Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд Д.Нацагдоржийн хөшөөг байрлуулна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ байгуулах тухай, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  ОНӨААТҮГ байгуулах төсөл, Өвөлжилтийн бэлтгэл ажлын эрчимжүүлэх тухай, Хөшөө шилжүүлэн байрлуулах тухай тус тус хэлэлцлээ
2013 -оны 9 -р сарын 3
779
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний үйлдвэрлэгчдийн мэдээллийн сантай болно
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээллийн бааз суурь үүсгэн ажиллаж байна. Ингэснээр тендер зохион байгуулах ажлын арга барилыг сайжруулах, оролцогчдыг дэмжих, тэдэнд ачаалал үүсгэхээс сэргийлэх, хамгийн зөв сонгон шалгаруулалтыг хийх боломж нөхцлийг бүрдүүлэх юм. Одоогийн байдлаар ажил гүйцэтгэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгжийн бүртгэл, үндэсний үйлдвэрлэгч, патент эзэмшигчдийн мэдээлэл, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн аж ахуйн нэгжийн бүртгэл, компаниудын тухай мэдээллийг бүрдүүлж байна
2013 -оны 9 -р сарын 3
555
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн дүйцүүлэх албан хаагчдыг сургалтад хамруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт зохион байгуулах тухай”  А/820 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2013 оны 09 сарын 30-аас 10 сарын 11-ний өдрүүдэд 3 хэсэгт хуваарилан зохион байгуулна
2013 -оны 9 -р сарын 3
587
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автомашинаа нэгдүгээр эгнээнд тавихгүй байхыг анхааруулж байна
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачих тухай нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 08 сарын 30-аас хойш тусгай зориулалтын 8 машинаар хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулж байна
2013 -оны 9 -р сарын 3
727
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий боловсролын 32 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  2012 оны 8 сарын 24-ний А/532 тоот захирамжийн дагуу өнгөрсөн хичээлийн жилээс Ерөний боловсролын зарим сургуулиуд “Сургуулийн автобус” үйлчилгээг хэрэгжүүлж байгаа. Энэ хичээлийн жилд  нийт 32 сургууль, 102 автобусаар сурагчиддаа үйлчлэх урьдчилсан мэдээ нийслэлийн Боловсролын газарт  иржээ
2013 -оны 9 -р сарын 3
708
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлаж байна.Захирагчийн ажлын алба болон түүний харьяа газруудын ажлыг олон нийтэд ил тод, нээлттэй, үнэн зөв хүргэн, нийслэл хотоо хамтдаа хөгжүүлэхэд уралдааны  зорилго оршино
2013 -оны 9 -р сарын 3
838
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 02-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 02-ны өдөр  гэрлэн дохионы 60, хурд хэтрүүлсэн 139 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 9 -р сарын 3
918
ДЭЛГЭРЭНГҮЙ