Компаниудын мэдээллийг төрийн байгууллагууд харилцан солилцдог болно
Тендер шалгаруулалттай холбоотой нотлох баримтууд ба түүнээс хамааралтай гардаг зөрчлүүдийг шийдвэрлэх тал дээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар анхаарал тавин ажиллаж эхэллээ. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад оролцогчдын тухай мэдээллийн эх сурвалж болдог 14 байгууллага байдаг. Татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт, тендерийн болон гүйцэтгэлийн баталгаа, зээлжих чадварын тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн эзэмшил, мэргэжлийн гэрчилгээ, дипломыг тодруулдаг
2013 -оны 9 -р сарын 2
535
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 1+1
2013 -оны 9 -р сарын 2
35485
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг энэ сарын 23-нд авна
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас  зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг  сонгон шалгаруулах  ээлжит мэргэшлийн шалгалтын тов зарладгдлаа. Хэрэв та мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл  Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн  байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2013 оны 09  дүгээр сарын 19, 20-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ
2013 -оны 9 -р сарын 2
2426
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн шинэ жилээс өмнө зарим замуудыг нээлээ
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын А/782 тоот захирамжид тусгагдсан Нийслэлийн Авто замын газрын захиалгатай 8 авто замын зорчих хэсгийг 9 сарын 01-нээс өмнө нээхээр төлөвлөсөн
2013 -оны 9 -р сарын 2
580
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол наадам” цогцолбор байгуулах талаар хэлэлцэнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 09 сарын 03-ны өдрийн 10 цагт болно. Хуралдаанаар  “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ байгуулах тухай, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулах төсөл, “Дэнж сансар-Өргөө” ОНӨААТҮГ-н 50 жилийн ойг тэмдэглэх тухай хэлэлцэнэ
2013 -оны 9 -р сарын 2
73
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хаяг, хаягийн байгууламж байрлуулах журмын төсөлд санал авч байна
Байгууллага аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламж нь тухайн байгууллагын дүр төрх, нүүр царай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дизайныг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байдаг. Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод хаяг, хаягийн байгууламж байрлуулахад ямар нэгэн эрхзүйн орчин байхгүйн улмаас байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн загвар дизайнаар янз бүрийн хэлбэр хийц бүхий хаягийг хийн байрлуулж байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна
2013 -оны 9 -р сарын 2
490
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэчилсэн 2 уулзвар ашиглалтад орлоо
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд найм болон ес дэх уулзварыг энэ амралтын өдрүүдэд ашиглалтад орууллаа. 
2013 -оны 9 -р сарын 2
45228
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргүүдэд амралтын өдөр ажиллах “Сайн өдрийн зах” байгуулна
Ерөнхий боловсролын сургуулиуд өчигдөр /09 сарын 01/ хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн бол өнөөдөр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн  хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Энэ жилийн хувьд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авахын тулд заавал томоохон зах, худалдааны төв рүү явж цаг хугацаа алдахгүйгээр гэрийнхээ ойролцоогоос худалдаа хийх боломжтой болсон. Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 6 дүүргийн 20 байршилд хичээлийн хэрэгслийн түрээсгүй худалдааны цэгүүдийг ажлуулсан юм
2013 -оны 9 -р сарын 2
664
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олгохгүй байх захирамж гарлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/819 тоот захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу нийслэлийн ногоон бүсийн зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болон газар эзэмшүүлэх үйл ажиллагаанд ...
2013 -оны 9 -р сарын 2
639
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайшаав
Түркийн нийслэл Анкара хотноо болж буй Дэлхийн загвар хотуудын байгууллагын Ерөнхий ассамблейд Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт” сэдэвт илтгэл тавьж, уг төлөвлөлтийн зорилго, хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам, гарах үр дүнгийн тухай танилцуулав
2013 -оны 9 -р сарын 2
603
ДЭЛГЭРЭНГҮЙ
8 сарын 31-ний өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд08 сарын 31-ны өдөр  гэрлэн дохионы 118, хурд хэтрүүлсэн 298 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 9 -р сарын 2
786
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 22 000 зургаан настай хүүхдүүд 1-р ангид элсэн орлоо
Монгол орон даяар Ерөнхий боловсролын сургуулиуд 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 22 000 зургаан настнууд ЕБС-д сургуульд элсэн орж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга 2800 бяцхан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэн, бэлэг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, багш, сурагч, эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэн, нийслэлийн Засаг даргын бэлгийг гардууллаа
2013 -оны 9 -р сарын 1
910
ДЭЛГЭРЭНГҮЙ