Агаар  чийгшүүлэх, авто зам угаах зориулалтын автомашиныг ТҮК-д хүлээлгэн өглөө  
Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техник гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө.
2019 -оны 7 -р сарын 10
500
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн далбааны өдөр тохиож байна
Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулсан юм.
2019 -оны 7 -р сарын 10
170
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодын бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа.
2019 -оны 7 -р сарын 10
376
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч “Ашианa Эйрланс” агаарын тээврийн анхны нислэгийн нээлтийн арга хэмжээнд оролцов
БНСУ-ын “Ашианa Эйрланс” агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж, өчигдөр орой буюу долоодугаар сарын 9-нд “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. “Ашиана Эйрлайнс” компанийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг зорчигч дүүрэн ирэв. Нисэх онгоцыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Нам, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад холбогдох албаны төлөөлөл, зорчигчид, олон нийт угтан авч нээлтийн ёслол хийв.
2019 -оны 7 -р сарын 10
424
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд болзошгүй эрсдлээс сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, болзошгүй байдлын үед үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллах, “Хамтдаа суралцья” туршлага солилцох аяныг эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулах, улаанбурхан, улаанууд өвчин болон хепатитийн В вирусын халдвар, тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 7 -р сарын 9
416
ДЭЛГЭРЭНГҮЙ