Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 09-нөөс арванхоёрдугаар сарын 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 12 -р сарын 13
615
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжиж байгаа "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд их засвар хийх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр" нь хөгжиж буй орнуудын олон талын хэрэгцээ шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газар 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр бөгөөд тухайн хөгжиж буй орны орон нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлдэг харьцангуй жижиг төслүүдийг тухайн оронд байрлах Япон улсын Элчин сайдын яамаар дамжуулан санхүүжүүлдэг хөтөлбөр юм.
2019 -оны 12 -р сарын 13
341
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зам ашигласан төлбөрийн асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах тухай” асуудлуудыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр “2020 оны нийслэлийн төсөвт нийт 1 их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан.
2019 -оны 12 -р сарын 13
194
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дэлхийн банкны зам тээврийн мэргэжилтэн Анника Берлин, Австралиас зам тээврийн ахлах инженер Филипп Жордан, НЗДТГ-ын ХБХТ-ийн дарга Н.Отгонбаяр, ТХХЗХ-ийн мэргэжилтэн Б.Золзаяа, НАЗХГ-ын ахлах мэргэжилтэн Г.Хасбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.
2019 -оны 12 -р сарын 13
490
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын цэвэр агаар төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
2019 -оны 12 -р сарын 13
546
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ
Авто зам ашигласны төлбөрийг нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.
2019 -оны 12 -р сарын 12
98
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АХА” танин мэдэхүйн, цэнгээнт нэвтрүүлэг зохион байгууллаа
Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Олон улсын Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон улсын Хүний эрхийн өдөрт зориулан нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 17 дугаар сургууль, 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын дунд “АХА” танин мэдэхүйн, цэнгээнт нэвтрүүлгийг ТВ9 телевизийн “Тэнхлэг” студитэй хамтран зохион байгуулж, орон даяар нэвтрүүллээ.
2019 -оны 12 -р сарын 12
351
ДЭЛГЭРЭНГҮЙ
М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа
Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 12 -р сарын 12
221
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн олонх нь өөрсдийн оршин суугаа байршилд баригдаж буй барилгууд нь зөвшөөрөлтэй, эсэхийг лавлахаар ханддаг байна. Тиймээс иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын албан ёсны сайтаа өргөжүүлж цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа болон тус газрын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 12 -р сарын 12
378
ДЭЛГЭРЭНГҮЙ
Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв
Нийслэлийн онцгой комиссын 15 дугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн нөөцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.1 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Өнөөдөр өглөө 6 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт 10, Чингэлтэй дүүрэгт 17, Баянгол дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 36 цэг, Хан-Уул дүүрэгт 1 цэг түлшгүй байна” гэв.
2019 -оны 12 -р сарын 12
137
ДЭЛГЭРЭНГҮЙ