“CITY CUP 2018” боулингийн тэмцээн болно
Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна.
2018 -оны 10 -р сарын 11
690
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бид нэг агаартай” дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны бохирдлын эх үүсвэр болж байна.
2018 -оны 10 -р сарын 11
774
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан" зарлалаа
Нэг. Ерөнхий агуулга 1. ЗОРИЛГО Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, алсын хараа зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно. 2. УРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН ХАМРАХ ХҮРЭЭ Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад.
2018 -оны 10 -р сарын 11
4315
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхэллээ
Улаанбаатар хотын анхны шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002 онуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан нь нийслэл хотын хөгжлийн үндэс, суурь болж өгсөн юм.
2018 -оны 10 -р сарын 11
391
ДЭЛГЭРЭНГҮЙ
“НИЙСЛЭЛИЙН ИННОВАЦИЙН ДЭД ХӨТӨЛБӨР”-ийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна
Шинжлэх ухаан-боловсрол-үйлдвэрлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн инновацийн тогтвортой экосистемийг бүрдүүлж, гарааны бизнесийн өсөлтийг хангах, нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг орчин үеийн дэвшилтэт технологи, мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглан шийдвэрлэх, Нийслэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, инновацид суурилсан хөгжлийн загвар хот болгон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулав.
2018 -оны 10 -р сарын 10
1263
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо
Нийслэл болон дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, зөвлөх багтай хамтран 2018 оны 12 сарын 20-ны дотор НИТХ-аар хэлэлцүүлж, батлуулахаар ажлаа эхлүүлэв. Тус ажил нь Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс (GIZ) хэрэгжүүлж буй “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн II-р үе шатны хүрээнд хийгдэж байгаа юм.
2018 -оны 10 -р сарын 10
931
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Монголын Хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлуудын хүрээнд Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны хүртээмж чанар, үр дүнг сайжруулах зорилго бүхий “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
2018 -оны 10 -р сарын 10
104
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв аймгийн Зуунмод хотод Улаанбаатарын өдөр арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд нийслэлээс нарийн мэргэжлийн эмч нар ЭХО, зүрх судас, нүд, шүд гэх мэт эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ.
2018 -оны 10 -р сарын 9
328
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хөгжил бол бүс нутгийн хөгжил юм
Бүс нутгийн хөгжлийн дэмжих, хотын төвлөрлийг сааруулах, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах хүрээнд төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотуудтай “Хөгжлийн алтан гурвалжин бодлого”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 9
369
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Төвийн бүсэд зэрэгцэн орших Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ.
2018 -оны 10 -р сарын 9
783
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛД-ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” цуврал сургалтыг зохион байгууллаа
Гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд залуучуудыг ойлголт мэдлэг мэдээллээр хангах, идэвхжүүлэх, гэр бүлийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Шинжлэх Ухаан Технологийн Их сургуультай хамтран “ Гэр бүлийн хөгжилд – залуусын оролцоо” сургалт, арга хэмжээг 2018 оны 10 сарын 10 сарын 03-09 хооронд зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 9
638
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ 2018 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА” шалгаруулна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.9.дэх заалтаар Үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газар/-д хүүхдэд ээлтэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлэх, Хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санал санаачлагыг өрнүүлж,
2018 -оны 10 -р сарын 9
641
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна
Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан юм.
2018 -оны 10 -р сарын 9
1312
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот өвөлд бэлэн
Өвлийн оргил ачааллын үед инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй аваар, саатлыг инженерийн хангамжийн байгууллагуудын шуурхай ажиллагааны бригадуудын бэлэн байдлын хангах, дадлага сургуулилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 08 ны өдөр амжилттай зохион байгууллаа.
2018 -оны 10 -р сарын 9
718
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Гаргасан алдаагаа дахин давтахгүй байхад анхааран ажиллах ёстой
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр НИТХ-аас "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаныхан, эрдэмтэн, судлаачид болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
2018 -оны 10 -р сарын 8
132
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт өндөр дээд хэмжээнд болж өндөрлөлөө
Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-БОЭТТ” 11 дэх удаагийн олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Япон Улсын Байгаль орчны яам, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв хамтран амжилттай зохион байгууллаа. Хурлын үр дүн, ач холбогдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого хэрэгжилт зохицуулах газрын дарга С.Батболд, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, нийслэлийн ЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав нар мэдээлэл өглөө.
2018 -оны 10 -р сарын 8
785
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулагдлаа
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль тус дүүргийн Засаг даргын 08 дугаар албан даалгавар, А/250, А/472 дугаар захирамжуудын дагуу хэрэгжиж, эхний өдөр “Гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хариу арга хэмжээг төлөвлөх, удирдлага зохицуулалтыг тодорхойлох, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, тарваган тахал өвчин, тээврийн хэрэгслийн ослын үед дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн команд штабын дадлага сургуулиар ажилласан юм.
2018 -оны 10 -р сарын 8
1226
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
2018 -оны 10 -р сарын 8
646
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүргийн 20-р хороо иж бүрэн хүүхдийн тоглоомын талбайтай боллоо
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/110 дугаар захирамжаар гэр хороолол, орон сууцны хорооллын 16 байршилд нийт 1 тэрбум төгрөгөөр иж бүрэн тоглоомын талбайг тохижуулах ажлыг хийж, ашиглалтад хүлээлгэж өгч эхлээд байна. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд иж бүрэн тоглоомын талбай ашиглалтад орлоо.
2018 -оны 10 -р сарын 8
206
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Төр хурах-цэцээ гүн” чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа
Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилготой “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замын тохижуулж хүлээн авлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилт нь юм. Тохижилтын ажлын хүлээн авах ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, харьяа агентлаг, хэлтсийн дарга нар оролцлоо.
2018 -оны 10 -р сарын 8
318
ДЭЛГЭРЭНГҮЙ