“Улаанбаатар” чуулга хүүхэд, багачууддаа багц бэлэг барьж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан нийслэлийн “Улаанбаатар”  чуулгын уран бүтээлчид  бяцхан хүүхдүүддээ бэлэг барих гэж байна. Тэд 5-10 насны багадууддаа “Янзган хүрээ” мюзикл, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүд, 11-16 насынханд “Мөрөөдлийн үзэг”, “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгүүдээ 05 сарын 26-аас 05 сарын 31-ний өдрүүдэд өөрийн байрандаа тоглоно
2013 -оны 5 -р сарын 23
853
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн салааны замыг 2 өдрийн өмнө нээлээ
Сонгино хайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчлэх, цааш үргэлжлүүлэн 1.2 км авто зам шинээр барих ажлын хүрээнд Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүрэх 2 км авто замын хучилтын ажлыг гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг 25-ны өдөр нээхээр төлөвлөсөн ч 2 хоногийн өмнө бүрэн нээлээ
2013 -оны 5 -р сарын 23
1365
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замаа чанартай барьсан компаниудтай цаашид хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж буй компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болон замын ажил гүйцэтгэж байгаа 28 компанийн төлөөлөл оролцлоо.
2013 -оны 5 -р сарын 23
886
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол цэргийн жавхаа” ёслолын ажиллагаа ням гарагт болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болжээ.
2013 -оны 5 -р сарын 22
876
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуулиараа бол Төрийн ёслолын албанд хандах учиртай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа хуулийн дагуу 05 сарын 22-ндэхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Монгол Ардын Нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааны нээлтийг зохион байгуулах газрын зөвшөөрөл авах талаар“Хүсэлт тавих тухай” 178 дугаар албан бичгийг 05 сарын 14-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд ирүүлжээ
2013 -оны 5 -р сарын 22
616
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд үнэгүй кино үзлээ
Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсч хөгжсөний 92 жилийн ой, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Тэнгис кино театрт “Iron Man 3” 3D киног  Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 160 хүүхдэд үнэ төлбөргүй үзүүллээ
2013 -оны 5 -р сарын 22
763
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын Тэргүүлэгчид баасан гарагт хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ирэх баасан гарагт хуралдаж, Худалдаа үйлчилгээний нийтлэг журам батлах тухай, өмнөх хуралдаануудаас өгсөн үүргийн биелэлтийн асуудлаар Төмөр замын 416 дугаар гармын тухай танилцуулга, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 уурын зуухны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, буулгах тухай асуудлуудыг хэлэлцэнэ
2013 -оны 5 -р сарын 22
790
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ирэх сараас нийслэл хот гоёмсог “Цэцгийн мандал”-уудтай болно
Нийслэлийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн газраас гоёл чимэглэлийн ургамлууд, ялангуяа гоёлын цэцэгт ургамалыг нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтөд нийцүүлэн төлөвлөх, экологи , цаг уурын нөхцөлд тохирсон төрөл зүйлийг сонгох, арчлах хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод мэргэжлийн байгууллага, судлаачдын санал зөвлөмжийг тусгах зорилгоор “НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДАЛД ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН ЦЭЦЭГТ УРГАМЛЫГ ТӨЛӨВЛӨХ НЬ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2013 -оны 5 -р сарын 22
1419
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
Чингэлтэй дүүргийн гамшгаас хамгаалах 6 алба, мэргэжлийн 33 ангийн 153 аж ахуйн нэгж байгууллага, 1-19 хорооны алба, томилгоот аж ахуйн нэгж байгууллагын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, техник багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах тухай гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/09 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2013 оны 15 дугаар тушаалын дагуу 2013 оны 05 дугаар сарын 22-23-ны едрүүдэд Чингэлтэй дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна.
Иж бүрэн сургуулийн зорилго нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа"-г уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулахад оршиж байгаа юм.
2013 -оны 5 -р сарын 22
890
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчидтай харилцах эргүүлийн цагдаа нарыг чадавхижуулж эхэллээ
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгаагаар 2013 онд манай улс жуулчдад таагүй 10 орны нэгээр нэрлэгдсэн билээ. Жуулчид, гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэрэг зөрчил 2011 онд улсын хэмжээнд 111 гарснаас нийслэлд 76, 2012 онд 121 гарснаас нийслэлд 91 бүртгэгдсэн байна
2013 -оны 5 -р сарын 21
745
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дунд голын замын зүүн хэсгийг хаалаа
Дунд гол, үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр. 5 сарын 20-ны оройн 22 цагаас эхлэн тус замын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг хаагаад байна
2013 -оны 5 -р сарын 21
843
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуус байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэв
Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Цэргийн штаб, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг Даргын тамгын газар, “Монголын оюутны холбоо”, “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн холбоо”, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ-ууд хамтран “Эх дэлхийн цэвэрлэгээ“ уриан дор ногоон бүсийн зуслан бүхий амууд, Сэлбэ гол дагуу их цэвэрлэгээний ажлыг 5 сарын 18-ны өдөр зохион байгууллаа
2013 -оны 5 -р сарын 21
933
ДЭЛГЭРЭНГҮЙ