Худалдаа, үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулна
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний соёлыг сайжруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг бүрдүүлэхээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар өнөөдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг, Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатар нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 10 -р сарын 16
489
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан Дэлхийн банкны зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор Монгол Улсад 10 хоногийн айлчлал хийж байгаа юм. Энэ хугацаанд зөвлөлийн гишүүд манай улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн оролцогч талуудтай уулзаж, орон зайн мэдээлэлтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг судлах, байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан тогтоох, өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ үйл ажиллагаанд зөвлөмж өгөх юм байна.
2019 -оны 10 -р сарын 16
136
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны цэрэг татлага Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 18-20-ны өдөр явагдана
Нийслэлийн цэрэг татлагын товчооноос Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт Цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй” гэж заасны дагуу цэргийн жинхэнэ албанд татах тухай “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлээд байна. Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод хугацаат цэргийн албанд татагдах иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулахын зэрэгцээ цэрэг татлагад хамрагдаж буй залууст нэг цэгийн үйлчилгээг хүргэх бэлтгэл ажил хангагджээ.
2019 -оны 10 -р сарын 16
191
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол мэдээлнэ
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар хийлээ.
2019 -оны 10 -р сарын 16
291
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд 38000 метрт сансрын бөмбөлөг хөөргөнө
Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “МАРСА” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын ЕБС-ын дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлалаа. Монгол Улсын ирээдүй болсон мянга мянган хүүхдийн сансар огторгуйн талаарх чөлөөт сэтгэлгээг түгээн, тэдний шинжлэх ухаанч, бүтээлч байдлыг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь бадраахад уралдааны гол зорилго оршино. Өргөн хүрээг хамран зохион байгуулагдаж буй энэхүү уралдааны шилдэг бүтээлийг Улаанбаатар хотын 380 жилийн ойгоор тусгай зориулалтын Сансрын бөмбөлгөөр 38000 метрт хөөргөх юм.
2019 -оны 10 -р сарын 16
190
ДЭЛГЭРЭНГҮЙ
“U CAN CHANGE” видео контент бүтээх уралдаан нийт оюутнуудын дунд эхэллээ
Улаанбаатар смарт компаниас Монгол Улсын хэмжээнд суралцаж байгаа нийт оюутнуудын дунд “U CAN CHANGE” ВИДЕО КОНТЕНТ бүтээх уралдаан зарлаад байна. Өөрийн бүтээлч сэтгэлгээгээ харуулах шинийг эрэлхийлэгч залуус оролцох боломжтой бөгөөд тус тэмцээнд оролцохыг хүсвэл ердөө бичлэг хийх камер, гар утас зэрэг өөрт ойр байгаа хэрэгслээр ажиллаж бүтээлээ бэлтгэн илгээгээрэй.
2019 -оны 10 -р сарын 16
143
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019” гардуулах арга хэмжээг 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.
2019 -оны 10 -р сарын 16
116
ДЭЛГЭРЭНГҮЙ
Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнг энэ онд багтаан ашиглалтад оруулахыг даалгалаа
Нийслэл хотын 380 жилийн ойгоор салбар бүрт бүтээлч ажлууд өрнүүлэх, тэр дундаа соёлын өвийг сэргээн засварлах, оюун санааны арвин баялаг өв уламжлалаа хойч үеийнхэндээ сурталчлан таниулах чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил юм.
2019 -оны 10 -р сарын 15
109
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч С.Амарсайхан  АТГ-ын  эзэмшилд байсан талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж, ногоон байгууламж болгох шийдвэр гаргалаа
Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгидаг. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй юм. Тиймээс нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар төвийн дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажилд онцгойлон анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр АТГ-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа.
2019 -оны 10 -р сарын 15
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, Сүхбаатар дүүрэгт ажиллалаа
Нийслэлийн иргэдийг эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах зорилготой “Эрүүл иргэн” аяныг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй билээ. Энэхүү аяны хүрээнд дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүдийн үзлэг болон ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ хийх, мөн түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж байна.
2019 -оны 10 -р сарын 15
169
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Төмөрдулам: Барилгын компаниудыг цэгцэлнэ
Манай газар иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 оны 5 сард байгуулагдсан. Ажлаа хүлээж авснаас хойш бид нилээгүй ажлыг хийлээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/556 дугаар захирамжаар гадна орчны аюулгүй байдал, инженерийн барилга, байгууламжтай холбоотой иргэдийн эрүүл, аюулгүй орчинд эрсдэл учруулан, таагүй нөхцөл байдал бий болгож буй 5,423 асуудлыг газар дээр нь очиж ажиллан бүртгэсэн. Дээрх асуудлыг арилгуулах, орчны аюулгүй байдлыг хангуулахаар шат дараатай ажлуудыг төлөвлөн хийж байна.
2019 -оны 10 -р сарын 15
189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинээр баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин баригдсан тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай, цэцэрлэгийн хуучин барилга 140 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 12 бүлэг, 44 багш, ажилтантай, 410 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Хуучин барилга 1957 онд анх баригдсан, одоогийн өргөтгөлийн барилгыг Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 1,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хорго групп” ХХК барьж гүйцэтгэсэн.
2019 -оны 10 -р сарын 15
233
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа
“Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүхт 380 жилийн ойгоо бид бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.
2019 -оны 10 -р сарын 15
145
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан хүүхдийн найрал дууны тэмцээн шилдгүүдээ тодруулна
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь уралдаант наадмын анхан шатны шалгаруулалтыг нийслэлийн есөн дүүрэгт амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл тэмцээний хоёр дахь шатны шалгаруулалтын талаар өнөөдөр Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбооны ерөнхийлөгч О.Эрдэнэцог, НДУБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, хормейстер А.Ариунзаяа, Монгол Улсын консерваторийн хормейстер багш Л.Баярмаа нар мэдээлэл хийв.
2019 -оны 10 -р сарын 15
553
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан шахмал түлшний зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхөд хүргэлээ
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар хийлээ.
2019 -оны 10 -р сарын 15
273
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Улаанбаатар хотыг соёл, урлаг тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан уг наадмыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн наадам нь нийслэлийн 380 жилийн ойтой давхцаж байгаа тул нийслэлийн ЗДТГ-аас санхүүжүүлсэн бөгөөд энэ жил есөн орны 18 кино бүтээлийг үзэгч олонд толилуулах юм байна.
2019 -оны 10 -р сарын 15
242
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Олон тоосго” ХХК барьж гүйцэтгэсэн.
2019 -оны 10 -р сарын 15
60
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ
Нийслэлийн засаг С.Амарсайхан 2020 оны үйл ажиллагааны чиглэлээ хотын иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох орчин нөхцлийг нь сайжруулах, тэр дундаа хамгийн түрүүнд эмнэлгүүдийн түргэн тусламжийн төвүүдэд парк шинэчлэлийг хийхээр зорьж байгаа нэгэн ажлын эхлэл өнөөдөр боллоо. Өдөрт дунджаар 1100-1600 гаруй дуудлага хүлээн авч хотын иргэдэд хүрч үйлчилдэг Нийслэлийн түргэн тусламжийн төвд Форд загварын бүрэн тоноглогдсон гурван авто машиныг төвийн удирдлага болон жолооч нарт гардууллаа. Нийслэлийн түргэн тусламжийн төвд хамгийн сүүлд 2015 парк шинэчлэл хийгдсэн агаад одоогийн байдлаар 81 авто машинтайгаар нийслэлийн ард иргэдэд хүрч үйлчилж байна.
2019 -оны 10 -р сарын 14
326
ДЭЛГЭРЭНГҮЙ