“Хөгжлийн харандаа 2017” экспо энэ сарын 20, 21-нд болно
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа 2017” экспог энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүх
28 минутын өмнө
15
ДЭЛГЭРЭНГҮЙ
Явган хүнд зориулсан гүүрэн гарц нээлтээ хийлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд зам хөндлөн гарах явган зорчигчдын гүүрэн гарцын ажлыг “ЗМЗ” ХХК хийж гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцов.
29 минутын өмнө
26
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиож байна. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Өчигдөр 14 цаг 45 минут
1198
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлээр овоглосон хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна
Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 92 жил, “Монголын Нотариатчдын Танхим“ ТББ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ, нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Хуулчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран өнөөдөр “Нотариатчдын өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Өчигдөр 12 цаг 38 минут
556
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжээрэй
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжөөс сонирхоорой. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж байгаа хэрэг юм шүү.
Өчигдөр 12 цаг 32 минут
356
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн "Залуучуудын зүрхэн навчис" төгөлд мод тарилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Залуучуудын хөгжлийн талаарх 4.6.5 дахь заалтад Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтод төслүүдийг хэрэгжүүлэх, залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлд "Залуучуудын зүрхэн навчис” төгөл байгуулах мод тарих арга хэмжээг 2017 оны аравдугаар сарын 14-ний өдөр буюу бүх нийтээрээ мод тарих өдөр зохион байгууллаа.
Өчигдөр 12 цаг 18 минут
463
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн анхны суурь тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Ойг угтаж нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд аймаг, нийслэл, сумын удирдлагууд, иргэд, олон нийт хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Өчигдөр 11 цаг 36 минут
403
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд цэрэг татлага 10 сарын 10-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Нийслэлийн цэрэг татлагын товчоо намрын цэрэг татлага болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Намрын цэрэг татлагыг дүүргүүдэд 10 сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд цэргийн зарлан дуудах хуудас 94,5 хувьтай хүргэгдээд байгаа юм байна. Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр цэрэг татлагын үйл ажиллагаатай холбогдуулан бэлэн байдлыг хангаж хариуцлагатай ажиллах үүрэг даалгавар, тодорхой чиглэлүүдийг өглөө.
Өчигдөр 11 цаг 20 минут
529
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд үндэсний мод тарих өдрийг цэнэг усалгаа хийж моднуудаа арчилж, тордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2010 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ундны усны хамгаалалтын бүсэд ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх зорилгоор төлөвлөлтийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сард мод тарилтын өдрийг тогтмол зохион байгуулдаг.
2017 -оны 10 -р сарын 14
1277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш бүх нийтээр мод тарих өдөр
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу 2010 оноос 2017 оны бүх нийтээр мод тарих арга хэмжээ нь 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
2017 -оны 10 -р сарын 13
1706
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ өнөөдөр болж байна. Их цэвэрлэгээний ажлын хүрээнд харьяа хариуцсан гудамж зам талбайн авто замын зорчих хэсгийн 2 талын зөвхөн явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу байрлалтай ААН, байгууллагуудад шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулах, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал, наалтыг хуулж цэвэрлэх зэрэг ажлыг хийж буй юм.
2017 -оны 10 -р сарын 13
1641
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ” 10 сарын 22-29-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар “Зочин” уулзалтаараа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлагууд, төлөөлөлтэй уулзлаа.
2017 -оны 10 -р сарын 13
2857
ДЭЛГЭРЭНГҮЙ
3 хорооны нутаг дэвсгэрээс 5 машин хадаг, шашны эд хэрэглэлийг устгалд оруулж, цэвэрлэжээ
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан билээ. Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран амралтын өдрүүдээр буюу 2017 оны 10 дугаар сарын 7,8 - ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамрууллаа.Ногоон бүсийн ой, ургаа модонд хадаг уях, шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг их хэмжээгээр тавьж орхих зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж модны ургалтыг зогсоож байна.
2017 -оны 10 -р сарын 13
1320
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг энэ сарын 16-нд болно
Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын нотариатчдын танхимын нийслэл, 21 аймгийн салбарын нотариатчид бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх аж.
2017 -оны 10 -р сарын 13
1582
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын гудамжид шилжүүлэн суулгасан шилмүүст модны ургалтын явцтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Цахим газар өмчлөлийн талаарх асуудлыг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Гадна зар сурталчилгааны байгууламжийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд болон Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016, 2017 онд хийгдсэн ажил, тооллогын дүнг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулан, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэв.
2017 -оны 10 -р сарын 13
1580
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн хүүхдүүд чууллаа
Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Энэ хүрээнд “Нарны хүүхдүүд” хүүхдийн долоодугаар чуулганыг Соёлын ордонд зохион байгууллаа. Чуулганд дүүргийн болон сургуулийн удирдлагууд, төрийн болон хувийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүүхэд багачууд оролцсон бол 100 гаруй хүүхэд урлагийн тоглолт үзүүллээ.
2017 -оны 10 -р сарын 12
1526
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяны ээлжит сургалтыг зохион байгууллаа
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг энэ сарын 9-20-ны хооронд зохион байгуулж байна.
2017 -оны 10 -р сарын 12
1484
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдэвт ээлжит сургалтыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдыг хамруулан өнөөдөр зохион байгууллаа.
2017 -оны 10 -р сарын 12
1627
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан “Хөгжлийн харандаа экспо” болно
Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулах гэж байна.
2017 -оны 10 -р сарын 12
1588
ДЭЛГЭРЭНГҮЙ