Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо
Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.2 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа.
2019 -оны 12 -р сарын 11
176
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Ийнхүү өнөөдөр “Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн өнөөдөр Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Ё.Цацралтуяа, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцлоо.
2019 -оны 12 -р сарын 11
80
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрсөн сард улс даяар зохион байгуулсан. Уг шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг өнөөдөр хэлэлцлээ. Хангарди ордонд явагдаж буй хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим яам, агентлагийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон программ хангамжийн “Лидер Вишн Групп” ХХК, НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн менежерүүд оролцож байна.
2019 -оны 12 -р сарын 11
633
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Нийтийн тээврийн зорчих хурд, соёлыг сайжруулахад анхаарна
Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо.
2019 -оны 12 -р сарын 11
82
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээний нээлт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд боллоо.
2019 -оны 12 -р сарын 10
386
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын төсөлд санал авч байна
Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг Хот байгуулалт, хөгжлийн газар шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан тухайн журмын хэрэгжилтэд олон нийтийн санал авч байна. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал s.bolormaa@mpa.ub.gov.mn хаягаар хүлээн авах болно.
2019 -оны 12 -р сарын 10
667
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн 169 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцөлөөс болж угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан санаачлага гарган дүүргийнхээ шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг 2019 оны арваннэгдүгээр сарын 15-наас ажиллуулж эхэлсэн.
2019 -оны 12 -р сарын 10
428
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.
2019 -оны 12 -р сарын 10
331
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо
Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
2019 -оны 12 -р сарын 10
100
ДЭЛГЭРЭНГҮЙ
Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Кшиштоф Бойко болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нарын албаны хүмүүс байлцав.
2019 -оны 12 -р сарын 10
256
ДЭЛГЭРЭНГҮЙ
Франц Улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Францын талаас Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ, Францын Элчин сайдын яамны Эдийн Засгийн атташе Хюго Дэбруас нар оролцсон бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав, нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нар байлцав.
2019 -оны 12 -р сарын 9
434
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы ивээл дор өнөөдөр “Залуусын манлайлал хөгжлийн форум”-ыг зохион байгуулав. Уг форумд Налайх дүүргийн 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо. Цаашид бүх дүүрэгт тус форумыг зохион байгуулах аж.
2019 -оны 12 -р сарын 9
198
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн нээлт боллоо
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхэжсэн-2030” төслийн хүрээнд залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн үйл ажиллагааг нээлээ. Тус төвийн нээлт 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар инновацын төвд болов. Идэвхжилтийн төв нь залуучуудад өөрийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд туслахаас гадна хэрэгтэй мэдээлэл, загвар, үйлчилгээгээр хангах бөгөөд уг төв нь эдгээр санаагаа бусад залуустай хамтран хэрэгжүүлэх боломжийг олгох аж.
2019 -оны 12 -р сарын 9
364
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
2019 -оны 12 -р сарын 9
225
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албаны нэгдсэн сургалт болж байна
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн алба дахь шинэтгэлийн үйл явц улс орон даяар үе шаттайгаар өрнөж байгаа билээ. Энэхүү ажлын нэг хэсэг болох “Төрийн албаны нэгдсэн сургалт” өнөөдөр Дотоод хэргийн их сургууль дээр эхэллээ. Сургалтыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй, төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс хамтран зохион байгуулж байна. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат нар оролцож үг хэлэв.
2019 -оны 12 -р сарын 9
217
ДЭЛГЭРЭНГҮЙ
Утаа шүүгч суурилуулаагүй ААН-үүдэд хугацаат үүрэг даалгавар өгнө
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны А/71 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нар өдөр бүр 24 цагаар жижүүрлэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 8-9-нд угаарын хийнд хордсон 2 дуудлага, нийслэлийн Шуурхай штабын 98807012 тоот утсанд түүхий нүүрс түлж байгаатай холбоотой 2 мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагаар 2 өрхийн 7 хүн, үүнээс 2 нь том хүн, таван хүүхэд угаарын хордлогод хөнгөн байдлаар өртөж, эмнэлгийн тусламж авсан байна.
2019 -оны 12 -р сарын 9
201
ДЭЛГЭРЭНГҮЙ
Москва хотын авто замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан Москва хотод айлчлах үеэрээ /2019.12.06/ Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм-шинжилгээ, зураг төслийн хүрээлэн, төрийн өмчит төсөвт байгууллага болох “МосТрансПроект”-ээр зочиллоо.
2019 -оны 12 -р сарын 7
786
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч С.Амарсайхан Москва хотод суугаа Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ
Хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайтай Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар халуун дулаан яриа өрнүүллээ.
2019 -оны 12 -р сарын 7
597
ДЭЛГЭРЭНГҮЙ