Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээ “Нийслэл хотын хүндэт иргэн” боллоо
Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжилж, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Давга “Энэ шагналыг олон түмэнд хүндлэгдэж, нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн хүнд гардуулдаг жишигтэй. Дэлхийн аварга Э.Содномпилжээгийн тухайд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж, пара паэурлифтингийн дэлхийн рекордыг шинэчилсэн гээд олон амжилт гаргасан.
2019 -оны 12 -р сарын 17
437
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын захирагч С.Амарсайхан уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад Улс оронд суугаа Элчин сайдуудтай уулзлаа.Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол улсаа гадаадад сурталчилан таниулах,хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол Төрийн Алтан аргамжаа гэгддэг Элчин сайдуудад Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг хүргээд ажлын амжилт хүслээ.
2019 -оны 12 -р сарын 17
444
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Пушиан Биоэнержи” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-ын “Пушиан Биоэнержи” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Пушиан Биоэнержи” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Даогуо, нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох бусад албаны хүмүүс байлцав.
2019 -оны 12 -р сарын 16
214
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Миний хот” цуврал контент #4 Богдын цэцэрлэгт хүрээлэн
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ.
2019 -оны 12 -р сарын 16
214
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөн боллоо
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга, нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар болон дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хяналтын гэрээт ажилтнууд оролцов.
2019 -оны 12 -р сарын 16
259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн 1001 орыг нэмэлтээр дэлгэж, тусламж үйлчилгээг зохицуулж ажиллана
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орны зохицуулалтын төлөвлөгөөг шинэчлэн гаргасан. 2019-2020 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1033 орыг ашиглах бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1001 ороор нэмэгдүүлэх төлөвлөлтийг хийсэн.
2019 -оны 12 -р сарын 16
306
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр үлдээх тогтоол баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн НИТХ-ын 29/30-р тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосон хэмжээг хэвээр дагаж мөрдөх юм.
2019 -оны 12 -р сарын 16
319
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийгмийн энтрепренершип хөтөлбөрийн үндэсний аварга шалгаруулах арга хэмжээ боллоо
Нийгмийн энтрепренершип хөтөлбөрт 15-34 насны нийт 30 залуус оролцсон байна. Тэд гурван сарын хугацаанд тогтвортой хөгжлийн зорилгуудад суурилсан өөрийн нийгэм болон байгаль орчинд ээлтэй бизнес санаагаа боловсруулжээ. Тус хөтөлбөрийн үндэсний аваргыг шалгаруулах арга хэмжээ 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Үндэсний аваргад нийт гурван баг шалгарсан байна. Багууд НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Залуучуудын Ко:Лаб төслийн 'Springboard' хөтөлбөрт хамрагдах аж.
2019 -оны 12 -р сарын 16
334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнд хэлбэрээр хордсон гэх дуудлага байхгүй болсон гэв
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, ЦУОШГ-ын Цаг уур, орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 12 -р сарын 16
440
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 09-нөөс арванхоёрдугаар сарын 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 12 -р сарын 13
689
ДЭЛГЭРЭНГҮЙ