Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан боллоо
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд томуу, томуу төст болон шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа зарим арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.
2020 -оны 2 -р сарын 20
146
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэх боломжтой
Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа.
2020 -оны 2 -р сарын 19
443
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа
Нийслэлийн Шуурхай штабын дарга, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа.
2020 -оны 2 -р сарын 19
262
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шалган нэвтрүүлэх товчоодуудын үйл ажиллагааг шалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байгаа юм. Хотын Захирагч С.Амарсайхан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч буй эсэх асуудлаар Налайх дүүргийн Хонхор өртөө дэхь шалган нэвтрүүлэх постны албан хаагчидтай уулзлаа.
2020 -оны 2 -р сарын 19
227
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их тойруу 25382 зогсоолтой болно
Түгжрэл хөдөлгөөний ачааллыг шийдэх чиглэлээр ойрын хугацаанд хийгдэж байгаа ажлуудын тоймыг хүргэе. 1.Хоёрдугаар улиралд багтаан авто зогсоолын шинэ шийдлүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ бид авто зогсоолыг илүү олон болгож, төлбөрийн системийг цахимаар буюу апп-аар, мессежээр, тасалбараар гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа эхлүүлээд байна.
2020 -оны 2 -р сарын 19
281
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот нь цэвэр байж иргэд нь эрүүл амьдарна
Нийслэл хотынхоо төв гудамж, нийтийн эзэмшлийн талбайд нус, цэр, шүлсээ хаясан зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулахыг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан үүрэг өглөө. Үнэхээр сайшаалтай. Уг нь ийм хуулийн заалт байдаг ч хэрэгжүүлэх нь тун ховор. Чихнийхээ хажуугаар л өнгөрөөдөг. Тиймээс энэ бүхнийг чангатгаж, явган эргүүл гаргаж, хяналт тавьж ажиллах гэнэ.
2020 -оны 2 -р сарын 18
264
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзан баяр хүргэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас “2019 оны шилдэг өвлөн уламжлагч” шагналыг гардан авсан туульч А.Балдандоржийг хүлээн авч уулзлаа.
2020 -оны 2 -р сарын 18
196
ДЭЛГЭРЭНГҮЙ
Т.Гантөмөр: Өнөөдрийн байдлаар 1290 аж ахуйн нэгжид халдваргүйжүүлэлт хийсэн
Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуй нэгжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга А.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 2 -р сарын 18
277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй гэлээ
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, МХЕГ-ын дэд дарга Ш.Батшагай, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаях, ил задгай бие засахыг хориглох захирамж гаргасан.
2020 -оны 2 -р сарын 18
282
ДЭЛГЭРЭНГҮЙ