Иргэдийн газрыг орон сууцаар чөлөөлсөн байршлуудад Ногоон орон сууцны хотхон байгуулна
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэдэд байрных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд гардуулан өглөө.
2020 -оны 3 -р сарын 3
189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амны хаалт үйлдвэрлэхэд хотоос дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ төрлийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар ДЭМБ болон БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр коронавирусийн халдвараар нийт 87003 хүн өвчилсөн, 2977 хүн нас барсан, 851 сэжигтэй тохиолдол, бүрэн эдгэрсэн 41675 иргэн эмнэлгээс гарсан байна. Коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 57 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд Эквадор, Катар улсуудад шинээр илэрчээ.
2020 -оны 3 -р сарын 2
142
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг цахимаар авна
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, Хан-уул дүүргийн ЗДТГ-ын Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн У.Намуун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2020 -оны 3 -р сарын 2
308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шалган нэвтрүүлэх товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг хийж байна
“COVID-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай (ОУШХБ) хамтран хотоос гарч, орж буй хөдөлгөөнд асуумжын аргаар судалгаа хийжээ. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны талаар нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, ОУШХБ-ын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 -оны 3 -р сарын 2
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түрээслэгчид хүнд байдалд орсон учраас түрээсийн хөнгөлөлт үзүүлэхийг уриаллаа
Корона вирусийн тархалт олон улсад нэмэгдэж байгаа нь дэлхийн болон Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, онцгой нөхцөл байдал үүсч, бизнес эрхлэгчид, ялангуяа түрээслэгчид туйлын хүнд байдалд ороод байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Mонголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч T.Хонгор, “Супер Рубин” ХХК-ийн захирал Э.Халиун нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 -оны 3 -р сарын 2
230
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад тус бүр 5 сая төгрөг хандивлалаа
Дэлхий нийтэд корона вирусын тархалт нэмэгдэж байгаа нь улс орнуудыг олон талаар хүнд байдалд оруулсаар байгаа билээ. Тиймээс бизнес эрхлэгчид, урлаг соёл, спортын зүтгэлтнүүд нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа онцгой үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад дэмжлэг, тусламж үзүүлэх зорилгоор хандив үзүүлж эхэлсэн. Энэ удаа нийслэлийн харьяа агентлагуудад анхны хандивыг “Нисдэг машин” худалдааны төвийн Д.Эрдэнэбаатар захиралтай хамт олон өгсөн бөгөөд тэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.
2020 -оны 3 -р сарын 2
220
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Даваасүрэн: Шахмал түлшний барьцалдуулагч бодис хангалттай бий
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 -оны 3 -р сарын 2
91
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн ажлын хэсгийн хурал боллоо
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн судалгаа, бэлтгэл ажил хариуцсан ажлын хэсгийн хурал боллоо. Хуралд НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, мэргэжилтэн Б.Золзаяа, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Х.Молор-Эрдэнэ, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
2020 -оны 3 -р сарын 2
115
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Нийтийн тээврийн салбарын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил саадгүй явж байна
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. -Нийслэлийг хөдөлгөдөг томоохон салбар болох нийтийн тээврийн асуудал багагүй шүүмжлэл дагуулдаг. Энэ салбарт өөрчлөлт хийх цаг хэдийнэ болсон. Нийслэлийн зүгээс энэ асуудалд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
2020 -оны 3 -р сарын 2
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжсэн Хотын даргын захирамж гарлаа
Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийг гаргажээ.
2020 -оны 2 -р сарын 28
6286
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цөөн тоогоор үйлчилнэ
Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.
2020 -оны 2 -р сарын 28
395
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагааг ухаалаг камерийн системээр хянаж байна
Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн битүүний /2020.02.23/ өдрөөс эхлэн хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Улаанбаатар хотруу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулж, автомашины улсын дугаараар таних бүрэн ухаалаг системээр бүртгэлжүүлж байна.
2020 -оны 2 -р сарын 28
561
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэн Э.Сайханбат нийгмийн хариуцлагын хүрээнд амны хаалт, гар ариутгагч хандивлалаа
Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцож байгаа албан хаагчдад иргэдийн зүгээс амны хаалт, санитол зэрэг хэрэгцээт зүйл хандивлаж өөрсдийн тус нэмрээ оруулж байна.
2020 -оны 2 -р сарын 28
115
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны хоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 2 -р сарын 28
157
ДЭЛГЭРЭНГҮЙ