Цэрэг, Спортын "Дөл" тоглолт
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдын дунд 2 жилд нэг удаа уламжлал болон зохион байгууллагддаг цэрэг, спортын “Дөл” тоглолтын 2-р шатны тэмцээнийг  2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр БХИС-ийн байрлалд зохион байгуулна
2013 -оны 4 -р сарын 19
1704
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголчууд ДИЗЕЛЬ ТҮЛШ, ШАТАХУУН үйлдвэрлэж эхэллээ
Хог хаягдал дахин боловсруулж “Евро-4” стандартын дизель түлш, шатахуун үйлдвэрлэх “Ахуй мандал” үйлдвэр Багахангай дүүрэгт өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү үйлдвэрийн хувьд хоногтоо 10-12 тонн ажилласан тос, 10-15 тонн дугуй бүх төрлийн резин болон пластик хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай аж.

Хаягдал байхгүй, утаа гардаггүй гэдгээрээ байгальд ээлтэй гэх тодотгол авч чадсан энэхүү үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн хувьд Хятад улсынх юм байна. Гэхдээ монгол инженерүүдийн ухаанаар Монгол орны байгаль цаг уурын онцлогт тохируулан өөрчилсөн тул жилийн дөрвөн улирал ажиллах боломжтойг үйлдвэрийнхэн онцлов.
2013 -оны 4 -р сарын 18
1698
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголчууд ДИЗЕЛЬ ТҮЛШ, ШАТАХУУН үйлдвэрлэж эхэллээ
Нийслэлчүүд хогоо боловсруулж дизель түлш, бензин гаргах үйлдвэртэй боллоо. Уг үйлдвэрийн эхний хэсгийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ 04 сарын 17-ны өдөр Багахангай дүүрэгт болж, уг арга хэмжээнд  нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо. "Алтай оршихуй" ХХК нь уг үйлдвэрийг өөрсдийн зардлаар барьж байгаа бөгөөд эхний ээлжинд 1,5 тэрбум төгрөгийн зардлаар  "Ахуй Мандал" дахиварын үйлдвэрийн А хэсгийг ашиглалтад ороход бэлэн болгоод байна. 3 хэсгээс бүрдэх тус үйлдвэрийн дараагийн хэсгүүдийг барихад 2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2015 оны 7 сарын 1-ний өдөр бүрэн ашиглалтад оруулна гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэлж байна. Уг үйлдвэр нь бүрэн ашиглалтад орсноор өдөр 8-10 тонн хог боловсруулах хүчин чадалтай бөгөөд 500-аад ажлын байрыг Багахангай дүүрэгт бий болгох юм.
2013 -оны 4 -р сарын 18
2722
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэлэлцэнэ
НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт НИТХ-ын ээлжит чуулганыг тогтмол хуралдуулдаг болсон билээ.  НИТХ-ын хуралдааны дэг ёсоор энэ удаагийн НИТХ-ыг ээлжит хуралдааныг 4 дүгээр сарын 25-ны Пүрэв гаригт хуралдуулах бөгөөд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 4 сарын 19-нд хуралдаж ээлжит чуулганаараа хэлэлцэх асуудлаа батална
2013 -оны 4 -р сарын 17
1435
ДЭЛГЭРЭНГҮЙ