Нийслэлийн зарим ЕБС худалдахыг ХОРИГЛОСОН хүнсний бүтээгдэхүүн зарж байжээ
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн “Үдийн цай’’хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагаанд Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн байгаль, орчны газар, Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран хяналт шалгалт хийсэн байна.
2017 -оны 3 -р сарын 24
1118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусны бэлэн мөнгөний хайрцгийг өнөөдөр хураана
Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрээд байгаа цахим шинэчлэлийн талаар бараг л амтай болгон нь ярьж зарим нь шүүмжилж, зарим нь сайшааж байгаа. Нийтээрээ “хөлөглөдөг” ганц унаа нь болохоор арга ч үгүй биз. Тэгвэл цахим шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор “Одоогоор нийтийн тээврийн 1,200 автобуснаас 1,100 орчимд нь тоног төхөөрөмж суурилуулчихаад байна. Төслийн туршилт амжилттай явагдсан. Тиймээс энэ сарын 24-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа хэвийн явж эхэлнэ” хэмээсэн.
2017 -оны 3 -р сарын 24
523
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Ний нуугүй хэлэхэд төр хувийн хэвшлийнхний итгэлийг алдчихсан байсан
Засгийн газар “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа. -Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах асуудал Үндэсний хөтөлбөрт хэрхэн тусгагдсан бэ? -Энэ асуудал ганцхан хотын асуудал биш. Үндэсний хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газраас Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч хийх ажлууд тусгагдсан. 2016 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай болжээ.
2017 -оны 3 -р сарын 23
556
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багахангайн махны үйлдвэрийг ашиглалтад оруулж, эмнэлгийн барилгыг шинээр барихаар боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Багахангай дүүрэгт ажиллалаа. Багахангайн хувьд хотын алслагдмал дүүргийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар 4320 гаруй оршин суугчтай. Ажилгүйдлийн тоогоор дүүргүүдээс нэлээд дээгүүрт жагсдаг аж. Хэдийгээр тоон үзүүлэлт ийм байдаг ч дүүргийн иргэдийн хувьд хийж бүтээх ихээхэн эрмэлзлэлтэй нь харагдаж байлаа. Сүүлийн жилүүдэд иргэд нөөц бололцоогоо ашиглан хувиараа бизнес эрхэлж өөрсдийгөө ажлын байраар хангаж байгаагаа Хотын даргад уламжилсан.
2017 -оны 3 -р сарын 23
945
ДЭЛГЭРЭНГҮЙ
Далан сэтэлсэн авто засварын үйл ажиллагааг зогсоолоо
2-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын даланг сэтэлж, авто машины засвар ажиллуулж буй зураг олон нийтийн сүлжээгээр түгсэн. Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр НМХГ-ын БОГУУХХ-ийн улсын байцаагчид ажиллаж, үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлага өгчээ. Тухайн иргэд ямар ч зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулж байсан аж. Өнөөдөр НМХГ-ын байгаль орчны, дэд бүтцийн, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн улсын байцаагчид тус газар ажиллах юм байна.
2017 -оны 3 -р сарын 23
463
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алслагдсан дүүргүүд хотын ачааллаас хуваалцах бололцоотой
Хотын удирдлагын багийг ийнхүү дагуулж буй нь газар дээр асуудлыг шийдвэрлүүлэх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх зорилготой гэж Хотын дарга тайлбарлаж байлаа. Ажлын хэсгийнхэн эхлээд “Багануур” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун өнгөрсөн долоодугаар сард томилогдсон аж. Тэрбээр “Багануур” ХК-ийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. “Багануур ХК бол 39 жилийн түүхтэй. 1978 онд байгуулагдахдаа 300 мянган тонн нүүрсний нөөцтэй байсан бол өнөөдрийн байдлаар дөрвөн сая тоннын нүүрсний нөөцтэйгөөр ажиллаж буй.
2017 -оны 3 -р сарын 20
880
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн ус хальсан газруудыг үзэж үүрэг өглөө
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 21 дүгээр хороодод ажиллалаа. Тэрбээр тус дүүргийн 10 дугаар хорооны 1б, 1в хэсгийн Долоон булагт хэмээх газарт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан юм.
2017 -оны 3 -р сарын 17
737
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй баригдаж буй 23 барилгыг зарлалаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн шалгалтаар барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй 23 барилга бүртгэгдсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Тодруулбал, холбогдох бичиг баримт дутуу, зураг төсөл баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй 23 барилгыг гүйцэтгэсэн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт гаргасан байна.
