Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан зүйлээр үзэсгэлэн худалдаа гаргалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой өдөрлөг зохион байгууллаа.
2018 -оны 12 -р сарын 4
323
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн түүхийг агуулсан гурван боть номын нээлт боллоо
Монгол Улсын нийслэл үүсгэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой ирэх онд тохиох юм. Түүхт ойг угтан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримтын гурван боть номын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
2018 -оны 12 -р сарын 4
198
ДЭЛГЭРЭНГҮЙ
“UB DANCE” чөлөөт бүжгийн наадмын шилдэг оролцогч дэлхийн аварга боллоо
Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” чөлөөт бүжгийн наадам юм.
2018 -оны 12 -р сарын 4
225
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тэнэмэл, орон гэргүй иргэдийг халамж, үйлчилгээнд хамруулан ажиллаж байна
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1117 дугаар “Тэнэмэл, гэр оронгүй иргэдийн талаар зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа тэнэмэл, гэр оронгүй иргэдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
2018 -оны 12 -р сарын 4
206
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурван үеийн архивын ажилчид уулзалт зохион байгууллаа
Монгол Улсад архивын байгууллага үүсч хөгжсөний 91, нийслэлд архивын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Архивын газраас ахмад, дунд, залуу гурван үеийн архивчдын уулзалтыг зохион байгууллаа.
2018 -оны 12 -р сарын 4
421
ДЭЛГЭРЭНГҮЙ
Aгаарын чанарын мэдээ, мэдээлэл дамжуулах дэлгэцийн хэвийн үйл ажиллагааг хангах талаар сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар Япон Улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд агаарын чанарын мэдээ, мэдээллийг өдөр тутам багш ажилчид, сурагчдад хүргэх, хотын агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг уншиж бохирдлын хэмжээ ямар төвшинд байгаа, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах чадварыг эзэмшүүлэх зорилгоор агаарын чанарын мэдээ, мэдээллийг дамжуулах дэлгэцийг БГД-ийн Сэтгэмж, Оюуны ундраа, Шинэ Эрин, 28, БЗД-ийн Амгалан, 9, 21, 68, 48, 84, ЧД-ийн 57, 72, 49, 39, 17, 24, ХУД-ийн 7, 118, 15, 60, СХД-ийн 105, 42, 82, 81, 62, 67, 76, 65, 9, СБД-ийн 58, 6, 16, 29, 4 нийт 35 ерөнхий боловсролын сургуульд суурилуулсан.
2018 -оны 12 -р сарын 4
159
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэг өрх – нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” болж байна
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төвтэй хамтран Нэг өрх – нэг ажлын байр “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Форумд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, НИТХ-ын Тэргүүлэгч Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Карьер хөгжлийн төвийн захирал Д.Ерөө болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.
2018 -оны 12 -р сарын 4
337
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажилтай танилцлаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд БНХАУ-ын “Энхтайваны хөгжлийн сан”-гийн буцалтгүй тусламжаар баригдаж буй 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил, Нийслэлийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн зөөврийн бохирын худаг,
2018 -оны 12 -р сарын 3
229
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос нийслэл дэх “Нийтийн биеийн тамир, спортын хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдааныг 2018.11.29-ний өдөр зохион байгууллаа. Уралдааны нийслэлийн дүүргийн Биеийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйч, ЕБС-ийн биеийн тамирын багш, их дээд сургуулиудын оюутан гэсэн ангилалд 20 хүн 17 илтгэлээр өрсөлдлөө.
2018 -оны 12 -р сарын 3
190
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой байдлын газар 2018 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны ажлаа дүгнэсэн тайлангийн хурал өнөөдөр МҮЭСТО-нд боллоо. Тус хурлын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар болон даргын зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.
2018 -оны 12 -р сарын 3
240
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж, мэргэжлийн эмч утсаар зөвлөгөө өгч байна
Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна.
2018 -оны 12 -р сарын 3
164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Монгол Улсын Их Сургуультай нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, инноваци, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, инновацийн бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд талууд хамтарсан судлаачдын баг ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдөр санамж бичиг байгууллаа.
2018 -оны 12 -р сарын 3
177
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөр эрхлэлтийн форум болно
Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2017 оны байдлаар 55.8, Улаанбаатар хотын хэмжээнд 48.7 хувь гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотын хэмжээнд 7.7 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болон менежментийн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг холбогдох газруудад хүргэх зорилготой “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөр эрхлэлтийн форум-2018 маргааш болох гэж байна.
2018 -оны 12 -р сарын 3
160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд төрийн зарим үйлчилгээг хороодоор дамжуулан хүртэх боломжтой боллоо
Төрийн заxиргааны үйлчилгээний үр ашиг болон бүтээмжийг сайжруулаx, үйлчлүүлэгч болон үйлчилгээ xүргэгчдийн цаг зардлыг хэмнэx, төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор төрийн зарим үйлчилгээг xороодод шилжүүлэx ажил үе шаттай xэрэгжиж байна.
2018 -оны 12 -р сарын 3
72
ДЭЛГЭРЭНГҮЙ
“UNPLUG 2018” арга хэмжээ зохион байгуулагдана
Шинийг санаачлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр Шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлж урам зоригоор тэтгэх зорилготой. Гурав дахь жилдээ зохиогдож буй Unplug 2018-д нэг талаас амжилттай яваа үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, бүтээгч хүмүүс зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 1000+ хүн цуглах юм.
2018 -оны 11 -р сарын 30
265
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв талбайн сүлд модыг 12 дугаар сарын 14-ний өдөр асаана
Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтсон байна. Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулдаг юм.
2018 -оны 11 -р сарын 30
98
ДЭЛГЭРЭНГҮЙ
21 барилгын фасадыг гэрэлтүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Гэрэлтэй хот" аяныг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулж, хотын томоохон 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, гэр хороолол болон орон сууцны хороолол дунд эзэнгүй орхигдсон, асахгүй байгаа 2622 гэрэлтүүлэг, 70 гаруй цахилгаан шугамыг засварлаад байна.
2018 -оны 11 -р сарын 30
294
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хичээх өдөр”-өөр автомашины осол эрс буурчээ
Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” арга хэмжээг өчигдөр /2018.11.29/ зохион байгуулсан. Энэ өдөр зам тээврийн осол эрс буурч, хүний амь эрсдээгүй байна. Тодруулбал, “Хичээх өдөр” 191 дуудлага ирж, дөрвөн хүн бэртсэн нь бусад өдрүүдтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт аж.
2018 -оны 11 -р сарын 30
245
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Хотын аялал” хийж байна
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан. Энэ өдрийг дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон байдаг.
2018 -оны 11 -р сарын 30
56
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХДХВ, ДОХ-ын эсрэг олон улсын өдрийг Монгол Улс "Яг одоо шинжилгээнд..." уриатайгаар тэмдэглэж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас бэлгийн замаар дамжих халдварт өвчний үеэр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, илрүүлэг шинжилгээний хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулж билээ. Тиймээс нийт ард иргэд, оюутан залуусыг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетад үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг уриалж байна.
2018 -оны 11 -р сарын 30
221
ДЭЛГЭРЭНГҮЙ