Гэр бүлийн буухиа тэмцээнд хурд хүчээ сорьцгооё
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус өвлийн наадмын хүрээнд гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнийг зохион байгуулах юм. Гэр бүлийн буухиа тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүн /аав, ээж, эсвэл эмээ, өвөө, 12 хүртэл насны 1 хүүхэд/ 3 гишүүнтэй байх бол олс таталтын тэмцээний нэг баг 5 эрэгтэй, 3 эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.
2018 -оны 1 -р сарын 30
925
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нээлтээ хийлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
2018 -оны 1 -р сарын 30
1429
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мөсний шагайн харвааны УАШТ энэ амралтын өдрүүдэд болно
Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ сарын 2-4-ний хооронд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна. Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргийн төлөөлөл болох 10 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 200 гаруй харваач оролцоно.
2018 -оны 1 -р сарын 30
772
ДЭЛГЭРЭНГҮЙ
НОСК-иас Яармагт 960 айлын орон сууц барина
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Бизнес уулзалтын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хамтарсан үзэсгэлэнг гаргалаа.
2018 -оны 1 -р сарын 30
992
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Болорчулуун: Дүүргийн Засаг дарга нар захирамж гаргахгүй байхад газрын алба яаж гэрчилгээ бичих юм бэ
-Газрын тухай өргөдөл, гомдол байнга л яригддаг. Баянзүрх дүүрэгт газартай холбоотой гомдол их байна гэж хэлэлцүүлгийн үеэр яригдсан. Гэтэл дүүргийн Засаг дарга, Газрын албаны даргын томилгооноос болж хойшилсон болохоос бус биднээс болж удаашраагүй. Хэт нэг талыг барьж ойлгож болохгүй. Газрын тухай хууль батлагдсанаар иргэдэд тулгамдаж байсан асуудлын дийлэнхийг шийдсэн. Шийдсэн гэдгийг яаж харж байна вэ гэхээр нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 86.4 хувьтай байна.
2018 -оны 1 -р сарын 30
1954
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Анхмаа: Боловсролын салбарт 2018 онд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болно
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагийн илтгэл:
2018 -оны 1 -р сарын 29
1092
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үзэсгэлэн дэлгэгдлээ
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Бизнес уулзалтын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Тухайлбал, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, НОСК, Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ зэрэг байгууллагаас бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, аж ахуйн нэгжүүдэд зориулан үзэсгэлэн гаргаж, энэ онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулав.
2018 -оны 1 -р сарын 29
1212
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.Баярхүү: Гэр хорооллыг орчин цагийн хотын соёл, хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлнэ
Эрхэм хүндэт ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нийслэл хот өнөөдөр Монгол Улсын хүн ам, эдийн засгийн дийлэнх хэсгийг нуруун дээрээ үүрч яваагийн хувьд дэлхийн бусад хотуудад тулгардаг бэрхшээлүүдтэй ч мөн бид тулгарч байна. Эдгээр бэрхшээл бүрийг улс орон бүр өөрийн онцлог, давуу тал, ололт амжилтаа ашиглан хамтдаа эв нэгдэлтэй байж хөдөлмөрлөсний дүнд асуудлаа шийдвэрлэсэн олон жишээг бид мэдэх билээ.
2018 -оны 1 -р сарын 29
1187
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн А/71 дугаарт захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.
2018 -оны 1 -р сарын 29
679
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Энэ онд нийслэлд 414.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ
“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалтад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын тавьсан илтгэл; Төр, засгийн түшээд, хатагтай, ноёд оо,
2018 -оны 1 -р сарын 29
1598
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт эхэллээ
“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалт Төрийн ордны Их танхимд өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
2018 -оны 1 -р сарын 29
820
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд 2017-2020 онд хэрэгжүүлэх “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 71 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлж байна.
2018 -оны 1 -р сарын 29
725
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдол ихтэй бүсэд орших цэцэрлэгүүдэд 2.5 тонн цагаан идээ өглөө
Сар шинийн баярыг тохиолдуулан “Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэн худалдааны нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцсон юм.
2018 -оны 1 -р сарын 27
1492
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ
Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулж, нээлт хийлээ. 2016 онд дахин төлөвлөлтөд оруулж, 2017 онд шинэ цэцэрлэгийн барилгыг дүүргийн хөрөнгө оруулалттайгаар барьж ийнхүү ашиглалтад оруулав. 46 дугаар цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 900 сая төгрөг бөгөөд “Бумбод” ХХК 7 сар гаруй хугацаанд гүйцэтгэжээ.
2018 -оны 1 -р сарын 26
1610
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 3, 4-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилгоор Монголын мөсөн сурын холбооноос жил болгон зохион байгуулдаг тус тэмцээн дөрөв дэх жилдээ болно. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.
2018 -оны 1 -р сарын 26
1406
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн боловсролын салбарт эрчим хүчний хэмнэлттэй дулааны технологийг нэвтрүүлэх төсөл хэрэгжинэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх гэрээг үзэглэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд GIZ-г төлөөлж Суурин төлөөлөгч Даниель Пассон нар гарын үсэг зурав.
2018 -оны 1 -р сарын 26
1768
ДЭЛГЭРЭНГҮЙ