Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөн оролцуулна
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна.
2018 -оны 9 -р сарын 10
1374
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР”-т нэгдлээ
Дэлхийн улс орнуудад “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд зохион байгуулдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбоо, “ЖиСиАй конгресс” байгууллагууд хамтран НИТХ-ын дэмжлэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр “Бид нэгдэж байна” уриан дор “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.
2018 -оны 9 -р сарын 10
708
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
2018 -оны 9 -р сарын 10
753
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Бага тойргоос Багахангай хүртэл нэг стандарт
800 хоногийн өмнө буюу 2016 оны наадмын өмнөхөн тэр ажлаа авч байжээ. Түүний ажил бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Гэхдээ энэ хүн ажил албанхаа тухайд “Дарга, захирагч гэдэг үгэнд би дургүй. Хотын дарга бол нийслэлийн амьдралыг тодорхой стандартад жигдрүүлэх үүрэгтэй менежер юм” гэж тодорхойллоо. Түүний удирдаж байгаа 1.4 сая хүнтэй их хотод шийдэх ёстой асуудал даанч олон. Шийдэж байгаа, шийдэх гэж байгаа асуудлынх нь тухай “сая гаруй хүний аж амьдралын менежер” Сундуйн Батболдтой ярилцав.
2018 -оны 9 -р сарын 10
678
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлхийн стандартад хүргэх гүүрнүүд
Улаанбаатар хотод сүүлийн 60 жилд хийгдээгүй гүүр, гүүрэн гарцын далайцтай бүтээн байгуулалт 2016 оноос хойшхи гурван жилд хийгдэж, эхнээсээ ашиглалтанд орох дөхөж байна. 2020 он хүртэл Улаанбаатар хотын Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүрний бүтээн барилгын ажлууд бүрэн дуусч, Нийслэлийн авто замын түгжрлэийг бууруулахад голлох нөлөө үзүүлэх юм.
2018 -оны 9 -р сарын 7
355
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдлаа
Энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо “ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль”-ийн үеэр өмнөд хөршийн өвөрмөц зан заншил, үзэсгэлэнт байгаль, онцгой амтат хоолны соёлыг танилцуулж байна.
2018 -оны 9 -р сарын 7
411
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо
Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт 09 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо. Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцлоо. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид оролцлоо.
2018 -оны 9 -р сарын 7
719
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувийн орон сууцанд байгаа дундын өмчлөлийн өмч хөрөнгийг засварлах, ашиглах боломж бололцоо нээгдэнэ
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/914 дүгээр захирамжаар байгуулагдсан Хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж байгаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгө (инженерийн байгууламж)-ийн чанар, өмчлөлтэй холбогдох асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий байнгын Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.
2018 -оны 9 -р сарын 7
785
ДЭЛГЭРЭНГҮЙ