Үндэсний их баяр наадмыг дөрвөн ТВ шууд дамжуулна
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр Үндэсний их баяр наадмаар хэвлэл мэдээлийн байгуулагынхан хэрхэн ажиллах талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Хэвлэл мэдээллийн байгууллагын 500 гаруй сэтгүүлч энэ жил наадмыг сурвалжилна. Монгол ТВ, МҮОНТ, ТВ9, ТВ5 дөрвөн ТВ наадмыг шууд дамжуулна. Гадаадын 80-аад сэтгүүлч баяр наадмыг сурвалжилна. Мандатын захиалгыг аваад олгож эхэлсэн байгаа. Ногоон мандат гадаад сэтгүүлчдийнх, ягаан нь шууд дамжуулах сэтгүүлчдийнх, цэнхэр мандаттай сэтгүүлчид нээлт хаалтад ажиллахгүй.
2017 -оны 7 -р сарын 6
2034
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана. Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
2017 -оны 7 -р сарын 6
1916
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уяачдыг энэ сарын 9-нд бүртгэнэ
Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар, Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодологын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх нар оролцов.
2017 -оны 7 -р сарын 6
1998
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, Тоёота мотор корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи нар Үндэсний их баяр наадмын бөхийн бай шагналын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнадаг уламжлал тогтоод байгаа юм.
2017 -оны 7 -р сарын 6
2246
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дээлтэй Монгол” наадам ирэх даваа гарагт болно
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор 7 дугаар сарын 10-ны өдөр 14-18 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ.
2017 -оны 7 -р сарын 6
1933
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шагнах тухай
2017 -оны 7 -р сарын 6
355
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 7-нд тээврийн хэрэгслийн тоог 249-өөр нэмэгдүүлж үйлчилгээнд гаргана
2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.
2017 -оны 7 -р сарын 5
1580
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд аж ахуй эрхлэлтийн анхан шатны мэдлэг олголоо
Тариалалтын технологи, аж ахуй эрхлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгууллаа. Сургалтын зорилго Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г иргэд олон нийтэд таниулах, арга хэмжээний танилцуулга, хэрэгжилтийн мэдээ, мэдээллийг хүргэх, тариалсан хүнсний ногоогоо арчлах, тарих арга аргачлалд сургах анхан шатны мэдлэг олгох, хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийг чадавхжуулахад оршиж байгаа юм. Тус сургалтад нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр болон бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдсан иргэд оролцов.
2017 -оны 7 -р сарын 5
1367
ДЭЛГЭРЭНГҮЙ
СХД-ийн 22 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачилгаар нийслэлийн баруун бүсийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.
2017 -оны 7 -р сарын 5
1364
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын тасалбарыг 8, 9-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбараар худалдаална
Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах гэж байна. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан ч иргэдээс маш их гомдол ирдэг байсан юм. Иймээс энэ жил иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ.
2017 -оны 7 -р сарын 5
1707
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургах ээлжит сургалт амжилттай боллоо
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд зохион байгуулсан компьютерийн үндсэн хэрэглээний ээлжит сургалт амжилттай болж өндөрлөлөө. Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаатай үргэлжилдэг бөгөөд зургаадугаар сарын сургалтад нийт 31 суралцагч хамрагдаж долоодугаар сарын 4-ны өдөр төгсөлтөө хийв. Цаашид энэхүү сургалт сар бүр явагдах тул бүртгэл үргэлжилж байна.
2017 -оны 7 -р сарын 5
2541
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт сургалт боллоо
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр “Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт лекц семинарыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Тус лекцийг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын урилгаар АНУ-ын Харвардын Кенниди Их сургуулийн Эйш инновацийн төвийн судалгааны мэргэжилтэн Сэсили Тэйлер “Инноваци, инновацийн тогтолцоо, Инновациар дамжуулан “Нийгмийн үнэ цэнэ”-ийг бүрдүүлэх, Алсын хараатай сэтгэх, Шинэчлэл хийхийн тулд чадамжийг бий болгох, “U oнол” зэрэг сэдвээр лекц семинарыг амжилттай зохион байгууллаа.
2017 -оны 7 -р сарын 5
1370
ДЭЛГЭРЭНГҮЙ