Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн замнал түр өөрчлөгдөнө
Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 07:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07:00 цагийн хооронд Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул автозамын зорчих хэсгийг хаахаар болсон байна.
2017 -оны 8 -р сарын 4
1841
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орц, гарц нээх ажлыг үргэлжүүлэн зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг нээх, явган хүний зам гаргах, замыг чөлөөлөхөд хүндрэлтэй байгаа зарим байршлуудтай танилцлаа.
2017 -оны 8 -р сарын 4
1860
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн замнал өөрчлөгдөнө
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд автозамын хучилтын ажил хийгдэх тул 2017 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд автозамын зорчих хэсэг хаагдах болно.
2017 -оны 8 -р сарын 4
1541
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ш.Уртнасан: Б.Цэрэндоржийн гудамжинд байгаа хөшөө дурсгалуудыг байршилд нь хэвээр үлдээнэ
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасангаас “Автомашингүй гудамж” төслийн талаар дараах зүйлийг тодрууллаа.
2017 -оны 8 -р сарын 4
1574
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ДАНШИГ НААДАМ- ХҮРЭЭ ЦАМ” ШАШИН, СОЁЛЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР
08 дугаар сарын 03-ны өдөр, Пүрэв гараг 15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислагаа хурах МБШТөв Гандантэгчэнлин хийдэд 08 дугаар сарын 04-ний өдөр, Баасан гараг 09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Дотоод цам харайна. МБШТөв Гандантэгчэнлин хийдэд
2017 -оны 8 -р сарын 3
1988
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын бэлтгэл ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын албан ёсны нээлт энэ сарын 5-нд болох юм.
2017 -оны 8 -р сарын 3
1771
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ХӨДӨӨ ГЭР САНААЧЛАГА” ТӨСЛИЙН ТАЛААР ӨНӨӨДӨР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ
Өргөн уудам нутаг дэвсгэртэй хүн ам цөөтэй манай улсын хувьд байгаль орчноо хамгаалах аргуудын нэг нь нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлэх, нөхөрлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
2017 -оны 8 -р сарын 3
1709
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын сурагчид Улаанбаатар хоттой танилцаж байна
“Олон улсын сурагч солилцоо-2017” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг хотуудын шилдэг багш, сургчид манай улсад хүрэлцэн ирээд байна.
2017 -оны 8 -р сарын 2
1745
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар нь “Тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотод нутагшуулах” төслийн хүрээнд Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, баримтлах журам, төслийн удирдлагыг сайжруулах аргачлал боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2017 -оны 8 -р сарын 2
2238
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: 2017-2018 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц, нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө.
2017 -оны 8 -р сарын 2
2350
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйлдвэр, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрлөө гардан авлаа
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүд нь орчны болон хөрс, ус, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болсоор ирсэн.
2017 -оны 8 -р сарын 2
1557
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Автомашингүй гудамж” төслийн нээлт боллоо
Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт өнөөдөр боллоо.
2017 -оны 8 -р сарын 2
2020
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны долоодугаар сарын 31-ний 23.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл 21 дүгээр хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.
2017 -оны 8 -р сарын 1
1943
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан баг өнөөдөр нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар болон холбогдох албаны хүмүүс дагалдан явав.
2017 -оны 8 -р сарын 1
1936
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жаргалант тосгонд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна
Улаанбаатар хотод энэ сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 1, 2 дугаар хэсгийн Жаргалант, Аюуш, Өндөрхааны гудамжуудаар үер бууж 12 айл орон гэргүй болж, 28 айлын гэр хашаа нурж нийт 40 айл өрх өртсөн. Мөн гурван хүний амь нас эрдсэн аюулт үзэгдэл болсон.
2017 -оны 7 -р сарын 31
1795
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүрээ цам-Даншиг наадмын тасалбарыг үнэ төлбөргүй тараана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон. Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм. Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Энэ талаар Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Их Шанзадва А.Ариунжаргал, Цамын зохион байгуулагч н.Ишцог, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар мэдээлэл хийлээ.
2017 -оны 7 -р сарын 31
2640
ДЭЛГЭРЭНГҮЙ
Даншиг наадмын үеэр 3-4 мянган жуулчин хүлээж авна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрээ цам-Даншиг” наадам ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. “Хүрээ цам-Даншиг” наадмын зохион байгуулалтын талаар өнөөдөр /2017.07.31/ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон нийслэлийн Соёл урлагийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
2017 -оны 7 -р сарын 31
1665
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бангкок хотын төв номын сангаар зочлов
Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бангкокт хийсэн айлчлалынхаа хүрээнд Тайландын Вант улсын Эзэн хааны ордон ба Маргад Эрдэнийн буддын ордонг үзэж сонирхов. Мөн Бангкок хотын төв номын сангаар зочиллоо. Тус номын сангаар ажлын өдрүүдэд 2000 орчим хүн үйлчлүүлдэг бол амралтын өдрүүдэд уншигч олны хөлд дарагддаг байна. Номын сангаар аль ч улсын иргэн чөлөөтэй үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог аж. Бангкокийн төв номын сангаар үйлчлүүлэх нэг жилийн гишүүнчлэлийн эрхийг том хүн 10, хүүхэд 5 баттаар авдаг байна. Сонгосон номоо 7 хоногоор түрээслэн уншдаг. Хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном, оюун ухаан хөгжүүлэх тоглоомоос гадна тоглоомын талбайтай.
2017 -оны 7 -р сарын 31
1919
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарвага нүүлгэн шилжүүлж, нутагшуулах ажлын 2 дахь үе шат эхэллээ
Нийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд байгаа тарвагыг нүүлгэж, тархац нутагтай газарт шилжүүлэн тавих ажлыг тавдугаар сард зохион байгуулж, Шарга морьт, Хуурайн мухарын зуслангуудаас 52 толгой тарвага нүүлгэн шилжүүлсэн. Тарвага төрөлтийн үе дууссантай холбогдуулан хоёр дахь шатны тарвага нүүлгэх ажлыг Найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд зохион байгууллаа. Найрамдал хүүхдийн зусланд энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ныг хүртэл “Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори” олон улсын хүүхдийн чуулга уулзалтад оролцох 1500 хүүхдийн отог байрлах газрыг чөлөөлүүлж, нийт 21 тарвагыг барьж, нүүлгэн шилжүүллээ.
2017 -оны 7 -р сарын 31
1602
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ах дүүгийн хэлэлцээр байгуулсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Бангкок нь сүүлийн үед монголчуудын ихээр зорчдог хот болсон. Ах дүүгийн харилцаа тогтоосон нь хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өсөн нэмэгдэхийн илрэл юм. Юуны түрүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
2017 -оны 7 -р сарын 31
1661
ДЭЛГЭРЭНГҮЙ