Нийслэлийн бүх дүүрэгт “Олон нийтийн хөгжлийн төв” байгуулна
Нийслэлийн бүх дүүрэгт хүүхэд, залуучууд, ахмадуудад зориулсан спортын талбай, соёлын төв, бүжгийн танхим, номын сан, амралтын өрөө, ресторан бүхий "Олон нийтийн хөгжлийн төв”, 20 айлын жишиг орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл нь батлагдан, хөрөнгө төсөв нь шийдэгдэж ажил нь эхлэхээр болсныг хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамтаар олон нийтэд танилцууллаа.
2020 -оны 6 -р сарын 14
317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хоёр давхар цахилгаан автобус удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд гарна
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг энэ сараас эхлэн туршиж байгаа билээ. Уг автобусаар өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан зорчиж, аюулгүй, тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг 7 сард багтаан иргэдэд хүргэхээр болсныг дуулгалаа.
2020 -оны 6 -р сарын 14
554
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай “ А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.Тэгвэл өнөөдөр Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав.2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Зуслангийн бүс нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 23872,2 га газар нутгийг хамардаг бөгөөд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийт 12334 айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байна. Одоогийн байдлаар зуслангийн 4 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх зургийн даалгаварыг батлуулаад байна.
2020 -оны 6 -р сарын 13
472
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд аюулгүй байдлыг хангуулах Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох,иргэн хуулийн этгээдийн барьж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэл бүхий орчин бий болсон зөрчил дутагдлыг арилгах тухай байсан юм.Зөрчил дутагдлын ажлын хэсгийн 05 дугаар сарын 16-ны өдрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа.
2020 -оны 6 -р сарын 12
190
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хотыг хөгжлийн дараагийн шатанд гаргах бодлогын баримт бичгийг Засгийн газраар батлууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” үзэл баримтлал, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг болон авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөө, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хөнгөвчилжээ. Ингэснээр иргэдэд түрээсийн орон сууцтай болох таатай боломж нэмэгдэж байна.
2020 -оны 6 -р сарын 12
385
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж байна
Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх” нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, 2030 он гэхэд ТХЗ-ыг хангахын тулд дунд хугацааны бодлогын барим бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсаныг танилцуулав.
2020 -оны 6 -р сарын 11
247
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
2020 -оны 6 -р сарын 11
354
ДЭЛГЭРЭНГҮЙ
"БАЯНХОШУУ БИЗНЕС ИНКУБАТОР, СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ"-ийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж байна
"Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн үйл ажиллагааг 2020 оны 06 сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд танилцуулах ажил зохион байгуулагдаж байна. Уг үйл ажиллагаанд тус дүүргийн 9 хорооны нийт 360 гаруй иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 7,8,9-р хорооны 120 гаруй иргэдэд төвийг танилцууллаа.
2020 -оны 6 -р сарын 11
269
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Сонгон шалгаруулалтын нэр: Худалдан авах нөхцөлтэй “Орон сууц нийлүүлэх” Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.
2020 -оны 6 -р сарын 11
335
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замыг ирэх сард хүлээлгэн өгнө
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.2019-2020 онд иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдуулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос шинэ авто зам барих ажлуудыг эхлүүлэн зам барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна.
2020 -оны 6 -р сарын 11
998
ДЭЛГЭРЭНГҮЙ
Стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд сөргөөр нөлөөлж байгаа барилгын түр хашаа хайсыг буулгах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн. Энэ ажил нийслэлийн хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
2020 -оны 6 -р сарын 10
244
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотод өнгө үзэмж нэмсэн , тав тухтай, цахилгаан давхар болон дан автобусаар иргэдэд үйлчлэх бэлтгэл ажлыг хангаж байна
Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 321 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлого”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ”ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГазар урьдчилгаа
2020 -оны 6 -р сарын 10
458
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн чиглэлд иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна
Зуслангийн чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
2020 -оны 6 -р сарын 9
730
ДЭЛГЭРЭНГҮЙ