Монгол улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын IV хуралдаан боллоо
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын IV хуралдаан энэ сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод зохион байгуулагдлаа. Тус хуралдаанд Монголын талаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан Улаанбаатар хот, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн албаны болон аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн 50 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.
2019 -оны 6 -р сарын 25
250
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаад иргэдийн дунд “БЭСРЭГ НААДАМ” зохион байгуулна
Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна.
2019 -оны 6 -р сарын 25
301
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. “Зориг сан”-аас Улаанбаатар-Денвер эгч дүү хотуудын зөвлөлтэй хамтран "Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр"-ийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж.
2019 -оны 6 -р сарын 25
533
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улиасны хэлбэржүүлэлтийг зөв хийснээр цагаан хөвөн багасч, ногоон байгууламжийн өнгө үзэмж нэмэгдэж байна
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч, ургамлын өвчин хортоноос урьдчилан сэргийлж, эм улиаснаас гардаг үр хөврөлийг /цагаан хөвөн/ багасах ашиг тустай. Иймд 2019 оныг хэлбэржүүлэлтийн жил болгон зарлаж зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллагын орчны хэлбэржүүлэх шаардлагатай навчит модны тооллогыг зохион байгуулж 8 төрлийн 188 490ш мод сөөгийг хэлбэржүүлэхээр төлөвлөсөн.
2019 -оны 6 -р сарын 25
268
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой комиссын “Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах” шуурхай ажлын хэсэг хоёр дахь хурлаа хийлээ
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй үерийн гамшгийн үед ажиллах машин механизм, техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг хангах талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар,
2019 -оны 6 -р сарын 25
285
ДЭЛГЭРЭНГҮЙ
Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тэмдэглэлийн хоёрдугаар заалтын хүрээнд нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон холбогдох албан тушаалтан нартай уулзалт зохион байгууллаа.
2019 -оны 6 -р сарын 25
280
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна.
2019 -оны 6 -р сарын 24
675
ДЭЛГЭРЭНГҮЙ
НЗДТГ-ын "Явуулын ажлын байр" хэрхэн ажиллах журмыг баталлаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай, “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Явуулын ажлын байрны үйл ажиллагааны журам”-ын танилцуулгын талаар хэлэлцэв.
2019 -оны 6 -р сарын 24
395
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тэрэлж голд Минж нутагшуулав
Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг 2012 оноос эхлэн Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулах төслийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэлийн Байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Туул голын цутгал болох Тэрэлж голд 2 хос 4 минжийг байгальд тавилаа. Эдгээрийн 3 нь 3 настай, 1 нь 5 настай бөгөөд ОХУ, ХБНГУ-аас авчирсан минжний үр төлүүд юм.
2019 -оны 6 -р сарын 24
286
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 19-ний өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2019 -оны 6 -р сарын 24
195
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай энэ сарын 23-27-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад хүмүүс байлцав.
2019 -оны 6 -р сарын 24
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэйн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулга хийв
Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжиж байгаа ажлын явцын талаар тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 8930 га газар нутагтай Чингэлтэй дүүрэгт 159 мянган хүн ам оршин суудгаас 80 хувь нь гэр хороололд, 20 хувь нь орон сууцанд амьдарч байна. 19 хороотой тус дүүрэгт Өрхийн эрүүл мэндийн 16 төв, хоёрдугаар шатлалын таван эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор 152, мэс заслын тасаг 25 ор, хүүхдийн тасаг 75 ортойгоор үйл ажиллагаа явуулж, нийт 719 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна
2019 -оны 6 -р сарын 24
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармагт шинээр баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрыг хэрхэн ашиглах талаар талаар иргэдийн дунд санал асуулга явуулна
Хотын төвлөрийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.
2019 -оны 6 -р сарын 24
445
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн юм.
2019 -оны 6 -р сарын 24
145
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд цаг агаарын хэт халалттай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол ихсэж байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх долдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна.
2019 -оны 6 -р сарын 24
274
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ур чадвар-Уран жолоодлогын тэмцээн эхэллээ
Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн эхэллээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
2019 -оны 6 -р сарын 24
206
ДЭЛГЭРЭНГҮЙ