Жуулчдад зориулсан шинэ төв нээлтээ хийлээ
Өнөөдөр Монголын аялал жуулчлалын салбарын түүхэнд шинэхэн хуудас нэмсэн нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга болон ССАЖЯ-ны төлөөлөгчид, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцов
2013 -оны 7 -р сарын 5
8415
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ зам
Төмөр замын 361-р гарам буюу Сэлэнгэ, Дарханыг чиглэсэн замаас Хүй долоон худагт очих 8.5 км хатуу хучилттай авто зам наадмын өмнө ашиглалтад орно. Ингэснээр хойд талаасаа Хүй долоон худаг руу ирэх наадамчдад дөт болно
2013 -оны 7 -р сарын 1
1802
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүй долоон худагт бүтээн байгуулалт өрнөж байна
Хүй долоон худагт "Монгол наадам" цогцолборын бүтээн байгуулалт ид өрнөж байна. Одоогоор 20 га талбайд 5800 автомашины зогсоол, 12.5 га талбайд үйлчилгээний талбай, 50 метр тутамд хогийн сав, цэцгийн мандал, зүлэгжүүлэх ажил хийж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил ирэх жил ч үргэлжлэх ба автомашины зогсоолыг 7000 хүргэх төлөвлөгөөтэй гэнэ
2013 -оны 7 -р сарын 1
2143
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргыг ОХУ-ын Буриад Улсын 90 жилийн ойн медиалаар шагналаа
ОХУ-ын Буриад Улсын 90 жилийн түүхэн ой энэ жил тохиож байгаа билээ.Түүхэн ойг тохиолдуулан өнөөдөр Буриад Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгч Будажапов нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон Засаг даргын орлогч Н.Батаа нарт Буриадын 90 жилийн ойн медалийг гардуулан өгсөн юм
2013 -оны 6 -р сарын 14
1355
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар метроны өртөөг тэмдэгжүүлэн, хамгаалалтад авлаа
Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17,7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо
2013 -оны 6 -р сарын 11
1450
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол цэргийн жавхаа” анхдугаар уралдаан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу НЗДТГ, Батлан хамгаалахын яам, Цэргийн хүчний Жанжин штабаас уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллалаа.  “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулсан бөгөөд эхний шалгаруулалт 04 сарын 01-ээс 05 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудын дунд болж, 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон эхний шалгаруулалтаас шилдэг 9 анги буюу Зэвсэгт хүчний  013, 029,  032, 084, 120, 150, 326 дугаар,  дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шалгарсан юм. 
2013 -оны 5 -р сарын 26
2009
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын Мянганы сорилтын сангийнхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөлтэй боллоо
Монголын Мянганы Сорилтын Сан, Цэвэр агаар төслөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь жишээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил юм. Энэ жил ногоон байгууламжийг нэмэгдүүлэх   зорилгоор “Цэцэрлэгжүүлэлт” хөтөлбөрийг нийт аж ахуйн нэгжид нээлттэй зарласан бөгөөд уг хөтөлбөрөөс шалгарсан байгууллагууд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна.
2013 -оны 5 -р сарын 20
1188
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголчууд ДИЗЕЛЬ ТҮЛШ, ШАТАХУУН үйлдвэрлэж эхэллээ
Нийслэлчүүд хогоо боловсруулж дизель түлш, бензин гаргах үйлдвэртэй боллоо. Уг үйлдвэрийн эхний хэсгийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ 04 сарын 17-ны өдөр Багахангай дүүрэгт болж, уг арга хэмжээнд  нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо. "Алтай оршихуй" ХХК нь уг үйлдвэрийг өөрсдийн зардлаар барьж байгаа бөгөөд эхний ээлжинд 1,5 тэрбум төгрөгийн зардлаар  "Ахуй Мандал" дахиварын үйлдвэрийн А хэсгийг ашиглалтад ороход бэлэн болгоод байна. 3 хэсгээс бүрдэх тус үйлдвэрийн дараагийн хэсгүүдийг барихад 2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2015 оны 7 сарын 1-ний өдөр бүрэн ашиглалтад оруулна гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байна. Уг үйлдвэр нь бүрэн ашиглалтад орсноор өдөр 8-10 тонн хог боловсруулах хүчин чадалтай бөгөөд 500-аад ажлын байрыг Багахангай дүүрэгт бий болгох юм.
2013 -оны 4 -р сарын 18
1733
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хонхтой цэцэрлэгийн тохижилт эхэллээ
Улаанбаатар банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр  Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэг буюу Энхтайвны хонхтой цэцэрлэг өнгө нэмэх гэж байна. Энхтайвны хонхтой цэцэрлэгийн шинэчлэлт тохижилтын ажлыг “Платнинум” ХХК болон “Эрчим оюу” ХХК-иуд гүйцэтгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавин ажиллаж байна
2013 -оны 4 -р сарын 3
2537
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн дээд одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Казак түмний Наурыз хаврын баяр, МУ-ын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний  100 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд, одон медалиар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, хууль эрх зүй, батлан хамгаалах болон сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн энгэрийг мялаалаа
2013 -оны 3 -р сарын 22
2025
ДЭЛГЭРЭНГҮЙ