Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа хороодод угаарын хий мэдрэгч суурилуулж байна
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2020 -оны 9 -р сарын 10
120
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
2020 -оны 9 -р сарын 10
80
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна
“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн долоон дүүрэгт /Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх/ хэрэгжүүлж байна.
2020 -оны 9 -р сарын 10
253
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсөл хамтран хэрэгжүүлэх тухай
Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Дээрх төсөл нь төвлөрсөн шугам, сүлжээнд холбогдох боломжгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилга, объектийн халаалтын эх үүсвэрийг шингэрүүлсэн шатдаг хийгээр шийдвэрлэх зорилготой бөгөөд төсөл хамтран хэрэгжүүлэгчийн гэрээ болон сонгон шалгаруулалтын баримт бичигт дурдсан бусад нэмэлт гэрээнүүдэд холбогдох мэдээллийг нарийвчлан тусгана.
2020 -оны 9 -р сарын 10
279
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" гурван сарын аяныг эхлүүллээ
Нийслэлийн Энэрэл эмнэлгээс өнөөдөр “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг албан ёсоор эхлүүлж байна. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний А/408 дугаар тушаалын дагуу зохион байгуулагдаж буй энэхүү аянаар дамжуулан Энэрэл эмнэлгийн зүгээс эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах, үйлчлүүлэгч нарт чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьжээ.
2020 -оны 9 -р сарын 10
52
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ
“Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд оролцлоо.
2020 -оны 9 -р сарын 9
124
ДЭЛГЭРЭНГҮЙ
Намууд нэр дэвшигчдийн баримт бичгээ сонгуулийн хороонд ирүүллээ
НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүллээ. Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой.
2020 -оны 9 -р сарын 9
237
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн ажлын явцыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, тэргүүтэй албаныхан өнөөдөр шалгалаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусан хэрэгжиж байгаа эрчим хүчний төслүүдийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан юм.
2020 -оны 9 -р сарын 8
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа
УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон хотын удирдлагууд өнөөдөр Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа. Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа, паркад хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцуулга хүргэв.
2020 -оны 9 -р сарын 8
87
ДЭЛГЭРЭНГҮЙ
М.Шижирбаяр: “Нар-Мон” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир газрын эрхийг хүчингүй болгосон
“Нар-Мон” компанийн эзэмшиж байсан газрыг “Тавантолгой түлш” ХХК-д шилжүүлсэн гэх газрын маргааны асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхжаргал, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 9 -р сарын 8
93
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх уриалгыг гаргасан. Түүний санаачилгаар нийслэлийн Спортын хороо “Өглөөний дасгал”-ыг дүүрэг бүрд зохион байгуулж байна. Мөн үүнтэй холбоотой тогтмол байнга дасгал хийдэг байршилыг мэдээлж байна.
2020 -оны 9 -р сарын 8
418
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, бөөлжих, суулгах, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэнэ.
2020 -оны 9 -р сарын 7
191
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд түр өөрчлөлт орно
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна.
2020 -оны 9 -р сарын 7
416
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахал өвчнөөс сэргийлье!!!
Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал зургаадугаар сараас эхлэн найм, есдүгээр сард оргил үедээ хүрдэг бөгөөд 10 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг тул анхаарал, болгоомжтой байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
2020 -оны 9 -р сарын 7
292
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Цэвэр агаар-цэлмэг тэнгэр” өдөрлөг болж байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм . Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулаалгын материал, шалны халаалт, цахилгаан болон хийн халаагуур гэх мэт байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна ногоон зээлийг үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд олгох зорилгоор энэхүү өдөрлөгийг хийж байна.
2020 -оны 9 -р сарын 7
140
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүрэгт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Багануур дүүргийн хувьд энэ онд улс нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 50 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагджээ.Үүнээс боловсрол, нийгмийн салбарт, мөн зам талбай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж дууссан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 70 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд энэ сарын 15-наас эхлэн гэр хорооллын иргэдийн зуух яндангийн битүүмжлэл, стандартын хэмжээнд байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг хийх аж. Багануур дүүргийн хувьд гэр хорооллын 4000 гаруй айл өрхтэй. Эдгээр айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, зөв галлагааны зөвлөмжийг хүргэж ажиллахаар бэлтгэл ажил хангагдсан байна талаар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн мэдээллээ.
2020 -оны 9 -р сарын 4
454
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Нийтийн тээврээр маскгүй зорчихгүй байхыг анхааруулья
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, орлогч дарга Х.Булгаа болон тус газрын Хяналт шалгалтын хэлтсийнхэнтэй нийтийн тээврийн үйлчилгээ, цаг үеийн асуудлаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө.
2020 -оны 9 -р сарын 4
273
ДЭЛГЭРЭНГҮЙ