Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт Сүхбаатарын талбайд боллоо
Нийслэл хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид Сүхбаатарын талбай дээр Мэргэжлийн ангийн дадлага сургуулилт хийж байна. Энэ удаагийн сургалтад 36 байгууллагын 4200 алба хаагч, ажилчид хамрагдсан байна.
2019 -оны 4 -р сарын 17
489
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлөх боломжтой боллоо
“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” ийн хүрээнд Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдэд зориулсан үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, https://e-tax.mta.mn цахим хуудаснуудад хандаж, цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг бүх банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээ ашиглан төлбөрөө төлөх бүрэн боломжтой юм.
2019 -оны 4 -р сарын 17
682
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв цэвэрлэх байгууламж дээр гарсан ослыг шалгах ажлын хэсгийг байгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 15:47 цагт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч амь үрэгдсэн дөрвөн хүн үрэгдсэн цогцосыг алдагдсан лагаас гарган авчээ. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна.
2019 -оны 4 -р сарын 17
192
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангаагүй байранд амьдарч байсан иргэдийн асуудлыг Хотын захирагч газар дээр нь шийдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар арьс ширний нийтийн 9, 10, 11, 12 дугаар байр гэх хагас зуун жилийн насжилттай байранд очиж, нөхцөл байдалтай нь танилцаад оршин суугч иргэдтэй нь уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
2019 -оны 4 -р сарын 16
254
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн цэвэрлэгээ энэ бямба гарагт болно
Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 20-ны бямба гарагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх юм байна. Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
2019 -оны 4 -р сарын 16
352
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих газрыг судаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг болон бусад албаны хүмүүс өнөөдөр нийслэлийн зарим бүсээр явж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих боломжтой газруудыг судаллаа.
2019 -оны 4 -р сарын 16
372
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.
2019 -оны 4 -р сарын 16
378
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот тохижилтын ажилд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шийдвэрлэхээр боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэрээ Хот тохижилтын газрын ажилчидтай ярилцаж, шийдвэрлүүлэх тулгамдаад буй асуудлуудыг нээлттэй хэлэлцлээ. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нэн даруй шийдэж өгөхөө илэрхийллээ.
2019 -оны 4 -р сарын 15
292
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэний үнэмлэх шаардахгүйгээр төрийн бүх үйлчилгээг хурууны хээгээр авах боломжтой болно
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллаж, үйлчилгээний танхимуудаар орж, иргэдтэй уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах ажлын талаар удирдлагуудад нь үүрэг чиглэл өглөө.
2019 -оны 4 -р сарын 15
246
ДЭЛГЭРЭНГҮЙ
Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо
Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслолд өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2019 -оны 4 -р сарын 15
516
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” сэдэвт хоёр дах шатны хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа болон 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн судалгаа, шинжилгээнд суурилсан шинэ санал санаачилга, шинэлэг шийдэл бүхий ажил, арга хэмжээний тухай мэдээлэл солилцох, танилцуулах, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан, бэрхшээлтэй асуудлыг нэгтгэж, санал, дүгнэлт боловсруулан танилцуулах зорилготой “АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” 2 дах шатны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2019 -оны 4 -р сарын 15
590
ДЭЛГЭРЭНГҮЙ