2017 -оны 3 -р сарын 17
869
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа гаргаж, мэдээллийн сан бүрдүүлнэ
Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох юм байна. 2020 он хүртэл үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүл, эрх ашгийг хамгаалах, төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг хүргэж буй мэргэжилтэн боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэх аж.
2017 -оны 3 -р сарын 16
509
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто засвар, угаалгын газар, токарийн цех, тосол зардаг ТҮЦ -үүдэд шалгалт хийжээ
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлуудыг танилцууллаа. НМХГ-ын 400 гаруй улсын байцаагч нар 129 хороонд агаар бохирдуулах эх үүсвэр ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийжээ. Тухайлбал, харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарийн цех, тосол зардаг ТҮЦ зэрэг үйлдвэр гэх мэтчилэн үйлчилгээ эрхэлж буй 1,962 аж ахуй нэгж байгууллагад шалгалт хийж, 1,524 аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас. 27 албан шаардлага, 9 акт хүргэжээ.
2017 -оны 3 -р сарын 15
839
ДЭЛГЭРЭНГҮЙ
2020 он гэхэд гэр хорооллын 60 мянган өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоно
Метрополис хот буюу 1.3 сая иргэнтэй Улаанбаатарын нийт хүн амын 40 орчим хувь нь тохилог орон сууцад амьдарч байгаа бол 60 хувь нь гэр хороололд аж төрж байна. Гэр хорооллыг ийнхүү тэлснээр агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрч, хүн амын эрүүл мэнд болон хотын хөгжилд сөрөг үр дагавар дагуулсаар ирсэн. Үүнийг шийдэх нэг хөшүүргийг дахин төлөвлөлт гэдэгт нийслэлийн удирдлагууд төвлөрч байна. Төвийн бүсийн гэр хороолол 2317 га талбайг хамардаг бөгөөд орон сууцны хороололтой залгаа оршдог учир төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой аж.
2017 -оны 3 -р сарын 10
1493
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг өрхөд – нэг ажлын байр” хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ
Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд – нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр болов. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулахаас гадна өрх бүрээс судалгаа авч ажиллах аж.
2017 -оны 3 -р сарын 9
1449
ДЭЛГЭРЭНГҮЙ
Лхагва гарагт дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу гуравдугаар сарын 8-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" болгон бүх нийтээр амрах болсон билээ. Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Лхагва гарагт тохиож байгаа учир энэ өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
2017 -оны 3 -р сарын 6
1443
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Номоо солилцъё" өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулж байна. Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг маргааш буюу энэ сарын 4-ний Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно.
2017 -оны 3 -р сарын 3
1977
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд ХСИС-ийн сонсогчдод талархал илэрхийлэв
Хууль сахиулахын их сургуулийн бие бүрэлдэхүүн сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэжээ. Энэ хүрээнд тус сургуулийн Цагдаагийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Ахлагчийн сургуулийн 1000 гаруй сонсогч хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 2-ныг дуустал Улаанбаатар хотод нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөнд хяналт тавих, замын түгжрэлийг бууруулах, ард иргэдийг амар тайван шинэлэх, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажилласан байна.
2017 -оны 3 -р сарын 3
1882
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Оюутан цэрэг”-ийн бүртгэл 9-нийг хүртэл үргэлжилнэ
“Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутан хамруулахаар болсон. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл явагдаж байгаа бөгөөд 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
2017 -оны 3 -р сарын 2
1697
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарантуулаас бусад худалдааны төвүүд өнөөдөр ажиллана
Гуравдугаар сарын 2 буюу өнөөдрөөс Дүнжингарав, Хархорин, Бөмбөгөр зэрэг худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин Нарантуул олон улсын худалдааны төв гуравдугаар сарын 9-нээс эхлэн ажиллах юм байна.
2017 -оны 3 -р сарын 2
1841
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугаарын хязгаарлалт тав хоног үйлчлэхгүй
Ирэх амралтын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын Цагдаагийн Алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг байсан. Тэгвэл, энэ жил ч мөн адил Хууль Сахиулахын Их Сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулж,
2017 -оны 2 -р сарын 24
701
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвлөв
Сар шинийн баяраар иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн мэдээлэл өглөө. Баярын өмнөх өдрүүд болон Битүүний өдөр томоохон зах худал­дааны төвийн ачаалал эрс нэмэгддэг учир ир­гэд, жолооч нар аль болон хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврээр үйлч­лүүлэхийг санал болгов. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам
2017 -оны 2 -р сарын 24
647
ДЭЛГЭРЭНГҮЙ