММСС-ийн Эрүүл мэндийн төслүүдээс "Нийтийн тээврийн үйлчилгээний соёл"-ын талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, мөн автобусаар зорчиж буй иргэдэд мэдээлэл түгээнэ. Өчигдөр буюу 3 сарын 28 /пүрэв гариг/ нь “Зам тээврийн мэдээлэл, сургалтын өдөр” байсан бөгөөд  “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан ухуулга, нөлөөллийн уулзалт зохион байгуулагдсан байна
2013 -оны 3 -р сарын 29
830
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурталчилгааны самбарыг буулгах ажилд мэргэжлийн хяналтаас хяналт тавина
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-нд болсон  ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Энэхүү журам батлагдсанаар Улаанбаатар хот олон улсын стандартад нийцсэн зар сурталчилгааны байгууламжтай болохоос гадна  Нийслэл хотын хориглосон газрууд болон замын тусгаарлах зурваст  байршуулсан зар сурталчилгааны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй самбаруудыг 2013 оны 3 дугаар сарын 1-ээс цэгцлэх ажил эхэлсэн.
2013 -оны 3 -р сарын 28
741
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр Зам тээврийн сургалтын өдөр
"Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа" аян  3 сарын 28-ны  өдөр  “Зам тээврийн мэдээлэл, сургалтын өдөр”-өөр үргэлжилж байна. Энэ өдрийг “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” сэдвийн дор ухуулга нөлөөллийн өдөр болгон зарлаж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан ухуулга, нөлөөллийн уулзалт Засгийн газрын 11-р байрны 2 давхрын хурлын танхимд 14:00-16:30 цагт болно
2013 -оны 3 -р сарын 28
675
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсөл хэрэгжүүлэгч компаниудын нэрсийг өнөөдөр зарлана
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан” Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”-ыг хэрэгжүүлж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны ээлжит хурал болж,  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлсэн 32  аж ахуйн нэгж байгууллагын 52 саналыг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг танилцууллаа. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын явцтай Төслийн удирдах хорооны гишүүд танилцан, холбогдох албан тушаалтнуудад зохих үүрэг, чиглэл өгсөн байна.
2013 -оны 3 -р сарын 28
1041
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар метро” төслийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайлангийн тухай мэдээлэл, нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашин оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийн хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2013 -оны 3 -р сарын 28
908
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг шинэчлэн тогтоолоо
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод цагийн хязгаарлалт тогтоосон гудамж замын хөдөлгөөнд ачааны авто машиныг оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.  НИТХ-ын 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах журмыг баталж, хураамжийг тогтоосон байдаг
2013 -оны 3 -р сарын 28
830
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баасан гараг бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа.
2013 -оны 3 -р сарын 28
715
ДЭЛГЭРЭНГҮЙ