Тамхиа 50 мянгаар татаарай
Та “ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОНО” гэсэн газар тамхи татаж байсан уу? Ийм бичиг хаа нэгтээ харагдаж л байдаг. Хажууд нь тамхиа баагуулж л байдаг шүү дээ. Хамгийн наад захын жишээ дурдахад автобусны жолооч нар байна. Нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татахыг хориглоно гэсээр байтал тэд хээв нэг тамхи татаад л явцгаадаг
2013 -оны 3 -р сарын 1
1046
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг “Төслийн удирдах хороо” удирдан зохион байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар батлагдсан  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам“-ыг  хэрэгжүүлэх,  нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Төслийн удирдах хороо”-г байгуулах талаар хэлэлцэн

2013 -оны 3 -р сарын 1
950
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын зурваст орж буй шугам, сүлжээний нарийвчилсан судалгааг хийжээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 2 дугаар сарын 28-нд болж хуралдаанаар авто зам, замын байгууламжийн он дамжин хэрэгжиж байгаа ажлуудын  тухай, нийслэлд 2013 онд гүйцэтгэх авто замын 45 ажлын талаарх нарийвчилсан мэдээлэл, 2013 онд гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэлийн тухай, Ардчилсан орнуудын сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ

2013 -оны 3 -р сарын 1
771
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эх орончдын өдрийг тохиолдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга шагнал гардуулав
Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга НИТХ-ын төлөөлөгч зарим хүнд шагнал гардууллаа. НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчааг Нийслэлийн хүндэт тэмдэгээр, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, болон С.Ононбаяр, ажлын албаны дарга П.Гансүх нарыг Нийслэлийн хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагналаа
2013 -оны 3 -р сарын 1
912
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын индексийг тогтоож, үзүүлэлтийг нь сайжруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Эрүүл аюулгүй байдлын индекс тооцоолох аргачиллыг боловсруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газраас дүүрэг бүрт сургагч багш бэлтгэх  сургалт  зохион байгууллаа

2013 -оны 2 -р сарын 28
736
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын мэндчилгээ

Цаг хугацаатай уралдан ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр шимээр 1000 дахь дугаараа өлгийдөн авч байгаа “Нийслэл таймс” сонины хамт олонд баярын мэнд дэвшүүлье. 

Танай сонины 1000 дахь дугаарын баяр Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэний түүхт 100 жилийн ойн торгон бөгөөд түүхэн цаг хугацаатай давхцаж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн байр суурийг хэдийнэ олсон “Нийслэл таймс” сонин нийслэлийн нэрийн хуудас болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй. Ингэж хэлэхийн учир гэвэл, Монгол Улсын нийт хүн амын бараг тэн хагас нь амьдарч байгаа нийслэлийн иргэдийг өглөө бүр шинэ мэдээ мэдээллээр хангаж, Нийслэл хотоо хөгжүүлэх шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд тасралгүй, мэргэжлийн өндөр төвшинд хүргэж байгаа танай сонины хуудас бүр бидний ажилд урам өгч,  хөгжих замд ташуур болж байгаа нь дамжиггүй

2013 -оны 2 -р сарын 28
29
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын эрх мэдэл иргэддээ ирнэ

Юуны өмнө 1000 дахь дугаараа эрхлэн гаргаж байгаа танай сонины хамт олонд баяр хүргэж, оюуны нөр их хөдөлмөрт амжилт хүсье.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэмээх айл бол нийслэлийн иргэдийн сонгож илгээсэн төлөөллөөс бүрдсэн, иргэдээ төлөөлж шийдвэр гаргадаг байгууллага. Бид нийслэлийн иргэдийн өгсөн үүрэг ёсоор гэр хорооллоо хөгжүүлэх, газрын наймаа, авлигын сүлжээг таслан зогсоох, замбараагүй барилгажилтыг цэгцлэх, хотын хөгжлийг шинэ төвшинд гаргах шинэчлэлийн томоохон бодлого, үйл ажиллагаануудыг дэс дараатай хэрэгжүүлж байна

2013 -оны 2 -р сарын 28
59
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил 3-р сарын 01-ээс эхэлж байна

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 48 тоот захирамжийн дагуу  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил 3-р сарын 1-ээс  эхэлж байна. Энэ талаар  нийслэлийн Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Татварын газраас  хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2013 -оны 2 -р сарын 28
1171
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Бадрал : Хотын үзэмж, аюулгүй байдлыг хангасан рекламны самбартай болно

 Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг хэлэлцэн баталсан. Журмын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас тодруулга авлаа

2013 -оны 2 -р сарын 27
1496
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын зөвшөөрлийг нэг цэгээс олгох талаар туршлага сонслоо

    Төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгаж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг цонхоор хүргэнэ  гэж нийслэлийн Засаг дарга 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор хэд хэдэн ажлыг хийж эхлүүлээд байгаа бөгөөд, нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа нэг цэгийн үйлчилгээний зарчим, үйл ажиллагаатай танилцан зөвлөгөө өгөхөөр  Бүгд Найрамдах Гүрж Улсын зөвлөх багийнхан нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн байна.

2013 -оны 2 -р сарын 27
828
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийг дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны  дагуу нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах зорилтот ажлыг эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Монголын хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2013 -оны 2 -р сарын 27
855
ДЭЛГЭРЭНГҮЙ