Хамгийн эрэлттэй ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДЫН МЭДЭЭЛЭЛ
2017 онд нийт 24 зуслан хүүхдүүдийг амраах саналаа Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Газарт ирүүлжээ. Ихэнх зуслангуудын эхний ээлж зургаадугаар сарын эхээр эхлэх аж. Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн Газраас гаргасан энэ зун ажиллах, хүүхдүүдийн хамгийн их явдаг, зуслангуудын талаарх мэдээллийг хүргэе
2017 -оны 5 -р сарын 9
2010
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ц.Бямбасүрэн: “Мод тарих өдөр”-ийг энэ сарын 13, 14-нд зохион байгуулна
Энэ сарын 13, 14-нд бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байгаатай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа. -“Мод тарих үндэсний өдөр” сарын аян өрнөж байна. Энэ хүрээнд салбар яамны зүгээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?
2017 -оны 5 -р сарын 8
818
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлнэ
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөнө. Мөн тус ойн хүрээнд Монголын хүүхэд, залуучуудын анхны дуунуудын нэг "Бүхий олон багачууд"-ыг эгшиглүүлэх аж. Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм.
2017 -оны 5 -р сарын 8
769
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ослоос сэргийлж тавдугаар сургуулийн зам дагуу мод тарьж эхэллээ
"Зам тээврийн осолгүй сургууль" төслийн хүрээнд тавдугаар сургуулийн баруун, зүүн хоёр талаар явган хүний замыг авто замаас тусгаарлан хайлаас мод тарих бэлтгэл ажил эхэллээ. Хүүхдүүд явган хүний гарцтай хэсгээс бусад газраар машин замаар гарах боломжийг хязгаарлах юм. Мөн ногоон байгууламж бий болгож, тоосжилт, машины утааг багасгах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой аж.
2017 -оны 5 -р сарын 3
717
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Бат-Өлзий: Машин угаалгын газрууд саарал ус ашиглах стандартаа мөрдөхгүй байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас далан дагуу үйл ажиллагаа явуулж буй 60 авто засвар болоод 58 авто угаалгын газарт шалгалт хийжээ. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийтэй ярилцлаа.
2017 -оны 5 -р сарын 2
1050
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түр зуурын яльгүй өсөлт
Хавар талдаа орсон энэ өдрүүдэд хүнсний үнэ яльгүй өсчээ. Угаас хайлган атлаа тарчиг хавар цагт хүнсний ханш цойлдог нь бараг зах зээлийн жам гэлтэй. Гэвч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 2017 онд үл ялиг өндөр байгааг иргэд хэлж байна. Нийслэл орчимд хамгийн хямд үнэ тогтоодог “Хүчит шонхор” хүнсний захад үхрийн махны үнэ 6000-7000 төгрөгт хэлбэлзэж байгаа аж. Харин хониных үүнээс 1000 төгрөгөөр хямд байх жишээтэй. Үүнээс гадна намар бэлтгэсэн нөөцийн махыг 4500 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Нөөцийн мах олдоцтой байгааг худалдан авагчид хэлж байлаа.
2017 -оны 4 -р сарын 27
1345
ДЭЛГЭРЭНГҮЙ
29 дүгээр тусгай сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ
НЗД С.Батболдын захирамжаар ажлын хариуцлага алдсан 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн боловсролын газрын удирдлагууд мэдээлэл хийв. БСШУС-ын сайдын тушаалаар 29 дүгээр сургуульд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт өчигдөр буюу энэ сарын 25-нд Нийслэлийн удирдлагуудад иржээ. Дүгнэлтийн дагуу НЗД С.Батболд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох, алдаа дутагдал, зөрчлийг арилгах ажлын хэсгийг байгуулсан байна.
2017 -оны 4 -р сарын 26
1105
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЭМД-аар үйлчлэх Нийслэлийн рашаан сувиллууд
Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ онд ЭМД-аар даатгуулагчдад сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх Нийслэлийн рашаан сувиллуудын нэр, хаяг, холбогдох утасны дугаарыг гаргасныг хүргэж байна.
2017 -оны 4 -р сарын 26
1188
ДЭЛГЭРЭНГҮЙ
Соёл урлагийн тоглолт үзсэн иргэд НӨАТ-ын баримт авдаг болно
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулаллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.
2017 -оны 4 -р сарын 25
735
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд зөөврийн ус хангамжийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байна
Нэгэн үе нийслэл хотод зөөврийн ус хангамжийн хүрэлцээ муугаас болж иргэдийн дунд багагүй бухимдал үүсдэг байсан. Тэгвэл уг асуудал өдгөө огт байхгүй болжээ. Тодруулбал УСУГ-ын Зөөврийн ус хангах алба өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэ хүрээнд нийслэлийн захаар буюу гэр хорооллын ард иргэдэд ус хангамжаар үйлчилдэг ус түгээх байруудын үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн сэтгэгдлийг сонссон юм. Мөн зөөврийн ус хангамжийн албаны хоёрдугаар хэлтсийнхэн ус түгээх байрууддаа төлөвлөгөөт шалгалтыг энэ өдөр хийсэн юм.
