“Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, нийсэллийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, дүүргүүдийн төлөөллүүд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
2017 -оны 3 -р сарын 21
1195
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын Нийтийн тээврийн талаарх судалгааг эхлүүлнэ
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийтийн тээврийн талаарх судалгааг эхлүүлэх, зөвлөх үйлчилгээний ажлын нээлтийн ажиллагааг хийх талаар өнөөдөр хоёр талын хамтарсан уулзалт боллоо. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүс нөгөө талаас ЕСБХБ-ны Төв Ази, ОХУ болон Монгол Улсын дэд бүтцийн төслүүд хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон зөвлөх багийнхан оролцлоо.
2017 -оны 3 -р сарын 21
853
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт хийлээ
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 1, 9, 13, 18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хамтарсан шалгалт хийлээ.
2017 -оны 3 -р сарын 21
703
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон байгууламжийн усалгаа хийгдэж байна
Цаг агаар өдөртөө нэмэх хэмд шилжиж, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан “Тохижилт үйлчилгээ” ХХК-ний зам, талбайн үйлчлэгч нар ногоон байгууламжийн цэвэрлэгээ, орон сууцын дундах болон гэр хорооллын дундах 45 бичил цэцэрлэгийн ногоон байгууламжийг 20 хүний бүрэлдэхүүнтэй тогтмол цэвэрлэн ажиллаж байна. Мөн зам, талбайн хайсыг угаан, ногоон байгууламжийн усалгаа хийгдэж эхлээд байна.
2017 -оны 3 -р сарын 21
674
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн 22 өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олголоо
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас “Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх” шийдвэр гаргасан. Энэ дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хороонымал бүхий айлуудаас тусламж, дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай 22 өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгууллаа.
2017 -оны 3 -р сарын 21
655
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ
“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны саналд зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг бүрэн багтаасан санал ирүүлсэн “Богда” ХК, “Жинхуа” ХХК-ийн түншлэлийг сонгох санал ирүүлжээ.
2017 -оны 3 -р сарын 21
1251
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
Хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо. 59 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна гэж тооцоолжээ.
2017 -оны 3 -р сарын 21
878
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөг маргааш буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Драгон” салбар болон Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд өглөө 9.00 – 17.00 цагийн хооронд зохион байгуулагдана
2017 -оны 3 -р сарын 20
1029
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа
Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 13:15 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиход 2 давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж гал түймрийг унтраалаа. Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргалаа
2017 -оны 3 -р сарын 20
863
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшихийг зөвлөж байна
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг харахад явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал бүртгэгдэж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг/ зэрэг нийтлэг зөрчлийн улмаас үйлдэгдэж байна.
2017 -оны 3 -р сарын 20
647
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алслагдсан дүүргүүд хотын ачааллаас хуваалцах бололцоотой
Хотын удирдлагын багийг ийнхүү дагуулж буй нь газар дээр асуудлыг шийдвэрлүүлэх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх зорилготой гэж Хотын дарга тайлбарлаж байлаа. Ажлын хэсгийнхэн эхлээд “Багануур” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун өнгөрсөн долоодугаар сард томилогдсон аж. Тэрбээр “Багануур” ХК-ийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. “Багануур ХК бол 39 жилийн түүхтэй. 1978 онд байгуулагдахдаа 300 мянган тонн нүүрсний нөөцтэй байсан бол өнөөдрийн байдлаар дөрвөн сая тоннын нүүрсний нөөцтэйгөөр ажиллаж буй.
2017 -оны 3 -р сарын 20
665
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын зөвлөгөөн боллоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ сарын 18-ны өдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын зөвлөгөөнийг UB palace-ийн их танхимд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон тус яамны газрын дарга нар оролцсон юм. Мөн ХНХЯ-ны харьяа агентлагууд газрын дарга нар болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Улаанбаатар хот дахь 2000 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.
2017 -оны 3 -р сарын 20
687
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”, мөн 2017 оны 67 дугаар тогтоол “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1, 2 дугаар байрны албан хаагчдад Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явуулж мэдлэг олголоо.
2017 -оны 3 -р сарын 20
672
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Cүхбаатар дүүрэгт ажиллалаа
Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэддээ танилцуулж, санал, санаачлагыг нь сонсч цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүрэг бүрт зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Автозамын орлогч дарга Б.Индра, Газрын албаны орлогч дарга Нямдаваа, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга н.Баттогтох, Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэр хорооллын дэд бүтцийн газрын хэлтсийн дарга Б.Азжаргал болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар дүүргийн 17,18,19,20-р хороонд ажиллаж
2017 -оны 3 -р сарын 20
802
ДЭЛГЭРЭНГҮЙ
“UBIKE” төсөлд хамтран ажиллах урилга
Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байна.
2017 -оны 3 -р сарын 20
2515
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга “Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо
Казахстан Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болон «Наурыз»-ын баярыг тохиолдуулан “Наурыз 2017” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
2017 -оны 3 -р сарын 19
1200
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн залуучууд хөгжлийн хөтөлбөртэй болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.1 дэх хэсэгт “Нийслэлийн залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна.
2017 -оны 3 -р сарын 19
433
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бичил бизнесийг дэмжих ээлжит хурал боллоо
Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн Сангийн зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 15-нд болж өнгөрлөө.
2017 -оны 3 -р сарын 19
780
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна
Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ.
2017 -оны 3 -р сарын 19
781
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийн банктай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ажлын хэсгийн төлөөлөл БНХАУ-д 2017 оны гуравдугаар сарын 16, 17-нд ажлын айлчлал хийлээ.
2017 -оны 3 -р сарын 19
810
ДЭЛГЭРЭНГҮЙ