Компьютерын үндсэн хэрэглээний сургалтыг 20 залуу төгслөө
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дэргэд сар бүр зохион байгуулдаг компьютерын үндсэн хэрэглээний сургалтыг амжилттай дүүргэсэн 20 иргэн өчигдөр сертификатаа гардан авлаа.
2018 -оны 5 -р сарын 8
551
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгов
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн 1, 3, 4, 7 дугаар хороо, Их тойруугийн гудамж Зүүн дөрвөн замын уулзвараас Сансарын тойрог хүртэлх гудамжийг “Жишиг гудамж” болгон тохижуулж байна.
2018 -оны 5 -р сарын 8
718
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шуурхай зөвлөгөөнөөр Налайх дүүргийн Засаг дарга мэдээлэл хийлээ
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл хийсэн. Налайх дүүрэг 10547 өрхийн 37 мянган хүн амтай. Хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлдэг. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркийг ажиллагаанд оруулснаар 120 га газарт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, улсын хэмжээний барилгын материал үйлдвэрлэл 2 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, барилгын өртөг буурч, Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн үндэс суурь бий болно гэдгийг тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцоллоо.
2018 -оны 5 -р сарын 7
580
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн амуудад мэдээллийн самбар байрлуулна
Нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөх боломжтой эсэхийг мэдээлэх зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 аманд Зуслангийн ерөнхий төлөвлөгөө болон хамгаалалтын бүсүүдийг давхцуулан харуулж, өмчлөх боломжтой нэгж талбаруудыг иргэдэд ойлгомжтой байдлаар харуулах мэдээллийн самбарыг байршуулахаар бэлтгээд байна.
2018 -оны 5 -р сарын 7
778
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, нийгмийн идэвх, авьяас, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудыг дэмжих зорилготой тэтгэлэг юм. Бүтэн жилийн турш хэрэгжих уг хөтөлбөрийн онцлог нь тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээ бусадтай хуваалцах, дадлага хийх, хүүхэдтэй ажиллах боломжтой.
2018 -оны 5 -р сарын 7
5818
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БИДНИЙ ТЕАТР” жүжгийн уралдаан эхэллээ
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран нийслэлийн 9 дүүргийн дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлаад байна.
2018 -оны 5 -р сарын 7
344
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
2018 -оны 5 -р сарын 7
865
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явууллаа
Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байдаг. Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина гэх мэт бидэнд элбэг тохиолдох өвчний суурь болдог.
2018 -оны 5 -р сарын 7
567
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий боловсролын 9 сургуулийн орчмын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулсан. Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон юм.
2018 -оны 5 -р сарын 7
652
ДЭЛГЭРЭНГҮЙ
"УЛААНБААТАРЫН ХАВАР-2018” ОЛОН УЛСЫН НАЙРАЛ ДУУНЫ НААДАМ БОЛЛОО
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны наадам энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор нийгэмд тустай ажил зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн Соёл, урлагийн газар, “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” ТББ, Монголын Улсын Консерваторийн хамт олон өнөөдөр Монголын урлагийн ууган сургуулийн хашаан дотор хамт олноороо мод тарилаа.
2018 -оны 5 -р сарын 7
239
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаад томилолтын тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
2018 -оны 5 -р сарын 7
122
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 68 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах тухай журам”-ын 2.7-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
2018 -оны 5 -р сарын 7
136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.
2018 -оны 5 -р сарын 5
835
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийн үнэр 50-60 хувь буурна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг халдваргүйжүүлэх хэт авайн төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.
2018 -оны 5 -р сарын 5
528
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Мөнхбат: Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэнэ
Нийслэлийн 2018 оны бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас дараах зүйлийг тодрууллаа.
2018 -оны 5 -р сарын 4
933
ДЭЛГЭРЭНГҮЙ
“УЛААНБААТАР МАРАФОН-2018” олон улсын гүйлтийн бүртгэл явагдаж байна
“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 2018 оны тавдугаар сарын 19–ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өгсөн юм. Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамарна.
2018 -оны 5 -р сарын 4
776
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурван өдөрт хоёр хотод хийсэн ажил хэрэгч уулзалт
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хөх хотод ажлын айлчлал хийх хугацаандаа ӨМӨЗО-ны дэд дарга, Засгийн газрын намын бүлгийн гишүүн Ай Лихуатай уулзалт хийсэн. Хөх хотод хийсэн уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
2018 -оны 5 -р сарын 4
455
ДЭЛГЭРЭНГҮЙ