НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэлэлцэнэ
НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт НИТХ-ын ээлжит чуулганыг тогтмол хуралдуулдаг болсон билээ.  НИТХ-ын хуралдааны дэг ёсоор энэ удаагийн НИТХ-ыг ээлжит хуралдааныг 4 дүгээр сарын 25-ны Пүрэв гаригт хуралдуулах бөгөөд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 4 сарын 19-нд хуралдаж ээлжит чуулганаараа хэлэлцэх асуудлаа батална
2013 -оны 4 -р сарын 17
824
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны машины түр зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газар олгоно
Засаг даргын 2013 оны А/64 тоот захирамжаар Нийслэлийн Тээврийн газар  нь Улаанбаатар хотын доторхи ачаа тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, ачаа тээврийн зохицуулалтыг төлөвлөж хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах үүргийг хүлээсэн юм. Энэ хүрээнд ачааны автомашиныг Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөнд цагийн хягаарлалттай оролцуулах түр зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газар хариуцан олгож байна
2013 -оны 4 -р сарын 16
1343
ДЭЛГЭРЭНГҮЙ
Л.Ганхуяг: Ю.Цэдэнбал агсны хөшөөг засварлаж бэхлээд буцааж байрлуулна
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсонтой холбогдуулж нийслэл хотод тохижилтын ажил ид өрнөж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд нийслэл хот дахь хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж байгаа.  Харин энэхүү ажлыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу тайлбарлан,  Ю.Цэдэнбал агсны хөшөөг буулгаж байна гэх утгатай ташаа мэдээлэл олон нийтэд цацжээ
2013 -оны 4 -р сарын 16
1219
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон гэргүй 41 иргэнийг нийгэмшүүлэн, ажилд оруулжээ
Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл хотод орон гэргүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ
2013 -оны 4 -р сарын 16
765
ДЭЛГЭРЭНГҮЙ