Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-нд дуусна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Нийтийн биеийн тамир спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
2017 -оны 9 -р сарын 7
1743
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ш.Сүхбаатар болон бусад албаныхан оролцов. Тэд хоёр улсын парламент хоорондын харилцаа, орон нутгийн засаг захиргаадын харилцаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
2017 -оны 9 -р сарын 7
1609
ДЭЛГЭРЭНГҮЙ
БЗД-ийн Засаг даргын асуудал удахгүй шийдэгдэнэ
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгийн улмаас дүүргийн Засаг даргын томилгоотой холбогдон үүссэн маргаантай асуудал өнөөг хүртэл үргэлжилж буй. Мөн тус дүүргийн иргэдийн Хурал дахь Монгол ардын нам болон Ардчилсан намын бүлгүүд тус тусдаа хуралдаж, өөр, өөрийн нэр дэвшигчийг дүүргийн Засаг даргаар томилуулахаар хотын даргад саналаа хүргүүлээд байна. Үүссэн маргаантай асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн орлогч Д.Энхтөрийг тус дүүрэгт томилон ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
2017 -оны 9 -р сарын 7
1573
ДЭЛГЭРЭНГҮЙ
64 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн эмнэлгийн багаж хэрэгсэл хандивлалаа
Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоотой хамтран өдгөө хоёр дахь жилдээ ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 2016 онд тус холбооноос Шүд, эрүү, нүүрний төвийн Нүүр амны эмчилгээний тасагт ISO стандартыг бүрэн хангасан, “Western dental standard”-аар үйлчлэх кабинетыг иж бүрэн тохижуулж суурилуулан хүлээлгэн өгч байсан юм.
2017 -оны 9 -р сарын 7
1275
ДЭЛГЭРЭНГҮЙ
НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Батламж” гардуулав
Монгол Улсын үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр “Батламж” гардууллаа.
2017 -оны 9 -р сарын 7
1536
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэгт нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Д.Энхтөрийг томиллоо
Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой маргаантай асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, төрийн ажлыг гацаалгүй явуулах зорилгоор тус дүүрэгт Нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгчөөр Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийг томиллоо. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд Баянзүрх дүүрэгт очиж, хотын даргын захирамжийг танилцууллаа.
2017 -оны 9 -р сарын 7
1566
ДЭЛГЭРЭНГҮЙ
Утаа ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна
Автотээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Алба, Нийслэлийн агаарын чанарын албанаас хамтран утаа их хэмжээгээр хаяж буй тээврийн хэрэгслүүдийг торгож, зөрчлийг арилгах хүртэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна. Улсын хэмжээнд 437 000 гаруй автомашин техникийн хяналт, үзлэгт хамрагдсан нь нийт хамрагдах ёстой тээврийн хэрэгслийн тоотой харьцуулбал 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 9531 тээврийн хэрэгсэл тэнцээгүйгээс утаагаар 1229, өнгө үзэмжээр 5284, тоормосны үзүүлэлтээр 2067, жолооны механизмаар 3043, гэрлийн тохиргоогоор 2610, дуу чимээгээр 63 тээврийн хэрэгсэл тэнцээгүй гэсэн үзүүлэлттэй гарчээ.
2017 -оны 9 -р сарын 7
1424
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эко бүлэг” цэцэрлэг нээлтээ хийлээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Эко бүлэг” цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа албан ёсоор нээлээ. Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ цэцэрлэгийн “Эко бүлэг”-ийг нийслэлийн тэргүүний 41 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэг болгон нээгээд байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэцэрлэг буюу “Эко бүлэг”–ийг байгуулснаар Засаг даргын Тамгын газрын дэргэдэх, хэлтэс албадуудын ажилчин албан хаагчдын 60 гаруй хүүхэд эхний байдлаар хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах боломж бүрдлээ.
2017 -оны 9 -р сарын 6
1538
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн маргааш эхэлнэ
Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 7-10-нд “Мишээл Экспо” төвд 42 хоёр дахь жилдээ болно. НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Чех зэрэг зургаан орны 70 гаруй аж ахуйн нэгж, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцоно гэдгийг гэдгийг МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа мэдээллээ.
2017 -оны 9 -р сарын 6
1735
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аялал жуулчлалын замын ажил 65 хувьтай явж байгаа ч авто зогсоолын цогцолбор байгуулах ажил зогсоод байна
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замыг барихаар төлөвлөсөн. Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна.
2017 -оны 9 -р сарын 6
1575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар ярилцлага өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар санаачилга гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүлээлд байгаа билээ. Хотын дарга энэ асуудлаар МҮОНРТ-д өгсөн ярилцлагыг хүргэж байна
2017 -оны 9 -р сарын 6
1723
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Батбаяр: Халаалтыг цаг хугацаандаа өгнө
Улаанбаатар Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженер Б.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. -Есдүгээр сарын 15-наас айл өрхийн халаалтыг өгөхөд бэлтгэл хангагдсан уу? -Бэлтгэл 97 хувьтай байна. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотыг дулааны шугам сүлжээний байрлал онцлогоос хамаарч 12 хэсэгт хувааж хэрэглээний халуун ус хязгаарлаж засвараа хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 11 дэх хязгаарлалт буюу зогсолт хийж засварын ажлыг хийж дуусаад хэрэглээний халуун усаа саадгүй өгч байна. Энэ сарын 4-нд хамгийн сүүлчийн 12 дахь хязгаарлалтаа Бага тойргийн орчимд хийсэн. Засварын ажил 4-5 хоног үргэлжлээд 9-нд дуусна.
2017 -оны 9 -р сарын 6
1667
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын даргыг хоёр гараа өргөөд дэмжье
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралджээ. Энэ үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахтай холбогдуулан их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах ажлыг судалж, хэрэгжүүлж эхлэх үүрэг өгсөн байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүлжээ.
2017 -оны 9 -р сарын 6
1472
ДЭЛГЭРЭНГҮЙ
113 дугаар цэцэрлэгийн хашаанд олгосон газрыг хүчингүй болголоо
Нийслэлийн Засаг дарга нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан.
2017 -оны 9 -р сарын 5
1165
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөлтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Олон улсын санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүс нутгийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан менежер Изабел Чаттертоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
2017 -оны 9 -р сарын 5
1102
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1,2 км автозамыг бүрэн нээлээ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн
2017 -оны 9 -р сарын 5
971
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарантуул худалдааны төвийн арын автозамыг нээлээ
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж, Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В
2017 -оны 9 -р сарын 5
992
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 214 орчим ерөнхий боловсролын сургуулиас зөвхөн 44 нь “ХҮҮХДИЙН АВТОБУС”-тай байна
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгуулсан билээ.
2017 -оны 9 -р сарын 5
901
ДЭЛГЭРЭНГҮЙ