Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ
Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-26-ны хооронд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргалаа Захирамжид энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан байна.
2019 -оны 4 -р сарын 22
154
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана
Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, дөрөвдүгээр сарын 25-ны 07.00-09.30 цагийн хооронд хотын авто зам, гүүрийн замын зорчих хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. 25-ны өглөө болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын үеэр болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд олон нийтийг аюулгүй газарт хэрхэн цугларуулах талаар дадлага хийх юм.
2019 -оны 4 -р сарын 22
187
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын авто зам засварын үеэр ажиллах Нийтийн Тээврийн үйлчилгээнд хийсэн нэмэлт зохицуулалтын талаар
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлд өөрчлөлт оруулж, үйлчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн.
2019 -оны 4 -р сарын 22
121
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын даргын “Явуулын оффис” ажиллуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Цаашид хотын Захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засаг дарга өөрөө болон бусад албаны хүмүүс нь долоо хоног бүр танилцуулж байх аж. Түүнчлэн хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлын хүлээж авах тусгай дугаар ажиллуулах гэнэ.
2019 -оны 4 -р сарын 22
167
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүрд нь хоёр өрөө байр олгоно
Ус сувгийн удирдах газрын харьяа Цэвэрлэх байгууламжид энэ сарын 17-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ослын дараа Төв цэвэрлэх байгууламж дээр яаралтай очиж, ослын нөхцөл байдалтай биечлэн танилцсан билээ. Нийслэлийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хурлыг газар дээр нь зохион байгуулж, Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа юм.
2019 -оны 4 -р сарын 22
75
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор Хотын захирагчийн ажлыг хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэв. Мөн олон нийтийн мэдээллийн сүлжээгээр тараад буй янз бүрийн мэдээлэл, буруу ташаа ойлголтуудын талаар байр сууриа илэрхийллээ.
2019 -оны 4 -р сарын 22
1046
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтад олон нийтийг идэвхтэй оролцуулахад анхаарахыг даалгав
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.
2019 -оны 4 -р сарын 22
278
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойрогтоо ажиллаж байна
НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар Баянзүрх дүүргийн 7,17,24-р хороодуудад ажиллаж Улс, Нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан болон олон улсын зээл, тусламжаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллаа.
2019 -оны 4 -р сарын 22
79
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Suruga development” компани ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Suruga development” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн юм.
2019 -оны 4 -р сарын 22
498
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэрэг спортын “Дөл” тэмцээнд Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн Соёмбо тасаг тэргүүллээ
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/178 дугаар захирамжаар цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн энэ сарын 19-ны өдөр зохион байгууллаа.
2019 -оны 4 -р сарын 22
157
ДЭЛГЭРЭНГҮЙ