Хөл, газрын ургамлыг устгаж байна
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийслэлийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, лууль шарилж бусад хөл газрын ургамал /зэрлэг/-ыг устгах, тархалтын хүрээг хязгаарлах, цаашид ургах нөхцөлийг арилгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга удирдамж гаргалаа.
2017 -оны 6 -р сарын 20
467
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албан хаагч, оролцогч байгууллагуудад зориулсан сургалт боллоо
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын чуулганы 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдаж, зургаадугаар сарын 7-ны өдрийн төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шинэчлэн батлагдсан хуулийг сурталчлах зорилгоор “Хог хаягдлын талаарх хууль эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт төрийн албан хаагч, оролцогч байгууллагуудад зориулсан сургалтыг энэ сарын 16-ны өдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.
2017 -оны 6 -р сарын 20
438
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1.5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.
2017 -оны 6 -р сарын 20
434
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна.
2017 -оны 6 -р сарын 20
2312
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийг далласан бүтээн байгуулалтууд үргэлжилсээр
Улс оронд тогтвортой байдал, хөгжил дэвшил чухал уу гэвэл үнэхээр чухал. Хөгжил дэвшилд хүргэх бүтээн байгуулалтын ажил ч бас чухал зүйлийн нэг. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил хагас жарны түүхтэй хэдий ч сүүлийн жилүүдэд шинийг сэдэж, бүтээн босгож улсын нийслэлээ хөгжүүлэх ажлууд эрчимтэй явагдаж байгаа нь сайшаалтай. Яармагийн гүүрний шинэчлэл төслөөр томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Замын асуудал хамаагүй иргэн гэж нийслэлд нэг ч үгүй. Учир нь бид гэрээсээ гараад зорьсон газраа хүртэл авто замаар зорчиж тухтай, тухгүйн тухай ярьцгаадаг. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил автозамын салбарт 44,9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр энд, тэндгүй л ажил оволзож байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр гүүрэн байгууламжийг шинэчлэнэ.
2017 -оны 6 -р сарын 20
602
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тоглоомын талбайд олгосон газрыг хүчингүй болголоо
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны 24 дүгээр байрны баруун урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн газар дээр тус дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга барихаар 2014 онд газар олгож, сарын өмнөөс барилгын ажлыг эхлүүлээд байсан. Тэгвэл уг газрыг нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 16 өдрийн А/448 захирамжаар хүчингүй болгож,
2017 -оны 6 -р сарын 19
665
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн өдөрлөг Баянзүрх дүүрэгт боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах үйл ажиллагааны өдөрлөг өнөөдөр Баянзүрх дүүрэгт боллоо. Өдөрлөгийн нээлтэнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул болон албаны бусад хүмүүс оролцлоо.
2017 -оны 6 -р сарын 19
649
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэгт “ТҮР ХАМГААЛАХ БАЙР” нээлтээ хийлээ
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах тусгайлсан байр хангамж, хүрэлцээ муу хэвээр байгаа билээ. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг Нийслэлийн хэмжээнд анхлан бий болгож үйл ажиллагаагаа эхлүүллээ.
2017 -оны 6 -р сарын 19
1085
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдэнэ
Олон орны жуулчид Улаанбаатар хотод оршин суугчдын нэгэн адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас “Нийслэл Масс Медиа” ХХК-тай хамтран ирэх сараас эхлэн Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргахаар болоод байна. Дэлхийн томоохон хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд гаргах “Улаанбаатар хөтөч” ном гадаадад ЭСЯ болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдах юм. Өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ.
2017 -оны 6 -р сарын 19
731
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сарнай” хүүхдийн төв барих газрыг хотын дарга шийдэж өглөө
М.Сарнай хэмээх 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь хүнд хүүхдүүдийг өргөн авч өсгөх болжээ.
2017 -оны 6 -р сарын 19
2180
ДЭЛГЭРЭНГҮЙ
1, 2 дугаар бүсийнхэн ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтой
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэнийг хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Эдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ.
2017 -оны 6 -р сарын 19
3912
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дэмжлэгтэйгээр төрөлжсөн үйлдвэрүүд бий болж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр 20 мянган иргэнийг нээлттэй ажлын байранд бүртгэхээс гадна аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэг дор хүргэж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ч сурталчилж байгаа юм. Тухайлбал, улс даяар явагдаж буй “Уран үйлчин 2017” улсын анхдугаар уралдаанд шалгарсан шилдэг уран үйлчдийн гар урлалын бүтээлүүдийг “Эксклюзив” компани дэлгэн тавьсан байна. “Уран үйлчин 2017” уралдааны гол зорилго нь улсын хэмжээнд хичнээн үйлдвэрлэгч байна вэ гэдгийг тогтоох мэргэжлийн судалгаа гаргаж, монгол уран үйлчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.
2017 -оны 6 -р сарын 19
1193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үерийн хамгаалалтын далан сувгийг цэвэрлэж байна
"Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ нь 2017 оны зургаадугаар сарын 17-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хороо Сэлбэ голын тохижилттой хэсэгт /Зуун айлын гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэл/ лаг цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ. Тухайн хэсэгт лаг хагшаасыг тунгаах байгууламжгүйн улмаас лаг ихээр хуримтлагддаг мөн автомашин механизмын орц гарцгүй учир цэвэрлэгээний ажил хийхэд хүндрэлтэй байдаг. "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ нь ард иргэдийн амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, Сэлбэ голын усан толионы хэвийн ажиллагааг хангаж, ихээр хуримтлагдсан лаг хагшаасыг цэвэрлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
2017 -оны 6 -р сарын 19
563
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үнэ төлбөргүй сургалтад суух залуучуудыг бүртгэж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэхээр “Мэдээллийн технологийн сургалтын төв”-д үнэ төлбөргүй суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.
2017 -оны 6 -р сарын 19
1744
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Оргил” салбарт зохион байгуулна.
2017 -оны 6 -р сарын 19
634
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7451 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 186 нэгж буюу 2.4 хувиар буурсан байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Туул голын орчимд бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр тоглож зугаалах, иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд живж амь насаа алдах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна” гэж танилцуулав.
2017 -оны 6 -р сарын 19
575
ДЭЛГЭРЭНГҮЙ