2017 -оны 4 -р сарын 25
788
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд:Улаанбаатар хот Токиотой эгч дүү хотуудын харилцаа тогтоохыг эрмэлздэг
ТОКИО. /Kyodo/. 2020 он гэхэд Токиотой эгч дүү хотуудын харилцаа тогтоож, аялал жуулчлал, соёл болон спортоор дамжуулан хоёр талын харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Монголын нийслэл Улаанбаатар хотын дарга илэрхийллээ. Улаанбаатар хотын дарга С.Батболд гурван жилийн дараа зуны Олимп болон Паралимпыг зохион байгуулах гэж буй Японы нийслэл Токио хотын захирагч Юрико Койкэтой лхагва гарагт уулзсаныхаа дараа ярилцлага өгөхдөө “Токиотой эгч дүү хотуудын хэлэлцээр байгуулж, харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа би уламжилсан” гэлээ.
2017 -оны 4 -р сарын 20
1415
ДЭЛГЭРЭНГҮЙ
Токио хотын засаг дарга, хатагтай Юрико Койкэг Улаанбаатарт айлчлахыг урив
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 4 дүгээр сарын 19-нд Токио хотын Засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа. Хатагтай Юрико Койкэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг Токио хотод айлчилж буйд талархал илэрхийлээд тавтай морилохыг хүслээ.
2017 -оны 4 -р сарын 20
1390
ДЭЛГЭРЭНГҮЙ
Таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал, Баянзүрх дүүрэг -10:30-16:00 8-р хороо Хилийн цэргийн 288, Эрдэнэтолгойн 1, 40, 41, 50-52, задгай, гудамж, 92-р сургууль, Ачлахуй өрхийн эмнэлэг, ХЦ-ийн 199-р анги, ЭМН-15-р төв болон эдгээрийн ойр орчмоор -11:00-17:30 10, 20, 23-р хороо Баатархайрхан, Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөм орчмоор
2017 -оны 4 -р сарын 13
633
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайланг 
танилцуулна
“Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлан” –г өнөөдөр танилцуулна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлангийн үр дүнг танилцуулах юм. УИХ-ын гишүүд, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга бөгөөд удирдлагууд, хотын ерөнхий менежер бөгөөд нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга, удирдлагууд, яам, агентлагийн төлөөллүүд, дүүргүүдийн ИТХ-ын дарга, засаг дарга нар, олон улсын байгууллагууд оролцоно.
2017 -оны 4 -р сарын 13
550
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн. Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
2017 -оны 4 -р сарын 10
1057
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Өлзийбаяр: Нийслэлд 174 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр нийслэлийн ЗДТГ, Дэлхийн банк хамтран өчигдөр зөвлөлдөв. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяраас хөрөнгө оруулалтын талаар тодрууллаа. -Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын сайжруулах гол арга зам юу вэ? -Хамгийн гол нь ард түмнийхээ хэрэгцээн дээр үндэслэж амьдралыг нь сайжруулах үүднээс төсөвлөх ёстой. Өнөөдрийн бидний ярьж хэлэлцэж байгаа асуудлын дунд нэ г зүйлийг онцолж байгаа нь төсвийг эрэмбэлэх тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн хүсээд байгаа хамгийн чухал ажил дээр хөрөнгө оруулалтаа илүү тавьж, ажлаа дуусгах тал дээр нэлээд анхаарах ёстой юм байна.
2017 -оны 4 -р сарын 7
1320
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам дээр хөдөлгөөнт камерууд ажиллаж эхэллээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран хөдөлгөөнт хяналтын камеруудыг ажилуулж эхлээд байна. Камеруудыг эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг нийт 900 гаруй том оврын автобусны 200 автобусанд байрлуулаад байна. Цаашид нийт автобус болон такси үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүдэд байршуулах төлөвлөгөөтөй ажиллаж байна.
2017 -оны 4 -р сарын 3
1136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сүхбаатарын талбайд 400 гаруй иргэн ном солилцов
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг энэ сарын 01-нд Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх удаагаа зохион байгууллаа. Тус өдөрлөгийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт тогтмол зохион байгуулж буй. Энэ удаагийн өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж, номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд гарын бэлэг гардуулсан юм.
2017 -оны 4 -р сарын 3
1068
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: 2020 оноос дэлхийн хотуудын жишгээр хог хаягдлаа 100 хувь дахин боловсруулна
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр НЗД С.Батболд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Цагаан давааны хогийн цэгтэй танилцав. Хотын дарга нэн тэргүүнд хаягдал дугуйг буталж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн хавтангийн “Инархис” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орших уг компани байгуулагдаад найман жил болж буй юм. Энэ хугацаанд нийт автомашины найман сая хаягдал дугуйг буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэсэн байна. Гэвч бүтээдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр учирлав.
2017 -оны 4 -р сарын 1
1798
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармагийн гүүрийг 30 сая ам.доллараар барина
Туул голын бургасыг юу ч үгүй тайрч байна гэсэн мэдээлэл бүхий дүрс бичлэг өнгөрсөн өдрүүдэд сошиалаар тархсан. Энэ мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас лавлахад “Яармагийн хуучин гүүрийг засварлах бэлтгэл ажлын хүрээнд Туул голын дагуух бургасуудыг авч, Богд ууланд тарьж байна. Энэ бол хоёр улсын хооронд хэрэгжиж байгаа томоохон төсөл. Голын голдиролд нөлөөлөх зүйл байхгүй. Байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ гээд бүгдийг хийсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм. Уг төслийг хариуцан ажиллаж буй нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяраас зарим зүйлийг нэмж тодрууллаа.
2017 -оны 3 -р сарын 31
1105
ДЭЛГЭРЭНГҮЙ