Гамшгийн үед цугларах 111 аюулгүйн талбайн байршил
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм. Гуравдугаар шат 2019.04.25-нд явагдах бөгөөд зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах юм.
2019 -оны 4 -р сарын 22
649
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах захирамж хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 17-ны өдөр гаргасан А/322 дугаар захирамжийн хэрэгжилтийг өнөөдөр /2019.04.20/ биечлэн шалгаж, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажиллав. Энэхүү захирамжид иргэдийн эрүүл, аюулшүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон гудамж замын тохижилтыг нэмэгдүүлэх талаар тусгагдсан билээ.
2019 -оны 4 -р сарын 20
962
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын цагдаагийн гүүрэн гарц энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно
Нарны замаас урагшаа газар доорх гүүрийн доод байгууламжийн ажил бүрэн дууссан бусад ажлууд хуваарь зураг төслийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 48 хувьтай байгаа, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны 11 сарын 01-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулгадаа дурьдав.
2019 -оны 4 -р сарын 20
454
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ 90 минут үргэлжилнэ
Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Нээлтийн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч нар оролцлоо.
2019 -оны 4 -р сарын 20
314
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дахин боловсруулах хог хаягдал худалдан авах 30 цэгийн байршил
Өнөөдөр “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээтэй. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд үүнд ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
2019 -оны 4 -р сарын 20
522
ДЭЛГЭРЭНГҮЙ
У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрбээр өнөөдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзав.
2019 -оны 4 -р сарын 20
318
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх ажлын хэсэг уулзалт зохион байгуулав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх, жагсаал суулт хийж байгаа иргэдийн шаардлагад хариу өгөх” түр ажлын хэсэг байгуулж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулан ажиллуулж байгаа юм. Ажлын хэсэгт НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар багтсан байна.
2019 -оны 4 -р сарын 20
144
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан байна.
2019 -оны 4 -р сарын 19
434
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 24-26-ны хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргалаа.
2019 -оны 4 -р сарын 19
399
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэрэг спортын “Дөл” тэмцээний хоёрдугаар шат эхэллээ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр боллоо.
2019 -оны 4 -р сарын 19
407
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Кес-Баскет” супер финалын тэмцээнд амжилттай оролцлоо
ОХУ-ын Тольятти хотноо энэ сарын 6-13-ны өдрүүдэд болсон олон улсын ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Кес-Баскет” супер финалын тэмцээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Д.Лхагваа багштай хөвгүүдийн “Ирээдүйн шонхор” баг ТАВДУГААР БАЙР, БГД-ийн 40-р сургуулийн Б.Рэнчиндорж багштай охидын “Ирвэс 40” баг 17-р байр тус тус эзлэн амжилттай оролцлоо. Монголын Шүүгчдийн спортын холбооны Улсын шүүгч Н.Энхтуул тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан.
2019 -оны 4 -р сарын 19
538
ДЭЛГЭРЭНГҮЙ